НҮБ-ын UNMISS ажиллагааны командлагч, хошууч генерал Делали Джонсон Саки Судан дахь Монголын энхийг сахиулагчдын байрлаж буй Бентью баазад айлчилжээ. Түүний айлчлалын гол зорилго нь цагийн нөхцөл байдалтай газар орон дээр нь танилцах байсан гэнэ. Орон гэрээсээ дайжсан иргэдийн лагерийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг манай цэргийн батальон хэрхэн хангаж байгаа, өнгөрсөн хугацаанд юу хийж гүйцэтгэснээ Монголын батальоны захирагч, хурандаа Б.Эрдэнэбат хүчний командлагч болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүст танилцуулсан байна.
Дүрвэгсдийн лагертай танилцсаны дараа хошууч генерал Делали Джонсон Саки “Орон гэрээсээ дайжсан иргэдийг хамгаалах нь бидний үндсэн гол үүрэг. НҮБ-ын энхийг сахиулагчид төвийг сахих байр суурь барьж, техник хэрэгслээ ариг гамтай хэрэглэж, НҮБ-ын нэр төрийг өндөрт өргөж явах, хүмүүнлэгийн байгууллага, тэдгээрийн ажилтан алба хаагчдад туслалцаа дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй” хэмээн манай энхийг сахиулагчдад сануулжээ.