“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
Уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын 2023 оны ажлын ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, 2024 оны эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлсон юм.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Манай улсад олон жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн. Өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийг баталсан. Ингэснээрээ эрүүл мэндийн салбар бодлогын хоёр тулгууртай болсон.
Иргэний эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх нь нийгмийн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл байх юм. Эмийн импортын 30 хувийг төр хянах боломжтой болсон. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхэд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн тодорхой хувийг зарцуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Орон нутгийн нэмэгдлийг суманд 40 хувь, аймаг болон Багануур, Налайх, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувьд хүргэж нэмэгдүүлсэн.
Ингэснээр тус иргэдэд эмчилгээний зардлын 5 хувийг буцаан олгодог байсныг хүүхдэд 50 хүртэл хувь, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувь болгон санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг даруй 4-10 дахин нэмэгдүүлсэн. Эрүүл мэндийн салбарт сүүлийн 4 жилийн хугацаанд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэний 57 хувийг барилга байгууламж, 36 хувийг тоног төхөөрөмж, 7 хувийг их засварын хөрөнгө оруулалт эзэлж байна.
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг дунджаар 26-54 хувиар нэмсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10 хувь, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмнэ. Орон нутгийн нэмэгдлийг суманд 40 хувь, аймаг болон Багануур, Налайх, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж буй зарим эмч, эмнэлгийн ажилчдад нөхцлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон олгуулахаар болсон. Энэ жил орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний нийт автомашины 50 хувийг шинэчилнэ” гэлээ.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал “Манай эрүүл мэндийн төв мэс заслын 9, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн 7 эмчтэй. Сүүлийн хоёр жилд компьютер, томографийн чиглэлийн эмч нарыг бэлдэж байна. 2022 онд манай эмнэлэг компьютер, томографитай болсон. Гэхдээ сэргээх засахын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа. Мөн эмнэлгийн байр маш хуучирсан. Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг нэг стандартын дагуу барилгатай болгох хэрэгтэй.
Цар тахлын үед эмнэлгийн барилгын агааржуулалт нь муудсан зэрэг олон асуудал гарсан. Манай эрүүл мэндийн төвийн ажилчдын 70 хувь нь залуучууд байдаг. Энэ дөрөвдүгээр сараас эмч эмнэлгийн ажилтны цалин 20 хувиар нэмэгдэнэ. Өмнө нь клиникийн эмнэлгийн болон тусгай мэргэжлийн эмч нар өндөр цалинтай байдаг байв. Одоо бол харьцангуй нэг түвшинд байна” гэлээ.
Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, яамны харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд оролцов.