“Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани 38.9 тэрбум төгрөгийн татвар төлж, Монгол улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулсан тул Сангийн яам, Татварын Ерөнхий Газраас “Шилдэг Татвар Төлөгч Байгууллага”-аар өргөмжиллөө.

М-Си-Эс Кока-Кола компани 2022 онд;
- 165 ажлын байр шинээр болгож, 1050 гаруй ажилтантай болж өргөжсөн
- 3.5 сая долларын хөрөнгө оруулалт бүхий VIO MILLENIA үйлдвэрийн барилгын ажлыг Сэлэнгэ аймагт эхлүүлж, гадаад зах зээл рүү экспортлох ажлын суурийг тавьсан

- HTST халуун савлагааны шугамын ариутгалын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, үйлдвэрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулах зэргээр томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн бөгөөд нийт хөрөнгө орууулалтын дүн 29 тэрбум төгрөгт хүрсэн
- Үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон Жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг байнга дэмжин ажилладаг бөгөөд 2022 онд 182 тэрбум төгрөгийн дотоодын ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авсан байна.
Мөн
- Millenia байгалийн эрдэст усны хийжүүлсэн шинэ нэр төрөл
- Залууст зориулсан “Starlight No Sugar Limited-Edition” ундаа
- 300 мл шилэн савлагаатай Кока-Кола ундаа зэргийг хэрэглэгчдэд шинээр хүргэжээ.
Тогтвортой хөгжлийг дэмжих бодлого нь “М-Си-Эс Кока-Кола” компанийн нэгэн чухал ажил бөгөөд, энэ хүрээнд илчлэг багатай ундааны сонголт нэмэгдүүлэн 46 амтнаас 9 төрлийн амтны сахарыг бууруулжээ.

- үйлдвэрийн процесст ашигласан 180 мянган литр усыг цэвэршүүлж, зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглаж,
- Нийт борлуулсан хуванцрын 61 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, дахин боловсруулж,
- Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Жил бүр шилдэг татвар төлөгчдийг ийнхүү шалгаруулдаг бөгөөд улсын төсөвт хамгийн их татвар төлсөн ААН-үүдийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментэд ангилж, Бизнес скоринг үнэлгээ өгдөг болсон байна. М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд дотоодын хэрэглэгчдийн дэлхийн стандартад нийцсэн ус, ундаа, цай жүүсний 21 брэндийн 160 төрлийн бүтээгдэхүүнийг Монгол орон даяар 17000 харилцагчдаар дамжуулж хэрэглэгчдэд хүргэснээр Том сегментийн Бизнес скоринг “А” үнэлгээтэй байгууллагаар шалгарсан байна.
Тус компани нь 2001 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Найдвартай татвар төлөгч, Шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан түүхтэй.