Бидний чихэнд хоногшсон Windows 7, Windows XP үйлдлийн системтэй компьютерын асах үед дугардаг дууг Windows 10 үйлдлийн системд идэвхгүй болгосон билээ. Энэ нь компьютерын асах хурдыг нэмэх, батарей хэмнэх зорилготой юм.
Гэвч олон хэрэглэгчид компьютер асах үеийн дууг сонсох дуртай байдаг. Хэдийгээр Windows 10 үйлдлийн системд энэ дууг идэвхгүй болгосон ч эргэн идэвхжүүлэх боломжтой ба хүссэн дуугаа тохируулж болдог.
Windows 10 үйлдлийн системтэй компьютерын асах үеийн дууг идэвхжүүлэх болон өөрчлөх аргыг хүргэж байна.
Алхам 1. "Taskbar"-ынхаа дууны тохируулгын тэмдэгт дээр хулганыхаа баруун товчийг дарж "Sounds" хэсгийг сонгоно.
Алхам 2. Энэ нь дууны тохируулгын сонголтуудыг нээх ба дахин "Sounds" талбарыг нээнэ.
Алхам 3. Харин одоо доош нь гүйлгэж "Play Windows Startup Sound/Windows-ийн асах үеийн дууг тоглуулах/" хэсгийг идэвхжүүлнэ.
Алхам 4. Ингээд "Apply" товчийг дарсны дараа "Ok" товчийг дарна.
Ингээд таны компьютер асахдаа дуутай болсон бөгөөд хэрэв дууг өөрчлөхийг хүсвэл доорх зааврыг дагана уу.
Алхам 1. Эхлээд WinAero Tweaker программыг татаж, нээнэ.
Алхам 2. Программыг нээсний дараа "Startup Sound" талбарыг нээж "Replace Startup sound" хэсэгт дарна.
Алхам 3. Үүний дараа .WAV форматтай файл сонгож орлуулах дуугаа сонгоно.
Алхам 4. Ингээд болсон бол компьютерээ дахин ачааллана.
Эх сурвалж: TV