-Монголын
хөгжмийн зохиолчдын
холбоо дүүтэй болсон гэж дуулдсан. Аливаа байгууллага салбарлаад, олон толгойтой
болоод эхлэхээр тарж бутрахын шинж гэдэг биш билүү?
-МУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн санаачилсан Монголын хөгжмийн зохиолчдын холбоо 50 жилийн түүхтэй өвгөн
байгууллагын нэг. Энэ хүний үүсгэн байгуулсан холбоо өнөөдөр залуусын шинэ үеэр хүрээгээ тэлж байгаа нь шинээр төгсөж байгаа хөгжмийн мэргэжлийн уран бүтээлчдийн уран бүтээлийг идэвхжүүлэх, тэднийг дэмжих зэрэг үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгнө гэдэгт итгэж байгаа. Бидний хэдэн нөхөд энэ клубыг үүсгэн санаачлах тухай саналыг нэлээн эртнээс ярьж байсан. Харин МХЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон
Б.Бямбабаяр үүнийг дэмжиж, холбооныхоо
дэргэд ажиллуулах зөв
гэсэн чиглэл өгснөөр бид
залуу хөгжмийн зохиолчдын "Монгол аялгуу"
клубынхээ үйл ажиллагааг эхлүүлж байна. Гол зорилго нь залуу авъяаслаг уран бүтээлчдээ дэмжие, нөгөө талаар залуу уран бүтээлчид МХЗХ-той нэгдэж ажилласнаар өөрсдийн дуу хоолойг хүргэх цаашилбал монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх,
олон улсад сурталчлах гэх мэтчлэн олон ажил хийгдэх ёстой олон ажил хийгдэх ёстой байсан учраас зайлшгүй шаардлагаар гарч ирсэн. Бид хамтлаг биш болохоор тийм амархан тарж бутрах тухай яримааргүй байна. Манай холбоо дэргэдээ ийм клубтай болсон нь тарж бутрахдаа бус харин ч үйл ажилллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллах боломжтой болж байгаа
юм.
Нөгөө талаар биднийг зангидаж явах байгууллага хэрэгтэй учир холбоогоо түшиглэсэн. 2010 он гэхэд олон залуу мэргэжлийн хөгжмийн зохиолч гадаадаас төгсөж ирнэ. Тэр үед манай ам бүл улам өргөжинө гэж итгэж байгаа. Бид тэдний ажиллах орчин нөхцлийг нь тодорхой түвшинд бүрдүүлсэн байх ёстой. Тэгээд л клубынхээ нээлтийг хийж, цаашид хийх үйл ажиллагаагаа нийтэд таниулах зорилгоор долоон сарын дөрвөнд "Монгол аялгуу" нэртэй зургаан хөгжмийн зохиолчдын уран бүтээлээр хамтарсан тоглолтыг Бөхийн өргөөнд хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна.
-Зургаан
хөгжмийн зохиолч гэхээр хэн хэн байх вэ?
-Манай үзэгч, сонсогчдын сайн мэдэх "Зөөлөн зөөлөн замбуулин"-ийн Н.Баасандорж, "Монгол аялгуу" клубын тэргүүн, "Ая дан" студийн найруулагч,
МХЗХ-ны шагналт хөгжмийн зохиолч Г. Түвшинтөр, "Энхрий" "Танго" зэрэг уран бүтээлээрээ танигдсан Д.Мөнхбаатар, "Морин хуур-2007" наадмын Гранпри шагналт, хөгжмийн зохиолч Ц. Эрдэнэбат, СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш Өлзийбаяр бас миний бие байгаа. Тоглолтонд бидний шилдгийн шилдэг уран бүтээлүүд дуулагдана. Бас бидний хамтарсан "Монгол аялгуу" нэртэй шинэ СD гарч байгаа. Билет дагалдаж үзэгчдэд үнэгүй очно.
Манай монголчууд хаана ч байсан монгол аялгуугаар эгшиглэж, монгол аялгуугаар амьдарч, монгол аялгуугаар өөрийхөө
уран сайхны
ертөнцийг
давхар нээж явдаг юм гэсэн утгаар энэ нэрийг өгсөн.
-Хөгжмийн
зохиолчдын эрх
ашгийг хамгаалах нэрийн дор хэд хэдэн байгууллага гараад ирлээ. Энэ нь та нарыг
дотроо хагарал ихтэй байна гэж хардахад хүргээд байгаа?
-Монголын хөгжмийн зохиолчид нэг байгууллагатай
байх ёстой гэсэн дүрэм хаана байна. Аль болох
олон байх тусмаа бидний эрх ашиг тэр чинээгээр хамгаалагдана гэсэн үг. Харин уран бүтээлчид аль байгууллагаар эрхээ хамгаалуулахаа өөрсдөө сонгох эрхтэй. Бид тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг ч өөрсдийн эрх ашгийг
хамгаалах нэгэн зорилго дор нэгддэг болохоор хэдэн ч байгууллага байж болно.
Гэхдээ бие биетэйгээ өрсөлдөх биш эвтэй найртайгаар зэрэгцэн ажиллах ёстой. Энэ
тал дээр тусгайлан манай холбооны дэргэд хөгжмийн зохиогчдийн оюуны эрхийг
зохиогчдийн талаас нь хамгаалдаг "Мон саак" нэртэй төв байгуулагдаад
ажиллаж байна.
-Олон
жил энэ тухай ярьсан. Гэтэл гарч байгаа үр дүн төдийлөн харагдахгүй байна?
-Үүний зовлонг яг уран бүтээлээ
хийгээд явж байгаа хүмүүс сайн мэднэ. Бид өөрсдөө тэмцэхгүй бол бидний өмнөөс уран бүтээлээс хөндийрчихсөн, зовлонг нь туулаагүй хүмүүс яваад үр дүн гаргахаар ажиллаж чадахгүй байсан тал бий. Нөгөө талаар хуучин соц нийгэмд тодорхой хэмжээний шагнал урамшуулал өгөөд, уран бүтээлийг нь худалдаад
авчихдаг байсны гороор өнөөдөр энэ асуудал бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа юм.
Зохиогчийн эрхийг асуудлыг бүрэн хүлээн зөвшөөрүүлэхэд мэдээж цаг хугацаа хэрэгтэй.
Гэхдээ дэлхийн жишигт хөгжмийн зохиолчид давуу эрхтэй байдаг гэдгийг манайхан хүлээн
зөвшөөрч чадахгүй байгаад хамаг учир байна. Өнөөдөр манайд урлаг ямар ч үнэгүй
болчихоод байна. Уг нь үнэтэй байх тусмаа ариун нандин бас чанартай байх ёстой.
Урлагийг бүтээгчид өөрсдөө үнэтэй байх тусам илүү их хариуцлагатай, өрсөлдөөнтэй,
шудрага зарчимд уран бүтээлээ туурвих боломжтой болно гэсэн үг. Надад хэн нэгэн
долоо хоног зүгээр талх өгөөд байвал би найм дахь хоногоос нь нохойтой хувааж
иднэ ш дээ. Тэгэхлээр тэр талхны үнэ цэнэ мэдээж алга болно. Бидний хөдөлмөр яг
л тэр талх шиг байна. Харж байхад
бусад орон урлаг соёлынхоо асуудлыг илүү анхаарч, өндөр үнэлгээ тогтоож өгдөг
юм байна лээ. Урлаг нь тухайн орны нийгмийн хөгжлийн толь болж явдаг болохоор
оюуны баялагийг өндрөөр үнэлэх явдлыг манайд хэвшүүлчихвэл нөгөө үнэ цэнийг
тухай асуудал шийдэгдэнэ.
-Гэхдээ
нэг үеэ бодвол манай урлагийнхан уран бүтээлээ
мөнгө болгож мэддэг болчихсон?
-Энэ бол дэвшил. Өшөө дээшээ явах ёстой. Өнөөдөр бид
мэдээллийн эрэн зуунд амьдарч байна. Бүх юм чөлөөтэй, үүд хаалга нээлттэй байна. Дэлхий
нийтийн олж авсан үнэтэй туршлагаас өөрсдийхөө
орчин ахуйд, иргэншилд таарсан хэлбэрээр
нь тусган авч хөгжүүлэх ёстой. Тэгж байж бид соёл урлагаа өнөөгийн зах зээлийн гольдролд зөв зохистой оруулж, амьдралдаа том өөрчлөлт хийнэ гэж ойлгодог. Хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж, тэр чинээгээр сайхан амьдарна гэдэг зах зээлийн нэг тогтолцоо. Яахав дээ. Нэг их хагартлаа баяжихгүй
юм аа гэхэд болгоод амьдарч л байна.
Уран бүтээлч хүмүүс эд хөрөнгөнөөс илүүтэйгээр уран бүтээлдээ дурладаг, тэрний
хойноос хөөцөлддөг улс.
-Мэдээж
энд чанарыг орхигдуулж болохгүй?
-Тохирсон үнэлгээ тогтоож,
мөнгөний асуудал яригдаад
эхэлвэл чанарыг бас
ярина. Хүмүүс чанартай юмыг сонсохыг хүснэ.
Тийм учраас бид зөвхөн
дууны уран бүтээлийг бус өөр олон зүйлийг хийх хэрэгтэй болж байна. Намраас дан хөгжмийн бүтээлээр том тоглолт хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа.
-Сүүлийн
үед хийж байгаа уран бүтээлийн сониноос уншигчидтайгаа хуваалцвал?
-Уран бүтээлээ хийх нь бидний өдөр тутмын ажил шүү дээ.
Тийм болохоор уран бүтээлдээ яаж ахиц гаргах вэ, яаж шинэ содон байдлаар хөгжмийн
хэллэг, дүр дүрслэл гаргаж ирэх вэ гээд нэлээн боловсруулалт хийж байна. Дан хөгжмийн
бүтээл хийж байна. Он гарсаар ятгын чуулгад зориулсан "Далай ээжий"
гэдэг зохиол, морин хуур, найрал хөгжмийн нэг бүтээл туурвисан. Дууны уран бүтээл
гэвэл 20 гаруйг хийсэн байна лээ. Сонгууль гээд дуучид хөдөө орон нутагт аялан
тоглолтоор явж байгаа болохоор хотод цацалт хийгдэх ажил түр хойшлогдоод байна.
СУИС-ийн багш гэдэг утгаараа хийж байсан зүйлээрээ Монголын найрал хөгжмийн уламжлалын талаар судалгааны ажил хийсэн. Ирэх есөн сард хамгаална. Эхний ээлжинд сонгуулиар амьсгалаад жигтэйхэн стресстэй байгаа хүмүүсийн стрессийг тайлахаар клубынхаа тоглолтонд бэлтгээд завгүй
явна.
-Дуу болгон хит болно гэж байхгүй болохоор
замын дундаас хаягдах уран бүтээл байдаг биз?
-Байлгүй яахав. Сэтгэлд их дотно дурсамжтай төрсөн зарим уран бүтээл өнөөдрийг хүртэл ард түмэндээ хүрч чадаагүй байж л байна. Ямар ч эцэг эх төрүүлсэн хүүхдээ гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэнэ гэж явдагтай адил уран бүтээлчдэд өөрөөс төрсөн дуу хөгжмийн хувь заяа ийн хаягдах нь хамгийн хэцүү зүйл байдаг. Манай багш Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсан "Уран бүтээл туурвина гэдэг нь эхний асуудал бол түүнийг амьдруулах уран бүтээлчийг зөв сонгож, эзнийг нь олж өгөх нь бас нэг том бүтээл хийхтэй дүйцэхүйц зүйл" гэж хэлдэг байсан. Энэ нь түрүүн бид хоёрын ярьсан нөгөө л үнэ цэнэтэй холбоотой асуудал. Үнэгүй юмыг яаж ч үрэн таран хийж
болдог. Гэхдээ үнэгүй бүхэн нь үрэн таран болж байна гэж хэлж бас болохгүй.
Гагцхүү эзнийг нь зөв олж өгөхөөс тухайн уран бүтээлийн хувь заяа хамаардаг.
-Нэгэнтээ та монголын
хөгжмийн урлаг үхэр тэргээр сажилж яваа болохоор дэлхийн түвшинд хүрэх болоогүй
гэж хэлж байсан. Гэтэл хүргэх ёстой хүмүүс нь та нар шүү дээ?
-Монголын хөгжмийн зохиолчдын холбоо байгуулагдаад 50 жил болж байхад баруун Европод 300 гаруй жилийн түүх байна. Энэ хоёрыг харьцуулаад бодоход ийм богино хугацаанд өдий зэрэгтэй байгаа нь их юм гэж тайвширч болох юм. Гэхдээ бид 50 жил өдий зэрэгтэй хөгжүүлсэн юм чинь гэж тайвшрах биш дараагийн 50 жилд ямар болсон байх вэ гэдгээ харж, анхаарч ажиллах ёстой. Бид ямар зиндаанд явж байгаагаа ичихгүй хэлж, өөрсдийн дутагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр утгаар нь би манай хөгжмийн урлагийн хөгжил үхэр тэргээр явж байна гэж шударгаар хэлсэн. Энэ үгийг хэлэхдээ бүр "ичингүйрч" бас эмзэглэж тэгсэн мөртлөө алдаагаа хүлээн зөвшөөрч хэлсэн юм шүү. Монголын хөгжим дэлхийн тайзнаа эгшиглэх боломж, монголчуудын оюуны чадал дэлхий түвшинд өрсөлдөх чадвар бий гэж боддог. Зөвхөн үүнийг тэр хэмжээнд аваачиж, оюуныхаа чадварыг үнэлхүйц хэмжээнд хариуцлага тулгадаг тэр механизмыг
дээрээс чиглүүлж өгөх шаардлагатай байна. Магадгүй алт сандаалсан гуйлгачин
гэдэг үг зүг чигээ мэдэхгүй байгаа энэ байдлаас үүдэлтэй байж мэднэ. Дээр нь үндэсний
үзэл, сэтгэлгээг харуулсан, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хөгжмийн нийтлэг
хэлээр ярьж чадсан цагт Монголын хөгжим дэлхийн тайзнаа эгшиглэнэ. Тэрний төлөө
бид сурч боловсрох, өөрсдийгөө илэн далангүй сурталчилах шаардлагатай байна. Үүнд
төрийн зөв бодлого хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Энхээ