Монгол Улсад анхны Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үндэс суурь 1926 онд тавигдсаны дараа 1928 онд хаалгаа нээсэн хоёр дахь эмнэлэг бол Нэгдүгээр амаржих газар юм. Хожим “Өргөө” амаржих газар хэмээн нэрлэх болсон энэ төрөх эмнэлэгт Монгол Улсын найман хүн тутмын нэг, нийслэлийн гурван хүн тутмын нэг нь төрж байна гэхээр улс орны хөгжил, хүн амын өсөлтийг дэмжихэд чухал үүрэг хүлээдэг эмнэлэг юм. 94 жилийн түүхтэй улсын ууган амаржих газраас 1960 онд Нийслэлийн 2-р амаржих газар, 1962 онд Цацраг туяа эмнэлэг буюу буюу өнөөгийн Хавдар судлалын үндэсний төв, 1966 онд 3-р амаржих газар, 1987 онд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн үндэсний Төв байгуулагдсан түүхтэй.
Нэгдүгээр амаржих газар бол хэзээнээсээ түм түжигнэж бум бужигнасан газар билээ. Харин бидний очсон өнгөрсөн мягмар гарагт /2022.01.04/ эмнэлгийн хүлээн авах, амбулаторийн үзлэгийн хэсэгт хүн сийрэг байлаа. Төрсөн хүнийхээ асуудлаар эмчтэй уулзах, бичиг тодорхойлолт авах зэрэг түмэн ажилтай хүмүүс шилэн хаалгаар тусгаарлагдсан үүдний өрөөнд оволзож байдаг сан. Төрөх эмнэлгийн үүдээр оруут байх хүлээлгийн өрөөний булангийн жижиг мухлагт эх, нярайд шаардлагатай ахуйн болон цэцэг хуар тэргүүтэн бэлэг дурсгалын зүйлс элбэг дэлбэг харагддаг байсан бол энэ удаа сонголт сайнгүй байх нь танил бус харагдана.
Цар тахал нийгэмд олон өөрчлөлт авчирсны нэг тусгал нь энэ аж. Төрөлт буурчээ, янз нь. Бас нэгнээ төрүүлэх гэж нөхөр сүүдэр, аав ээж, ах дүү гээд өнөр олуулаа эмнэлэгт бөөгнөрдгөө больсон бололтой гэсэн бодол тээсээр амаржих газрын дарга, Анагаах ухааны доктор, Профессор Ж.Энхцэцэгээс “2021 онд төрөлт хэр зэрэг буурав?” гэсэн асуултыг юун түрүүнд тавилаа.
"Төрөлт буурч байна. Өргөө амаржих газарт 2020 онд 11306 эх амаржсан бол 2021 онд энэ үзүүлэлт 9554 болсон" гэх хариулт хаалгаар оруут төрсөн сэтгэгдлийг батлаад өгөв.
КОВИДЫН 200 ОРТОЙ ТАСАГ НЭЭЖ, ЭМЧ СУВИЛАГЧИД ГЭРТЭЭ ХАРИХ ЗАВГҮЙ АЖИЛЛАЖ БАЙВ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан статистикаар 2021 оны байдлаар эхийн эндэгдэл улс, нийслэлийн хэмжээнд нэмэгджээ. Эхийн эндэгдлийн түвшин нэмэгдсэн нь мөн л ковидын шалтгаантай аж. Харин Нэгдүгээр амаржих газрын хамт олон 2021 оныг эхийн эндэгдэлгүй давсан нь энэ хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
2021 оны ковидын тархалт өндрөө авсан, эрүүл мэндийн салбарынхны хувьд хамгийн их ачаалалтай хүнд хэцүү жил байлаа. Нэгдүгээр амаржих газрынхан ч ачааны хүндийг үүрэлцжээ. Тус төрөх эмнэлэг энгийн үед 363 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг бол 2021 онд үүн дээр 200 ор нэмж, ковидын халдвар авсан эхчүүдийг хүлээн авч тусламж үзүүлсэн байна. Жирэмсэн эх ковидын халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл ихтэйг ЭМЯ-наас сүүлийн хоёр жилийн турш анхааруулсаар ирснийг бид мэдэх билээ. Төрөх эмнэлэгт голдуу жирэмсэн эхчүүд ирнэ. Гэвч энэ хамт олон түүхэндээ хамгийн их ачаалалтай жилийг эхийн эндэгдэлгүй амжилттай давсанд баяр хүргэмээр байна.
Өнгөрсөн жил ковидтой эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэх үед энэ эмнэлэгт Ковидын тасаг нээгээгүй байв. Үндсэн төрөх орных нь тоотой ижил хэмжээний ор дэлгэж, ажлын ачаалал хоёр дахин нэмэгдсэн ч халдварын тархалттай холбоотойгоор хүний нөөц буурч байсан үед тус эмнэлгийн эмч, ажилтнууд сэтгэл зүтгэл гаргаж, нэгэн цул хүч болон ажиллаж чаджээ.
Тус эмнэлгийн 440 албан хаагчийн 100 гаруй нь эмч, эмнэлгийн дээд мэргэжилтэн, 200 гаруй нь сувилагч, тусгай мэргэжилтэн, бусад нь асрагч, инженер техникийн албаныхан байна. Хөл хорионы үед иргэд гэртээ уйдаж байгаагаа цахим орчинд уралдан бичицгээж ахуйд эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон ар гэрээ орхиод, харих завгүй ажиллаж байв.
Ковидын тасагтаа халдвар авсан 1900 гаруй эх, эмэгтэйчүүдийг хэвтүүлэн тусламж үзүүлж, эсэн мэнд амаржуулжээ. Манай улсад ковидын эсрэг дархлаажуулалт сайн явагдаж байгаатай холбоотой 2021 оны сүүлчээр цар тахлын тархалт улсын хэмжээнд буурсан учир Нэгдүгээр амаржих газарт нээсэн 200 ортой Ковидын тасгийг буулгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ: 11 ЖИЛИЙН ӨМНӨХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ЭМНЭЛГИЙН ОРЧИН НӨХЦӨЛ САЙХАН БОЛЖЭЭ
"Амаржих газар үйл ажиллагааны мэдээгээ 24 цагаар гаргадаг. Шөнийн ээлж солигдож, өглөөнийхөн ажлаа хүлээн авснаас хойш 13.30 цагийн байдлаар дөрвөн эх амаржжээ. Одоо нэг эхийг кесарево хагалгаагаар төрүүлэхээр бэлдэж байна. Орой хүртэл гурван эх кесарево хагалгаанд орно. Манай тасагт одоогоор хоногт 30-40 эх амаржиж байна. Төрөлт улсын хэмжээнд багассан. Ковидын тасгийг буулгаснаас хойш бидний ачаалал харьцангуй багасаж байна” гэж Төрөх, төрсний дараах тасгийн эрхлэгч А.Дүүрэнбилэг танилцуулав.
Улсын хэмжээнд хамгийн өндөр ачаалалтай ажилладаг энэ амаржих газар 10 гаруй төрөх өрөөтэй. Төрөх өрөөнүүд нь сэлүүхэн байна. Нэг цагийн өмнө төрсөн залуухан ээж тасаг руу шилжиж байхтай таарав. Ямар нэг хүндрэл зовуурьгүй төрсөн тул царай нь туяарч, өөрөө ч сэтгэл өөдрөг харагдана.
Баянгол дүүргийн иргэн Ц.Оюун-Эрдэнэ, Би 11 жилийн өмнө оюутан байхдаа анхны хүүгээ Нэгдүгээр амаржих газарт төрүүлсэн. Сая 3150 гр жинтэй охинтой боллоо. Хүндрэлгүй сайхан төрлөө. Эх баригч, эмч, сувилагч нартаа баярлалаа.
11 жилийн өмнөхтэй харьцуулахад эмнэлгийн орчин нөхцөл маш сайхан болжээ. Үйлчилгээ ч сайжирсан байна. Эмч сувилагч нар өвдөлт ямар явцтай байгааг ойр ойрхон ирж шалгаад, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлага ч их өөр болсон нь мэдрэгдэж байна гэлээ.
Энэ залуухан ээж эмнэлгийн орчныг онцгой анзаарсан нь түүний сэтгэгдлээс илэрхий. Хэдийгээр олон жилийн насжилттай хуучин барилга ч гэлээ төрөх эмнэлгийн орчин үнэхээр цэвэр цэмцгэр, тохилог ажээ. Саяхан л Оросын шоо дөрвөлжин плитан ханатайгаа өнгө гундмал хуучин эмнэлгийг өрөвдөж гоочилсон зураг цахим орчинд харагдсан санагдана.
Энэ талаар Ж.Энхцэцэг даргаас тодруулахад, "Эмнэлгийнхээ нөөц бололцоог дайчлан 2021 оны есдүгээр сард төрөх тасагтаа иж бүрэн засвар хийж, хаалга, шал, хана, таазаа шинэчилсэн. Өндөр төлбөртэй хувийн эмнэлгийн түвшинд хүрсэн гэж хэлэхгүй ч амаржихаар ирсэн ээжүүд маань тохь тухтай орчинд тусламж авах боломж бүрдсэн” гэлээ.
Улсын эмнэлгээс тусламж авахад байнга яригдаж, шүүмжлэл дагуулдаг зүйл бол эмчээсээ эхлээд сувилагч, асрагч нь хүртэл эмчилгээ үйлчилгээ үзүүлж, шал угааж, цэвэр орчинд байлгасныхаа төлөө гар харах хандлага. Энэ асуудал ууган амаржих газрыг тойроогүйг төрөхөөр ирсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэн баримт нотолгоотой хэлнэ дээ. Нялх биетэй ээжийг идэр есийн хүйтэнд гэрийн табчиктай нь эмнэлгээс гаргасан дуулианаас хойш энэ эмнэлэгт их зүйл өөрчлөгджээ.
Шинээр томилогдсон Ж.Энхцэцэг дарга Эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Сургууль төгсөнгүүтээ сум орон нутгаас ажлын гараагаа эхэлж, мэргэжил боловсролоо дээшлүүлсээр АШУҮИС-ийн багш, Монгол-Япон эмнэлэгт тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Нэгдүгээр амаржих газрын даргаар томилогдсон эмнэл зүйн туршлагатай нэгэн билээ. Тэрбээр ирээд эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг өөрчлөхөд онцгой анхаарал хандуулж ажиллажээ. Энд хамгийн сайн эмч нар ажилладаг, маш сайхан төрүүлдэг, чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг гэх магтаалтай атлаа улсын эмнэлгүүдийн дунд нийтлэг яригддаг үйлчлүүлэгчээ загнаж гомдоодог, гар хардаг гэх мэт алдаа дутагдлууд үндсэн ажлынх нь үнэ цэнийг нь баллаж орхих тохиолдол цөөнгүй.
“Манай эмнэлэгт үйлчлүүлэгчээс мөнгө нэхэх, төлбөрт үйлчилгээ санал болгох, эм тариа гаднаас захих зэрэг зүйл байхгүй болсон. Тэр хэрээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэж байна. Харин үйлчлүүлэгчид зайлшгүй хийх шаардлагатай ч тэр эм, тариа нь эмнэлэгт тасарсан, төсөв шавхагдсан бол цөөн тохиолдолд эм, тариа гаднаас захисан байхыг үгүйсгэхгүй” гэж Ж.Энхцэцэг захирал хэлж байна.
ЭХ, НЯРАЙН АНХНЫ ГЭРЭЛ ЗУРГИЙГ АВЧ ЭМНЭЛГЭЭС ГАРАХАД ЗУРГИЙГ НЬ БЭЛЭГЛЭДЭГ БОЛЖЭЭ
Энэ л ууган амаржих газраас Монгол Улсын алдар гавьяатай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төрсөн. Одоо ч тэд ажилласаар байгаа учир хамгийн сайн мэргэжилтэн, хамгийн шалгарсан туршлагуудыг энд хэрэглэж байна. Тиймээс хэдийгээр сахилга хариуцлагатай холбоотой хэл аманд өртсөн ч “Энд л төрнө, манай хүүхдүүд бүгд энд төрсөн” гээд эхчүүд зорин ирсээр байдаг ажээ.
Шинэ дарга ”Үйлчлүүлэгчийг л эмнэлгээс сайхан сэтгэгдэлтэй гаргая” гэсэн зорилт тавьж, хамт олон ч нийтээрээ ойлгожээ. Тиймээс Амгалан дахь Монгол-Япон эмнэлэгт нутагшсан Япон менежмент болох “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-ыг шинээр байгуулсан байна.
Үйлчлүүлэгчийг дэмжих албаны Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Н.Пүрэвжаргал, Манай алба 2021 оны тавдугаар сард Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын тушаалаар байгуулагдсан. Олон улсын эмнэлгүүдэд “patient support” гэж стандарт үйлчилгээг улсын томоохон эмнэлгүүдээс анх удаа нэвтрүүлээд байна. Бид үйлчлүүлэгчдэдээ эмчилгээнээс бусад сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчлүүлэгчийг чиглүүлэх зэрэг тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
Төрөхөөр ирсэн ээжид сэтгэлзүйн хямрал, айдас түгшүүр тодорхой хэмжээнд байдаг. Төрөлт өвчин биш учир айх зүйл ер үгүй. Бид үйлчлүүлэгчдээсээ хэрэгцээ тодорхойлох судалгаа авдаг. Судалгаандаа үндэслэн сэтгэлзүйн, нийгмийн халамж хамгааллын тусламж хэрэгтэй байна уу? мэдээлэл авах хэрэгцээ байна уу гэх мэтээр асуудлыг нь тодруулаад, шаардлагатай тусламж үзүүлдэг юм.
Нэгдүгээр төрөх эмнэлгийнхэн эхчүүдийн дөнгөж төрөөд байх үеийн эх, нярайн анхны гэрэл зургийг авч, дээр нь эх хүүхдийн мэдээллийг оруулан хэвлэж, эмнэлгээс гарахад зургийг нь бэлэглэдэг болжээ.
Үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг асуухад өөрт таатай болон таагүй зүйлүүдээ хуваалцдаг. Нэн ядуу, эргэлт ирэхгүй ээж байвал түүнд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлдэг. Эмнэлгээс гарахад нь дараагийн шатны үйлчилгээ авах өрхийн эмнэлэг, халамж зэрэгт нь холбон зуучилдаг. Энэ бол ганцхан манай алба биш, эмнэлгийн хамт олон багаараа хийдэг ажил аа. Энэ ажлын үр дүнд үйлчлүүлэгчээс эерэг сэтгэгдлүүд ирдэг болсон.
Сэтгэлзүйн хувьд тогтвортой тайван, дээр нь эмч болон эмнэлэгтээ итгэж байвал тусламж үйлчилгээ илүү үр дүнтэй болж, сэтгэл ханамж өгдөг. Тиймээс бид ийм үр дүнг хүсэж байна гэв.
Үйлчлүүлэгчийн дэмжих албаныхан эхчүүдийн дөнгөж төрөөд байх үеийн эх, нярайн анхны гэрэл зургийг авч, дээр нь эх хүүхдийн мэдээллийг оруулан хэвлэж, эмнэлгээс гарахад зургийг нь бэлэглэдэг болжээ. Нэгдүгээр төрөхөд амаржсан ээж бүхэн шинэхэн мэндэлсэн хүүхэдтэйгээ авахуулсан анхны зургийг аваад гэртээ харина.
Энэ бол эх хүүхэд болон тухайн гэр бүлийн хувьд насан туршийн хамгийн үнэт дурсгал болон үлдэнэ. Нөгөө талаас хүмүүс төрсөн цаг, минутаа нарийн мэддэггүй, дараа нь мэдэх гээд эргээд ханддаг нь эмнэлгийн ачааллыг багагүй нэмэгдүүлдэг. Ингэж зургийн хамт эх, нярайн мэдээллийг оруулаад өгөхөд ээжүүд маш их баярладаг, сэтгэл ханамж өндөртэй байдаг гэнэ.
Гэрэл зургийг Г.Өнөболд