Gogo.mn, Factcheck.mn хамтран эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор "МEDТүгээ" цуврал нэвтрүүлгийг эхлүүлээд байна. Өмнөх дугаарт вакцин тарьж эхэлснээс хойш Монгол Улсад, сошиал хуудаст өрнөсөн ташаа мэдээлэл, зөрүүтэй ойлголтууд, коронавирусний эсрэг вакцинжуулалт үр дүнд хүрсэн үү, вакцин бидэнд үнэхээр хэрэгтэй юу зэрэг сэдвээр клиникийн доктор, профессоруудтай ярилцсан.
Энэ удаагийн дугаарт вакцин тариулсны дараах урвал хүндрэл, өнөөдрийг хүртэл вакцинд хэдэн хүн хамрагдаад байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Б.Саруул нартай ярилцлаа.
"Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхний вакцинаа хүлээн аваад, вакцинжуулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлж байв. Ингэхдээ Монгол Улсын хүн амын 60 хувийг эзэлдэг 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн. Цаашид 12-17 насны хүн амыг вакцинжуулах зөвшөөрлийг ДЭМБ-аас олгосон. Одоогийн байдлаар 12-оос дээш насны нийт хүн амын 96.4 хувь буюу 2.2 сая иргэнийг вакцины нэгдүгээр тунд хамруулаад байна.
Үүнээс 2.1 сая хүн хоёрдугаар тунгаар бүрэн дархлаажжээ. Хоёр тунгаар дархлаажуулж байж тухайн халдвар, нас баралт, хүндрэлээс сэргийлэх боломж бүрддэг. Тодорхой хугацааны дараа дархлаа сэргээх гурав дахь тунг зөвлөж эхэлсэн. Учир нь вакцинаар үүсгэгдсэн өвөрмөц дархлаа буурч байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тийм учраас дархлаа сэргээх тунг тодорхой давтамжтайгаар хийж эхэлсэн.
Ингээд улсын хэмжээнд 5.6 сая тун хатгалт буюу 5.6 сая вакциныг хүнд хүргэж ажилласан байна. Эндээс харахад бид өндөр хувьтайгаар зорилтот бүлгийг вакцинд хамруулжээ" гэж ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма онцоллоо.