-Монголын боловсрол сүүлийн арав гаруй жил “Олимпиад” нэртэй “хар тамхи”-иар амьсгалж байна-
Ардын багшаар ном заалгаж сумын сургуулийн дотуур байранд амьдарч “Би ирээдүйд мэргэжил эзэмшээд, ээж, аавынхаа ачийг хариулна” гээд эрдэм ном сурч байсан алагхан үр нь амь насаа алдсаныг дуулаад эх нь ухаан алджээ. Өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгийн ихэнхи нутгийг хамран 2-4 хоног дараалан их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурсан билээ. Гэтэл Ховд аймгийн боловсролын байгууллага, багш нар энэ шуурганаас 17 настай хүүгийн алтан амийг аварч чадсангүй. Сурагчдын хаврын амралт эхэлсэн энэ үеэр хичээлийн олимпиад Ховд хотод болсон байна. Сумдаас шалгарсан сурагч, багш нар аймгийн төв Ховд хотод олимпиадад оролцжээ. Олимпиад гуравдугаар сарын 25-нд өндөрлөж, 26-ны өглөө сумдын сурагч, багш нар нутаг, нутгийн зүг хүлгийн жолоо залсан байна. “Зил-130”, “Фургон” автомашинтай гарсан Мөст сумын сургуулийн багш, сурагчид 26-ны өглөө эртлэн сумын зүг хөдөлж. Мөст сум аймгийн төвөөс 180 км алслагдсан. Тэднийг Ховд хотоос гараад удаагүй байхад цас орж, цасан шуурга тавьж эхэлсэн байна.
Улмаар том гэлтгүй багахан даваа, гүвээ ч цасанд хаагдан, машин явах аргагүй болж. Машин нь цасанд сууж нааш ч үгүй, цааш ч үгүй болоход багш, сурагчид даарахын эрхэнд айл хунар бараадахаар явган алхжээ. Энэ үеэр Мөст сумын сургуулийн долоон сурагч, нэг том хүн бусдаасаа төөрсөн аж. Ийнхүү цасан шуурганд амь тэмцэн яваа сурагчдын нэг 17 настай, есдүгээр ангийн сурагч Д яах ч аргагүй туйлдаж үлдсэн байна.
Хамт явсан том хүн,
сурагчид ч түүнийг орхин цааш тусламж олох, айл бараадахаар явжээ. Секундэд 24
метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурсан хөр цасан дунд суугаа үлдсэн сурагч
төдөлгүй хөлдөж, амьсгал хураажээ. “Сайн хучаад үлдээсэн гэсэн” тайлбарыг
хүүхдүүдтэй хамт явж байсан багшийн нөхөр мэдүүлжээ. Үүрээд, чирээд ч болтугай
хүний хүүхдийг айлын бараа харуулчихаж чадаагүй юм болов уу гэсэн бодол олон
хүнд төрөх нь лавтай. Хариуцсан багшид хариуцлага ногдуулах нь зүй ёсны хэрэг
боловч харамсалтай гэхэд дэндүү харуусалтай байдлаар хүүхдээ алдсан эцэг эхийн
гомдол энэ аймагт нэгээр нэмэгдлээ. Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр Ховд
аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын
сургуулийн дотуур байрны нэг тасагт амьдардаг наймдугаар ангийн хоёр
сурагч долоо хоногийн зайтай гэнэт нас барсан. Талийгаач хүүхдүүдийн биеэс
авсан эсийн шинжилгээний хариу гараагүй байхад дахин тус аймгийн Мөст сумын сургуулийн
сурагч осгож нас барлаа. Ховдын багш нарт хүний мөс байна уу. Эцэг, эхээс нь
хүний бяцхан үрсийг эрдэм номд сургана гэж “авчихаад” одоо болохоор дайрлага
таараад нас барчихлаа, хөлдөөд л үхчихлээ гээд сууж байна. Мөст сумын
сургуулийн гуч гаруй сурагч, арав гаруй багш олимпиадаар аймгийн төвд ирсэн.
Олимпиад дуусаад буцах болохоор багш нарын ихэнхи нь хувийн ажилтай гээд машины
жолооч, нутгийн танилдаа “амьд бараа”-гаа дайж орхиод өөрсдөө цасан шуурга
болохыг мэдсэн мэт үлджээ. Олимпиадын үеэр тус аймгийн Боловсрол, соёлын газрын
дарга Н.Хаш-Эрдэнэ гадаадад томилолтоор явж байжээ. Өчигдөр түүнээс дээрх
хэргийн талаар тодруулахад “Тийм юм болсон байна. Би гадаадад явж байгаад
ирлээ. Сайн мэдэхгүй” гэлээ. Бараг л гадаад явсан надад Монголд, тэр тусмаа
Ховд аймгийн Мөст сумын сургуулийн сурагч осгож үхнэ үү хамаагүй гэсэн янзтэй
хөндий, хүйтэвтэр дугарлаа. Арай ч дээ. Бүхэл бүтэн аймгийн Боловсролын салбар
хариуцсан дарга нь ингэж ч суух гэж. Үүнээс гадна Мөст сумын сургуулийн захирал,
сургалтын менежер, багш нар гэж ямар арилсан дотортой хүмүүс вэ. Хүний нялх,
балчир хүүхдийн амь насыг хариуцан аймгийн төв рүү олимпиадад явуулчихаад
яагаад осгоогоод алчихав. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалд,
…Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
… хэмээдэггүйсэн бил үү. Сурагч нь олимпиад, уралдаан тэмцээнд оролцож эхний
гурван байрт шалгарч медаль авахад “Миний шавь түрүүллээ, би л бэлдсэн” хэмээн
цээжээ дэлдэг, тэд. Гэтэл яагаад цасан шуурганд хүний балчир үрийн амийг хамгаалж
чадахгүй байна аа. Монголын боловсрол сүүлийн арав гаруй жил “олимпиад” нэртэй “хар тамхи”-иар амьсгалж байна, Н.Болормаа
сайд аа. Энэ явдал бүр хэтрээд зөвхөн олимпиадад бэлддэг хувийн хэвшлийн
сургууль бий болж, олимпиадад эхний гурван байрт шалгарч, медаль хэмээх зэвэнд
идэгдэх төмрийн хаягдлын төлөө өнөөдрийн багш нар улайрч, эцэс сүүлд нь
сурагчийнхаа аминд хүрч байна. Манайхаас бусад оронд ганц, нэгхэн хичээлээр
олимпиад явуулдаг болохоос нийтээр нь хавтгайруулж, олимпиадаар амьсгалдаггүй.
Сар хүрэхгүй хугацаанд Ховд аймгийн багш нар гурван сурагчийнхаа амиар “тоглочихлоо”.
Н.Төр