"GoGo-ийн асуулт" булангийн энэ удаагийн дугаарт МУГЖ, дуучин Т.Ариунаа оролцлоо. Бид түүнийг тун удахгүй болох "Зүрх асна" тоглолтдоо бэлдэж байх үед нь зорьж очсон юм.

"БИ ҮРГЭЛЖ БОЛНО, БҮТНЭ ГЭЖ САЙХАН ЗҮЙЛСИЙГ МӨРӨӨДДӨГ БАЙСАН"
-Таны бага насны мөрөөдөл юу байсан бэ?
-Би маш мөрөөдөмтгий охин байсан. Гэрийнхээ хөшиг, орныхоо даавууг толгойдоо уячхаад хатан болж тоглодог байлаа. Тухайн үеийн хүүхдүүд бүгд л тэгж тоглодог байсан байх.
Мөн балетчин болно гэж мөрөөддөг байсан. Харин дуучин болно гэж огт бодоогүй. Гэтэл аав минь "Чи дуучин болох хүн" гээд энэ чиглэлээр хөгжүүлж, урлагийн замыг минь чиглүүлсэн.
Одоо бодоход том мөрөөдөлтэй хүний хандлага өөр болдог юм байна. Би дандаа болно, бүтнэ гэж сайхан зүйлсийг мөрөөддөг тийм л хүүхэд байсан" хэмээв.
Тайзан дээр тохиолдож байсан хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-2000 онд “Чи минь” тоглолтоо хийж байхдаа аавыгаа "хоёр дахь өдөр нь ирээрэй" гэж захисан юм. Гэтэл надад хэлэлгүй, ээжээс нууцаар ганцаараа эхний өдөр нь ирчихсэн байсан.
Тайзан дээр охиндоо цэцэг өгөх гээд очиход нь бие хамгаалагч таниагүй болохоор ойртуулаагүй юм байна л даа. Тэрийг би мэдээгүй.
Нэг харсан аав минь зогсож байдаг юм. Тэгээд " Хүүе миний аав байна шүү дээ, оруулаарай" гээд тайзан дээрээс хэлж байсан. Охиндоо өгөх гээд цэцэг бариад зогсож байсан аавынхаа тэр дүрийг хэзээ ч мартдаггүй.
Харин ээж минь хоёр дахь өдөр нь ирж үзсэн. Тухайн үед сүүлчийнх нь байсан гэж санаагүй ээ. Үүнээс сарын дараа ээж минь бурхан болсон.
Аав, ээж хоёрын минь үзсэн сүүлчийн тоглолт тэр болохоор зүрх сэтгэлд минь үргэлж хадаастай байдаг" хэмээн нандин дурсамжаасаа бидэнд хуваалцсан юм.
Бичлэг, гэрэл зургийг : Т.Бархас, Б.Даваа
Ингээд түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.