“Game of Thrones” цуврал киноны наймдугаар улирлын сүүлийн анги ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 19-ны өдөр дэлгэцнээ гарна.
Цувралын сүүлийн анги 80 минутын турш үргэлжлэх бөгөөд уг киног Америкийн Дэвид Бениоф ба Д.Б.Вейсс нар найруулсан юм. Тэгвэл ирэх долоо хоногийн ангид үйл явдал хэрхэн өрнөх бол? Хэн хаан ширээнд суух вэ?
“Game of Thrones” цувралын сүүлийн ангийн тизерийг хүлээн авч үзээрэй. Энэхүү бичлэгт Дейенерис Таргариен “King’s Landing”-д очиж долоон улсын хатан хаан болж буй дүрс гарна. Гэхдээ юу болохыг хэн ч тааварлашгүй.
"Game of Thrones" цуврал киног зохиолч Жорж Р Р Мартины Гал, мөсний дуун гэсэн уран сэтгэмжийн цуврал романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд киноны нэрийг уг цуврал романы эхний ботийн нэрээр нэрлэжээ.
Киноны зургийг Белфаст болон Умард Ирланд Канад, Хорват, Исланд, Мальта, Марокко, Шотланд, Испани болон АНУ-д авсан байна. Киноны эхний улирлыг 2011 онд бүтээсэн ба сүүлийн улирлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 17-д олон нийтийн хүртээл болгосон юм.
Эх сурвалж: Business insider