-Өнөөдөр олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна-
Ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэн “GoGo-ийн асуултууд” булангийн шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн мөрөөдлийнхөө төлөө өөдрөгөөр хичээж буй Ц.Өлзийсайхан оролцлоо. Тэрээр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрж өссөн ба бидний энэ удаагийн дугаарт оролцож, эмээдээ баярын мэнд дэвшүүлэн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Эмээгийн хайранд эрхэлж, нялхарч багадаа хурга, ишиг хариулж өссөн тэрээр ирээдүйд ард олныхоо хайртай дуучин болохыг хүсдэг.
Эмээгийнхээ “олны дунд зөв, даруу яваарай” гэх сургаалыг нь үргэлж санаж явдаг тэрээр эмээгээ болон гэр бүлийнхнийгээ урт удаан наслахыг ерөөн байгаль дэлхийд залбирдаг аж.
Гурван настайдаа дуулж эхэлсэн Ц.Өлзийсайхан эмээгээсээ хүнлэг энэрэнгүй зан чанарыг суралцжээ. Эмээгийнхээ “олны дунд зөв, даруу яваарай” гэх сургаалыг нь үргэлж санаж явдаг тэрээр эмээгээ болон гэр бүлийнхнийгээ урт удаан наслахыг ерөөн байгаль дэлхийд залбирдаг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
Ц.Өлзийсайхан өөрийгөө хүчтэй, хатуужилтай, чадварлаг гэх гурван үгээр тодорхойлов. Хэцүү санагдаж шантарсан үедээ тэрээр өөртэйгөө ярилцаж, хамгийн сайхан урмын үгсээр өөрийгөө цэнэглэдэг нууц жортой аж.
Түүнээс нэг жилийн хугацаанд ганц л дуу сонс гэвэл ямар дууг сонгох вэ гэж асуухад шуудхан л “Монгол ардын дуу “Говийн өндөр” гэж хариулав. Энэ дууг сонсохоор тайвшрал мэдэрдэг хэмээгээд бидэнд дуулж сонирхуулсан юм.
Ингээд “GoGo-ийн асуултууд” булангийн шинэ дугаарыг хүлээн авна уу.
БИЧЛЭГ:
Зураглаач, эвлүүлэгч: Э.Батзавъяа