Хар, тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, хадгалдаг, гадаад улсаас дамжуулан оруулж ирж худалдаалдаг байж болзошгүй 3 бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Энэ талаар Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад “Гурван бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаж байгаа нь үнэн” гэв. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Энэ талаар өнөөдөртөө багтаан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр ажиллаж байна” гэлээ.
Ташрамд, хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор, уршгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
"...Эхэндээ тайвширч буй мэт мэдрэмж авах хэдий ч аажимдаа хий үзэгдэл нүдэнд нь харагдаж, байнгын түгшүүрт байдалд автсаар энгийн амьдралаас холдоно. Удаан хэрэглэснээр хүнийг хайрлах энэрэх сэтгэлгүй болж, юу ч хийхэд бэлэн, айдасгүй болно. Өөрөөр хэлбэл энгийн байдалдаа сэтгэл ханахгүй, мансуурлын үр дүнд өөрийгөө мэдэрч, дутуугийн мэдрэмжээ хаядаг болохоор өнөөх бодисоо хэрэглэх гэж хүснэ.
Тухайн цаг хугацаандаа өндөр хэмжээний мэдрэмжийг өгч, 8-10 цагийн дараа үйлчилгээ гарч эхлэхээр шарталтад орох буюу бие нь өвдөж, бүх зүйл нь бууралттай болж, бухимдал, сэтгэл гутралд ордог. Энэхүү шарталт нь долоо хоног орчим үргэлжилдэг бөгөөд зарим хүнд үүнээс ч удаан хугацаагаар илэрдэг.
Тухайн хүн энэ хугацаанд дахин хэрэглэх донтолтод орно. Удаан хэрэглэх тусам биеэ хянах чадваргүй, тухайн зүйлээ хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, эцэг эх, хүүхдээ яахаас ч буцахгүй, дотоод зүйлээ мэдрэхийн тулд ёс суртахуун, ухамсар гэдэг зүйлийг бүр мөсөн орхино.
Энгийн байдалдаа сэтгэл ханахгүй, мансуурлын үр дүнд өөрийгөө мэдэрч, дутуугийн мэдрэмжээ хаядаг.
Маш аюултай. Юун хууль, ухамсар, хүнийг хайрлах...Бодисын солилцоо өөрчлөгдөж, хоол идэхээ больж, шүд унах гэх мэт байдлаар сөрөг нөлөө илэрсээр сүүлдээ тухайн хүн үгүй болно".
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг Багануур дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Чинбилиг ингэж тайлбарласан. /Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албанаас бэлтгэн хүргэдэг PRO подкаст №36/
Хар тамхи, мансууруулах бодис нь хүний төв мэдрэлийн системийг дарангуйлж, оюуны идэвхийг сааруулж, солио үүсгэх буюу хий юмс үзэгдэж, сонсогдуулах зэрэг шинж тэмдгүүдийг үзүүлдэг. Тунг нь хэтрүүлсэн тохиолдолд амь насаа алдах хүртэл хор уршигтай юм.
Иймд танил, найз нөхөд, эргэн тойрны хүмүүсийн тань зан ааш өөрчлөгдөх, царай нь цайраад хувхай цагаан болох, нүд улайх, хамраа байнга үрэх гараараа оролдох, турах, нойргүйдэх, хэвийн байдлаасаа удаан хөдөлгөөн яриатай болох, хөлсөрхөг болох, заримдаа хэт догь, сэргэлэн чадалтай мэт нэг л сэжигтэй байх, хүүхэн хараа томроостой байх гэх мэт шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаарай.