gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Замын тэмдэг тэмдэглэгээний талаар...

О.Ариунбилэг
Нийгэм
2011-04-27
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Нийгэм
2011-04-27
Замын тэмдэг тэмдэглэгээний талаар...
Замын цагдаа нар зам дээр зогсдоггүй харин бутны цаанаас гэнэт үсэрч гарч ирдэг хэмээн жолооч нар хошигнон ярьдаг. Цэцэглэсэн бутны цаанаас үзүүр нь харагдахтай үгүйтэй нэг тэмдэг тэмдэглэгээ хэзээ ч юм мэдэхгүй гэнэт тавьчихаад “за чи баригдав уу, ингээд торгуульна даа” хэмээн ярьдаг хэмээн цагдаа нарыг муулдаг.

Гэвч хөөрхий энэ нь цагдаа нарын муугийнх ч бас биш юм. Өөрөөр хэлбэл замын тэмдэг тэмдэглэгээ гэдэг “нөхөр” өөрөө буруутай болж таарч байна.

Гадны орнуудын замын тэмдэг тэмдэглэгээ гээч нь ёстой л дэгсдүүлж яривал сохор хүн ч харчихаар том, хүүхэд ч ойлгохоор ойлгомжтой байдгийг хэн хүнгүй мэднэ. Харин манай зам дээрх тэмдэг тэмдэглэгээнүүд нь эгээ л хүүхдүүд айл гэртэж тоглож байгаа мэт хүний нүдэнд өртөхөөргүй байдаг.

Одоо мөрдөгдөж байгаа энэ замын тэмдэг тэмдэглэгээг жил бүр сайжруулан ажилладаг ч үнэхээр шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхойгүй.

Замын тэмдэг тэмдэглэгээний талаар бид НАЗГ-ын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ашиглалтын инженер Б.Амарболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Замын тэмдэг тэмдэглэгээний стандартыг хэдэн онд баталсан бол?

-Монгол Улсад анх 1924 онд замын хөдөлгөөний  дүрэм гарч байсан бол 1998 онд Монгол Улс анх Венийн конвенцид элсэн орсоноор түүний заалт шаардлагын дагуу ашиглаж буй стандартдаа өөрчлөлт шинэчлэлтийг 2000-2005 онуудад хийж ирсэн. Өмнө нь ОХУ-ын стандартыг голчлон ашиглаж байсан.

-Өнөөдөр хийгдэж байгаа тэмдэг тэмдэглэгээний хэмжээ, чанар одоогийн замын хөдөлгөөний хэрэгцээ шаардлагыг хэр биелүүлж байгаа гэж бодож байна?

-Замын тэмдэг заалт нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм болон стандартад заагдсан хэлбэр хэмжээтэйгээр хийгдэж байна. 2011 онд Замын тэмдгийн гэрэл ойлгох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж буй материалыг илүү боловсронгуй болгож шинээр үйлдвэрлэхээр бэлтгэл ажлыг хангуулж байна.

-2010 онд замын тэмдэг тэмдэглэгээ 1301 захиалснаас 860 хийжээ. Хэдэн төгрөг зарцуулж хийсэн бол. Яагаад жил бүр захиалснаас дутууг гүйцэтгэдэг юм бол?

-2010 онд Нийслэлийн Замын сангийн хөрөнгийн эх үүсвэрээр УБ хотын гудамж замуудын хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг заалтанд зориулагдаж 40,1 сая төгрөг төсөвлөгдсөний дагуу нийт 860 ширхэг тэмдэг заалт хийж суурилуулсан. Жил бүрийн Нийслэл хотын хэмжээнд явуулдаг тэмдэг заалтын үзлэг тооллогоор бүртгэгдсэн бүртгэлээс үзэхэд жилд 1500-1800 ширхэг тэмдэг заалт шинээр болон нөхөн хийгдэх шаардлага гардаг. Үүнээс тухайн жилд батлагдсан хөрөнгийн хүрээнд багтаан ЗЦГ-аас ирүүлсэн захиалгын дагуу хийж гүйцэтгүүлж байна.

Хэвтээ тэмдэглэлийн хувьд 2010 онд 385 сая төгрөг төсөвлөгдөж нийслэлийн 52 гудамж замд нийт 17700м2 талбайд гүйцэтгэгдсэн. 2011 онд 290 сая төгрөг төсөвлөгдсөний дагуу хийгдэх ажлын тоо хэмжээг гаргахаар ажиллаж байна. 2011 оны хэвтээ тэмдэглэлийн ажил зургадугаар сард эхлэнэ.

-Ямар компани гүйцэтгэдэг, гүйцэтгэх компанийг хэрхэн сонгодог?

-Улаанбаатар хотын тэмдэг тэмдэглэлийн ажлыг Нийслэлийн Засаг даргын харъяа “Улаанбаатар Зам Засвар Арчлалт” ОНӨААТҮГ ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу гүйцэтгэдэг.

-Замын нэг тэмдгийг ямар өртөгтэй хийдэг?

-Улсын Авто замын хяналт судалгааны төвөөс баталгаажуулсан жишиг үнийн тарифийн дагуу 1 ширхэг шонтой тэмдэг төрлөөсөө хамаараад 59768,3 – 64393,4 төгрөгийн хооронд хийгдэж байна.

-Энэ жил ямар захиалга авсан бол? Хэдэн төгрөг төсөвлөгдсөн байгаа бол?

-2011 онд замын тэмдгийн ажилд 87,7 сая төгрөг төсөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар ЗЦГ-аас нийт 240 шихэг тэмдэгийн захиалга ирүүлсэний дагуу гүйцэтгүүлж байна.

-Захиалгын аль хэсэг биелэгдэхгүй үлддэг вэ. Жишээ нь хотын зах дагуу тэмдэглэгээнүүдийг хийдэггүй гэдэг ч юм уу?

-Жилээс жилд алга болох эвдэрч гэмтдэг тэмдгүүд нь хотын захаар байрласан байдаг. Хотын төв хэсгийн тохижилт сайтай газруудад  замын тэмдэг эвдэрч гэмтэх алга болох тохиолдол ховор байдаг. Жилд хийгдэж байгаа тэмдгийн 70-80 хувь нь хотын захаар гүйцэтгэгдэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан