".. .42 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй хөгжмийн зохиолч Ананд бялууныхаа лааг үлээхдээ "Гал халуун хайр дурлалтай учруулж өгөөч" гэж сэтгэлдээ шивнэнэ. Гэвч найз нөхөдтэйгөө баярлахаас илүү ганцаараа байхыг хүссэн түүнийг гэртээ ирэхэд үл таних эмэгтэйгээс төрсөн өдөр болгоноор нь ирдэг цагаан сарнайн баглаа, дугтуйтай захидлын хамт угтав. Бүсгүйчүүдийг бээлий мэт сольдог Анандад хайр сэтгэлээ өгсөн эмэгтэй байсангүй. Харин энэ шөнө бүх л амьдралынхаа туршид чин сэтгэлээсээ хайрласан ч, танигдаж амжаагүй нэгэн бүсгүйн захидал түүнд бүх нууцаа дэлгэнэ...
Амьдрал гэгч сэлүүргүй завинд суусан бүсгүй хүний сэтгэл, зүрх юунд тэмүүлж, яаж цохилж, юу хүсч, мөрөөдөж байдаг юм бэ. Хүнд хэцүү, өвчин зовлон, үхэл хагацал бүхнийг сөрж чаддаг эмэгтэй хүний сэтгэлийг тэжээгч цорын ганц зүйл нь юу вэ. Энэ бүхэнд хариулт болгон найруулагч Н.Наранбаатарын дэлгэцийн анхны бүтээл "Үл таних эмэгтэй" уран сайхны кино "Өргөө" кино театрт нээлтээ хийлээ.
Чин үнэнч хайр дурлал, аз жаргал, амьдралын утга учир, эмэгтэй хүний сэтгэлийг уудлан харуулсан энэхүү киног Стефан Цвейгийн "Танихгүй эмэгтэйн захидал "-аас сэдэвлэжээ. Гол дүрд С. Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, О.Долгор, Г.Отгонцэцэг нар тоглосон юм. Энэ үдэш БСШУ-ны, Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун УДЭТ-ын залуу жүжигчин Г.Отгонцэцэгийг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг зарлаж, гардуулан өглөө. 2005 онд СУИС-ийг төгссөн Г.Отгонцэцэг театрын болон дэлгэцийн олон бүтээлд тоглож, авъяаслаг жүжигчин гэдгээ харуулж буй залуу үеийн төлөөлөл юм.
УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Манай театрын жүжигчид оролцоогүй уран бүтээл байдаггүй гэхэд хилсдэхгүй. Ид хийж бүтээх эрч хүч дүүрэн яваа залуус маань дэлгэцийн бүтээлд хүч сорьж байгаад баяртай байна. "Үл таних эмэгтэй" кино олон хүнд ухаарал, эмэгтэй хүнийг хайрлах сэтгэл өгөх байх. Дараагийн киноны зохиол нь энэ номонд байгаа гэдэгт итгэж байна" гэдгийг онцлоод "Дэлхийн сонгодог зохиолууд" номыг бэлэглэсэн юм.
Кино гэдэг олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хамтын бүтээл байдаг. Үзэгчдийн татах гол хүч нь киноны дуу гэдэгтэй хэн ч маргахгүй." Үл таних эмэгтэй" кино хоёр дуутай. Эхнийх нь зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ үгийг нь бичиж, Чингис хаан хамтлагийн хөгжимчин Ц.Байдраг аяыг нь бичжээ. Хит парадад тэргүүлж, залуусыг байлдан дагуулж буй "Үл таних эмэгтэй" киноны дууг гавъяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа амьдруулсан. Мөн киноны зохиолын дууг Л.Чулуунбаатар дуулжээ. Киногоо бүх насныханд зориулсан учраас зөвхөн рок поп гэхгүй зохиолын дуутай болгосон нь бас нэг шинэ шийдэл байсан юм.
Сүүлийн үед залуусын хайр дурлал, атаа хорсол, хөгжилтэй явдал, янаг амраг, гэр бүлийн амьдралыг харуулсан хөнгөн инээд бэлэглэсэн кинонууд шилээ даран гарч байна. Харин " Үл таних эмэгтэй" кино эмэгтэй хүний дотоод сэтгэл, хайр дурлалын мөн чанарыг нээн харуулснаараа ялгарч чадсаныг мэргэжил нэгт уран бүтээлчид нь дүгнэж байлаа.
Сэтгэл хэмээх эрхтэнд зориулсан шинэ уран бүтээл ийнхүү нээгдлээ...
Найруулагч Н.Наранбаатар: Киногоо сэтгэлгээний шинэ түвшинд, мэргэжлийн хэмжээнд бүтээсэн
-Та анхны дэлгэцийн бүтээлээ өлгийдөж авлаа. Энэ киногоор юу өгүүлэхийг зорьсон бэ?
-Эмэгтэй хүний үнэ цэнэ, мөн чанар алдагдаж байгаа энэ цаг үед тэдний дотоод сэтгэл рүү өнгийсөн бүтээл хийхийг зорьсон юм. Сүүлийн үед охид бүсгүйчүүдэд хандах нийгмийн хандлага их хүнд болчихоод байна. Тэднийг ойлгох чадвар дутмаг байна. Эмэгтэй хүн ирээдүйд эх хүн болно. Эх хүн гэдэг нийгмийн эх булаг. Тиймээс эмэгтэй хүнийг бид хайрлах ёстой гэдэг утгаар нь энэ зохиолыг сонгож авсан. Ер нь бол бид бүгд ээжтэй, хайртай бүсгүй, эхнэртэй, охинтой учраас эмэгтэй хүнийг яагаад өмөөрч, дотоод сэтгэлийнх нь агуу ертөнц, чадал, тэвчээр, ухааныг нь гаргаж болохгүй билээ гэж энэ киног хийсэн. Киногоо сэтгэлгээний шинэ төвшинд, мэргэжлийн хэмжээнд бүтээгдсэн гэж дүгнэж байгаа. Киноны үйл явдал, утга санаа нь сонгодог, хүний сэтгэлийн нандин чанар, эмзэг утсыг хөндөж чадсан.
УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг: Энэ шагнал надад хийж бүтээх урам зориг хайрлаж байна
-Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Гэнэтийн зүйл боллоо. Намайг илүү олон дүр бүтээж, сайн ажиллаарай гэж энэ хүндтэй шагналыг олгосон байх. Хийж бүтээх урам зориг хайрлаж байна.
Би мундагтаа биш миний хамтарч ажиллаж буй нөхөд, үргэлж сэтгэл зүрхээрээ тусалж дэмждэг театрын хамт олон, бүх уран бүтээлчдийн үр дүн юм. Надад зааж сургасан СУИС-ийн багш нарын хөдөлмөртэй миний амжилт салшгүй холбоотой. Олон сайхан дүр бүтээх эхлэл маань тавигдлаа. Шагнал дагаад хариуцлага өндөр болж байгаа учраас илүү айж байна.
Х.Монголхатан

УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг: Энэ шагнал надад хийж бүтээх урам зориг хайрлаж байна-Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?