МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр, "Легалдата" ХХК хамтран Монголын арбитрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан өнөөдөр /2023.08.24/ “Mongolian Arbitration Day” олон улсын өдөрлөгийг зохион байгуулж байна.
Манай улсад маргаан хянан шийдвэрлэх хэд хэдэн арга хэлбэрүүд бий. Тухайлбал, шүүх, арбитраар хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэх болон эвлэрүүлэн зуучлуулах. Тэгвэл Монголын олон улсын арбитрт 2019 онд 78, 2020 онд 87, 2021 онд 187, 2022 онд 200 хэрэгтэй холбоотой нэхэмжлэл иржээ.
“Хууль зүй, дотоод хэргийн сайдын тавьсан илтгэлд зээлийн маргааныг шүүхээр шийдвэрлэж байгаа дундаж хугацаа зургаан жил айна гэдгийг дурдсан байсан. Харин арбитр дээр хэрэг маргааныг шийдвэрлэх дундаж хугацаа зургаан сар. Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд арбитрт хандаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх нь ихэссэн” гэдгийг Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг онцоллоо.
Манай улсын хувьд эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай учир уул уурхайн асуудалтай холбоотой зургаан маргаанд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар оролцжээ.
Арбитраар маргаан шийдвэрлүүлэх нь цаг хугацааны хувьд шуурхай, гарсан шийдвэр нь эцсийнх бөгөөд дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрч биелэгддэг, зардал бага, хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, талууд хэрэг хянан шийдвэрлэх журам буюу арбитрын хуралдааныг явуулах газар, хэрэглэх хэл, хууль, хугацаа, талуудаас болон эрх бүхий байгууллагаас лавлагаа, нотлох баримт гаргуулах, гэрч, шинжээч, орчуулагч оролцуулах, хөрөнгө битүүмжлэх, арбитрын ажиллагааны нууцлал зэргийг харилцан тохиролцох боломжтой зэрэг онцлог давуу талтай аж.
Монголын олон улсын арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн нийт 115 арбитрч багтдаг бөгөөд үүнээс 80 гаруй нь дотоодын, 35 нь гадаадын арбитрч юм.
Ийнхүү Арбитрийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх тоо нэмэгдэж байгаа хэдий ч гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө тулгардаг асуудал бол гэрээний хэрэгжилт болон маргаан шийдвэрлэх ажиллагаа хурдан, шуурхай байх санал хүсэлтийг илэрхийлдэг.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэх орчныг таатай болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарач ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Арбитрын тухай хууль болон Эвлэрүүлэн зуучлах тухай хууль, Иргэний хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэх туххй хуулиудад томоохон өөрчлөлт оруулахаар судалгаа хийгдэж байна. Тухайлбал Арбитрын хуралдааныг цахимаар явуулах, Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн зохистой оролцоог хангах зэрэг өөрчлөлтийг оруулна.
Цаашид хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг тэгш, хүртээмжтэй хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол аливаа маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг хугацаа алдахгүй гүйцэтгүүлэх. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс бизнесийн маргааныг шүүхийн бус журмаар хурдан шуурхай шийдвэрлэх анхаарч эрх зүйн шинэтгэл хийнэ” гэлээ.
Манай улсын хувьд эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай учир уул уурхайн асуудалтай холбоотой зургаан маргаанд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар оролцжээ. Үүнээс Оюу толгой ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын маргаан Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үргэлжилж буй юм. Рио Тинто компанийн зүгээс маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэх саналуудыг ирүүлээд байгаа учир маргааныг түр түдгэлзсэн байна.
Мөн Засгийн газар хариуцагчаар оролцож явж буй бас нэгэн маргаан бий. Энэ нь АНУ-ын хөрөнгө оруулагч өөрийнх нь хөрөнгө оруулалтыг нь хангалттай хэмжээнд хамгаалаагүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн бөгөөд шүүх хуралдаан энэ оны зургаадугаар сарын эхээр болжээ.
Өнөөдрийн арга хэмжээнд АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Сингапур, Хонконг, Испани, Австрали зэрэг улсын Олон улсын арбитрын байгууллагын нэр хүндтэй арбитрчид, практик хуульчид, шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэхэд мэргэшсэн судлаачид оролцож буй юм.