“Rio Tinto” компанийг литийн төслөө байгальд хор нөлөөгүй гэдгийг нотлох хүртэл олборлолт хийлгэхгүй гэж Сербийн Засгийн газар мэдээллээ.
Сербийн Эрчим хүчний яамны сайд “Төслийг цуцлаагүй, гэхдээ иргэдийн шаардлагыг харгалзан түр зогсоогоод байгаа” гэж онцолсон байна. Тус улсад “Rio Tinto” компанийн төслийг эсэргүүцэн орон даяар жагсаал цуглаан өрнөж байгаа юм.
“Rio Tinto” 2021 оны долоодугаар сард тус улсад лити олборлохоор 2.4 тэрбум ам.долларын төсөл эхлүүлсэн байна. “Jadar” нь Европ тив дэх хамгийн том литийн орд юм. Цэнэг хураагуур хийхэд ашигладаг литийн эрэлт дэлхий даяар нэмэгдсээр байна.