Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварыг төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-нд хийх байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр дөрөвдүгээр сарын 29-нд засвар эхэлсэн юм. Мөн Хотын дарга ганц хэв гажилтын засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгчээ. Энэ дагуу засвар хийж, замыг өнөөдөр нээлээ.
Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энхтайваны гүүрний 7200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтаар хучсан. 54 гэрлийн шонг шинэчилж, будаж, гэрэлтүүлгийг бүрэн солилоо. Энхтайваны гүүрний дөрвөн асрыг засаж, өнгийг шинэчилж, сайжруулсан. Гүүрний хоёр талын явган хүний 1400 ам метр замд олон улсын түвшний, гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийхэд замын түүхий эд 400 ам метр орчим талбайд дутсан. Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой.
Бямба гарагт түүхий эд ирэхээр дутсан талбайн резинэн замыг хийнэ. Үлдсэн засварыг хийхэд зам хаахгүй, явган зорчигч мөн явна” гэв. Түүнчлэн Энхтайваны гүүрний хоёр талын 1400 метр урт хашлагыг стандартын дагуу 2-3 давхар буджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна гүүрний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүй гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс мэдээлэв.