Ханш нээсэн өдрөөс хойш Баянхонгор аймгийн Ээж хад хөл ихтэй байна.
“Ханш нээснээс хойшхи өдрүүдэд уул хад, газар шороондоо мөргөвөл арвин буян хураадаг” гэснээс үүдэлтэйгээр хүмүүсийн цуваа мөн чиглэлд тасрахгүй байгаа юм.
Нутаг орныхон “Ээж хад” хэмээн хүндлэн дээдэлдэг тус хөшөө нь Баянхонгор аймгийн Өлзийт сумаас баруун урд зүгт 34 км, Баянхонгор аймгаас 50 гаруй км-т оршдог.
Ээжийн хөшөө нь Баянхонгор аймгийн ард иргэд болон хил залгаа оршдог аймаг сумдын ард иргэдийн мөргөн биширч, сүслэн залбирдаг бурхан бөгөөд “Хүслийг биелүүлэгч Ээж” хэмээн нэрлэх нь ч бий.
Нутгийнхны хэлснээр, доод замаа дагасаар явахад гол туулалгүй очих бөгөөд Ээж хаднаас мөнгө, хүүхэд хоёроос бусдыг гуйж мөргөдөг байна. Ээж хаданд торгон дээл өмсүүлсэн байх ба баруун энгэрт нь эрэгтэй хүн, зүүн энгэрт нь эмэгтэй хүмүүс залбирч мөргөн, хүслээ шивнэдэг аж.
Учир мэдэх хүмүүс хэлэхдээ, “Ээж хаданд хувь хүн, албан байгууллага дээл хийгээд өмсгөх сонирхол их байдаг юм шиг байгаа юм. Нэг талаар Ээжийг олон дээл хувцас сольж өмсгөх нь харагдах байдлаасаа сайхан байх хэдий ч хадандаа сөрөг муу нөлөөтэй юм билээ. Нэлээд удаан нөмөргөсөн дээлийг сүүлд биднийг тайлахад хадны өнгө гундсан байдалтай, өгөршиж мэдэхээр байдалд орчихсон байсан. Тиймээс хад байгалийн өнгөөрөө нар салхи нь нэвт шингэж байвал сайн юм” гэж байсан.
Хөшөөний зүүн тийш “Хийморийн овоо” байх ба эрчүүд гардаг тус овоонд ажил үйлс, амьдрал ахуйгаа даатган залбирдаг. Мөн Ээж хадны баруун талд Хаан Хатан хоёрын суудал байдаг бөгөөд энд өрх гэрийн эхнэр нөхөр хоёр сууж идээний дээж архи сөгнөж байгаль дэлхийдээ сэржим өргөдөг. Хаан хатан хоёр суудлын ард нь цагаан ургаа чулуу байх агаад түүнд нутгийн иргэд мөнгө, түрийвчээ үрэн олз ашиг бэлгэддэг байна.
1862 оны Хар барс жил Галдан бошгот Түй, Шаргалжуутын голыг уруудан буцаж явахдаа их цэрэгтэйгээ буудаллан хоноглох шөнө ээжийгээ зүүдэлжээ. Галдан бошгот энэ газар 3000 түмэн цэргээр хүрээлүүлэн Хараа ихт хар туг залан Төр тогтохын бэлэг буй за гэж бэлэгдээд 8 шилдэг харваачаар сонгон харвуулахад харвасан сум нь цөм нэг тусгалд тусч байсан гэнэ. Тэгээд тэр газрыг хүндэтгэн эмэгтэй хүний төрх хэлбэрийн хөшөө босгосон ажээ. Үүнээс хойш нутгийн ардууд “Хүслийг биелүүлэгч ээж” хэмээн нэрлэн шүтэж иржээ.
Баянхонгор аймаг Б.Мөнхзул