-Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв-
“Засгийн газрын тухай”, “Засгийн газрын агентлагийн тухай” хуулийн холбогдох заалт, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын 2008.12.19-ний өдрийн тогтоолыг үндэслэн Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Тогтоолоор агентлагуудын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов.
Аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллаж, үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг Засгийн газрын агентлагуудыг улсын төсвөөс санхүүжих зарчимд шилжүүлэн, орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг мөн даалгалаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд
Музейн сан хөмрөгийг тоолжээ
БСШУ-ны сайдын тушаал болон аймгуудын Засаг даргын захирамжаар томилогдсон улс, аймгийн музейн сан хөмрөгт улсын тооллого явуулах комисс нийт 34 музей, байгууллагад улсын тооллого хийсэн байна.
Тооллогоор тоологдвол зохих 207683 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлээс 206109-ийг тоолж бүртгэсэн байна. Нийт 3287 үзмэр дутсанаас 141 нь хулгайд алдагджээ.
Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд
- музейн дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, музейн ажилтны ёс зүй, хариуцлагын тогтолцоог чангатгах, үзмэр, сан хөмрөгийн эд өлгийн зүйлсийг үрэгдүүлсэн захирал нарт хариуцлага тооцох
- гадаад оронд зохион байгуулсан үзэсгэлэнгийн орлого болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн каталоги хэвлүүлэх, электрон каталоги хэвлүүлэх арга хэмжээ авах
- улс, аймгийн нийт музей, түүний сан хөмрөгийг зориулалтын техник хэрэгсэл, хорго, шүүгээ, тавиур, хамгаалалт, дохиоллын тоног төхөөрөмжөөр тоноглоход шаардагдах зардлын судалгаа гаргаж, 2010 оноос жил бүрийн төсөвт тусгаж байх зэрэг заалттай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал өгөв
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улсыг тунхаглан зарласан хийгээд 5 яам бүхий анхны Засгийн газар байгуулсан түүхэн үйл явдлын 100 жилийн ой 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тохиох юм.
Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигийн төсөл санаачлан боловсруулсан байна.
Хуралдаанаар уг зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Журам баталлаа
“Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн заалтыг үндэслэн дайнд оролцсон ахмад дайчинд олгох орон сууц, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тусламжийн хэмжээ 35.0 сая төгрөг байх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
Тогтоолоор “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тусламж олгох журам”-ыг батлав.
Түүнчлэн байр авах хүсэлт гаргасан ахмад дайчдыг орон сууцаар хангах арга хэмжээ авах, орон сууц, түүнтэй адилтгах мөнгөн тусламж олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Ахмад дайчдад орон сууц, мөнгөн тусламж олгохдоо
1. Хоёр дайнд оролцсон ахмад дайчин
2. 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин
3. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин
4. 1940-1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин гэсэн дарааллыг баримтлах бөгөөд ганц бие, харж хандах үр хүүхэд, төрөл садангүй, орон гэргүй, байнгын хэвтэрт, бусдын асаргаанд байгаа ахмад дайчныг тусламжид эхний ээлжинд хамруулахаар журамд тусгасан байна.
Товчхон:
• Гаалийн хамтын ажиллагааны Зөвлөл байгуулах тухай Конвенцэд Дэлхийн гаалийн байгууллагын 2007.06.30-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
• УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, Я.Батсуурь нарын санаачлан боловсруулсан “Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд “Газрын тосны тухай хууль”-ийг бүхэлд нь шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байгаа тул төслийг Засгийн газраас санаачлан боловсруулах төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.
• Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрч, зохион байгуулалтын бүтцийг батлав.
Монгол Улсын Засгийн Газрын ХМА-аас мэдээлэв.