Наалддаггүй, тос хийх шаардлагагүй гэх тодотголтой хоолны сав, толбонд тэсвэртэй даавуу зэргийг бид өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг болсон. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг хийхэд тефлон гэх бодисыг ашигладаг. Тэгвэл тефлоны найрлагад ПФОК (перфтороктаны хүчил) буюу C-8 гэх химийн нэгдэл байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд МАШ ХОРТОЙ гэдгийг та мэдэх үү.
Дэлхийн хамгийн том химийн үйлдвэрүүдийн нэг болох ДюПон компани үйлдвэрлэлдээ энэхүү химийн нэгдлийг ашиглаж байсан нь ил болж, үүний улмаас Баруун Виржиниа, Огайо мужуудад асар олон хүн эдгэршгүй өвчинд нэрвэгдэж, амиа алджээ.
Энэхүү бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Dark Waters” уран сайхны кино, “The devil we know” баримтат кинонууд 2019 онд олон нийтэд цацагдаж, олны анхааралд өртсөн.
19 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ШҮҮХ ХУРЛЫН ҮР ДҮНД 3500 ХҮНД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОВ
1990-ээд оны сүүлд хэсэг бүлэг фермерүүд Огайо мужийн нэгэн компанид ажилладаг хуульч Роберт Билотт руу ханджээ.
Учир нь фермерүүдийн үхрүүд нь учир битүүлгээр хэдэн арваараа хордож үхсэн байна. Задлан шинжилгээ хийж үзэхээр дотор эрхтэн болоод шүднүүд нь харалж, хэлэн дээр нь цусан толбонууд үүссэн байжээ. Харин амьд байгаа үхэрнүүдэд нь галзуугийн шинж тэмдэг илэрч, нүд нь товойж гарч ирэх зэрэг сонин үзэгдлүүд ажиглагддаг болов.
ДюПон компани 3500 орчим хүнд 670.7 сая ам.долларын нөхөн төлбөр олгожээ. ДюПон химийн үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас хохирсон хүмүүс өнөөг хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр байна.
Тэдний амьдардаг газраас холгүйхэн газар жижигхэн горхи урсдаг бөгөөд түүгээр мал нь ундалдаг байв. Ингээд тухайн фермерүүд тэдний гэртэй ойролцоо байрладаг химийн үйлдвэрийг /ДюПон/ хардаж, хуульчид хандсан нь энэ юм. Америкт төвтэй ДюПон компани дэлхийн хамгийн томоохон химийн үйлдвэрийн нэг. 19-р зуунд нунтаг үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд үүний дараа хортой бодис, химийн болон цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд шилжсэн. Харин 20-р зуунд ахуйн хэрэглээнд ашиглаж болох тефлон сав үйлдвэрлэж эхэлсэн байна.
Роберт Билоттын хийсэн судалгаагаар ДюПон химийн үйлдвэр ПФОК (перфтороктаны хүчил ) гэх химийн нэгдлийг үйлдвэрлэлд ашиглаж байсныг тогтоожээ. Тодруулбал ДюПон үйлдвэрийн яндангаас ялгарч буй тоос шороо нь хязгаар тогтоосон хэмжээнээс хамаагүй их байсан, түүнчлэн ПФОК нэгдэл нь орон нутгийн ундны усанд гурав дахин их байгааг олж мэдсэн. Мөн ДюПон үйлдвэрийн эрдэмтдийн багийн амьтан дээр хийсэн туршилтаар дээрх химийн нэгдэл олон сөрөг үр дагавартай гэсэн дүн гарсан ч үүнийг нуун дарагдуулан үйл ажиллагаа явуулсаар байжээ. Улмаар химийн үйлдвэрийн хог хаягдлаа мөн газарт булах болон гол руу урсгадаг байсан нь нотлогддог.
Мөн тус компанийн үйлдвэрт ажиллаж байсан жирэмсэн эмэгтэйчүүдээс ургийн гажигтай хүүхэд төрөх тохиолдол хэдэн арваараа бүртгэгджээ. Улмаар үйлдвэрт ажиллаж байсан эмэгтэйчүүд саваа авахуулах, хүүхэд төрүүлэх чадваргүй болох зэрэг хүндрэлүүд учирсан байна.
Энэ бүс нутгийн бохирдол нь эцэстээ шүүхэд очиж, ДюПон химийн үйлдвэрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон үүнд өртсөн оршин суугчдын эрүүл мэндийн судалгааг өргөн хүрээнд явуулсан. Судалгаанд 30 мянга гаруй оршин суугч оролцсон байна. Судалгааны үр дүнд ПФОК (перфтороктаны хүчил) буюу C-8 химийн бодис нь бөөрний хорт хавдар, бамбай булчирхайн хордлого, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, эр бэлэг эрхтний хорт хавдар, их хэмжээний холестерин үүсгэх зэрэг өвчний эх үүсвэр болох магадлалтай гэдэг нь тогтоогджээ.
C-8 зэрэг химийн нэгдлүүд бага тунгаар ч гэсэн аюултай болохыг нотолсон байна. Химийн үйлдвэрлэлийн салбарын акул ДюПон компанийн эсрэг хэрэг үүсгэх амаргүй байсан ч 19 жил үргэлжилсэн судалгаа, шүүх хурлын үр дүнд ялалт байгуулж чадсан юм.
Үүний үр дүнд ДюПон компани 3500 орчим хүнд 670.7 сая ам.долларын нөхөн төлбөр олгожээ. ДюПон химийн үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас хохирсон хүмүүс өнөөг хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр байна.
2015 онд ДюПон ПФОК (перфтороктаны хүчил ) химийн нэгдлийг АНУ-д үйлдвэрлэхээ зогсоосон. Гэсэн хэдий ч Хятадад өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл нь үргэлжилсээр л байна.
ТЕФЛОН ГЭЖ ЮУ ВЭ
Тефлоны гол шинж чанар нь усанд тэсвэртэй. Иймээс түүнийг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг. Тухайлбал толбо тогтдоггүй даавуу, сав суулга, хайруулын таваг, толбо тогтдоггүй тавилга болон хивс, галын хор, түргэн хоолны баглаа боодол, хумсны будаг, гоо сайхны бүтээгдэхүүн, сахлын хөөс, ахуйн цэвэрлэгээний бодис зэрэгт өргөн ашигладаг.
Дээрх зурган дээр харагдаж буй төрлийн наалддаггүй гадаргуутай савнууд ямар нэгэн металлыг ПФОК (перфтороктаны хүчил) бодисоор бүрсэн байдаг. Энэхүү бодис нь хавдар үүсгэхээс гадна элэг гэмтээнэ, 2011 оны судалгаагаар эрт цэвэршүүлдэг. Мөн өндөр температурт халахаараа хортой хий ялгаруулдаг бөгөөд энэ нь тэжээвэр шувууг алах чадвартай байдаг гэнэ.
Мөн энэхүү хийг хэт их амьсгалбал ханиад шиг шинж тэмдгүүд (толгой өвдөх, ханиалгах гэх мэт) бүхий teflon flu нэртэй ханиалга үүсгэдэг байна. Тефлон савыг өндөр хэмд халаахаар наалдуулдагддүй бүрхүүл нь гэмтэж эмтэрч эхэлдэг бөгөөд Цельсийн 350 градусаас дээш хэмд халаахад дор хаяж 6 төрлийн хорт хий ялгаруулдаг гэсэн судалгаа бий.