Налайхын нүүрсний уурхайд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 27-47 насны дөрвөн иргэн нурангинд дарагдаж, гурав нь амиа алджээ.
Энэ талаар НМХГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга Д.Бат-Өлзий тайлбар өглөө. Тэрбээр,
"Эрдэнийн хөгжил" компанийн лицензтэй талбайд осол гарсан. Энэ компанийн талбайд 2015 онд далд уурхайн угсралтын үед осол гарч, нэг хүн эндэж байсан. Мөн 2018 оны шалгалтаар техникийн бүрэн бүтэн байдал, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн учир дахин үйл ажиллагааг зогсоох акт тавьсан.
Гэтэл тухайн компани өөр газарт дахин малтлага хийж цооног гарган, нүүрс олборлож байсныг НМХГ-аас зогсоосон. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нурсан амыг нээлгэх тухай хүсэлтээ тус компани өмнө нь НМХГ-т хоёр удаа гаргасан боловч татгалзсан хариу өгсөн.
Мөн 2019 оны шалгалтаар зөвшөөрөл өгөөгүй тэр амыг нээгээд ажиллуулж байсныг илрүүлсэн. Тиймээс бид 4-р сарын 9-нд гурван удаа гурван лац байршуулсан. Гэтэл лацыг хөндөн нүүрсний олборлолт хийж байгаад 4-р сарын 20-нд дөрвөн хүн осолд орж, нэг хүн нь аврагдлаа.
Үйл ажиллагаа явуулахыг хориглосоор байтал хууль бусаар ажиллуулсан энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15-р зүйлд зааснаар 500 мянган төгрөгөөр торгох л хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай. Дээр нь тухайн талбайд уул уурхайн үйлдвэрлэл явуулахгүй байх акт тавина гэв.