Өнгөрсөн шөнө ЕХБХ-ны Европа Лигийн шөвгийн 8-ын хариу тоглолтууд боллоо. Эхний тоглолтод талбайдаа Италийн “Наполи”-г 2:0-ийн харьцаатай ялаад байсан Английн “Арсенал” зочлон тоглолтод 1:0-ээр хожсоноор дараагийн шатанд үлджээ. Тус тоглолтын цорын ганц гоолыг Франц довтлогч Александр Ляказетт чөлөөт цохилтоос оруулсан байна. Гэхдээ их буучидын Уэльс хагас хамгаалагч Аарон Рамсигийн шөрмөс гэмтэж, талбайг орхисон нь таагүй мэдээ байлаа.
“Арсенал”-тай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Испанийн багууд болох “Вильярреал”, “Валенсиа” багууд хүч үзсэн. Эхний тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 3:1-ээр хожиж, томоохон давуу талыг олж аваад байсан сарьсан багваахайнууд хариу тоглолтод 2:0-ээр хожсоноор дараагийн шатанд үлджээ. “Валенсиа” энэ улиралд 2 цом хүртэх боломжтой байгаа бөгөөд Испанийн цомын тэмцээний шигшээд “Барселона”-тай тоглоно.
Урд шөнө болсон хамгийн сонирхолтой тоглолт Английн “Челси”, Чехийн “Славиа Прага” багуудын хооронд болжээ. Эхний тоглолтод нутагтаа 1:0-ээр ялагдсан “Славиа”-д алдах зүйл байсангүй. Тоглолтын эхний 27 минутад л 5 гоол орсон бөгөөд “Челси” энэ тулаанд 4:3-ын харьцаатай ялалт байгууллаа. Тэднээс Испани довтлогч Педро 2 гоол, Жиру 1 гоол оруулсан бол зочдоос Петр Шевчик 2-р хагаст 2 гоол оруулсан ч хангалтгүй байлаа.
7 хоногийн өмнө Португалд болсон тоглолтын ихэнх мөчид 10 хүнтэй тоглож, “Бенфика”-д 4:2-ын харьцаатай ялагдсан Германы “Айнтрахт Франкфурт” хариу тоглолтод 2:0-ээр хожсоноор “Челси”-тэй хагас шигшээд учраа таарлаа. Хоёр тоглолтын нийлбэр дүн 4:4 болж тэнцсэн ч айлын талбайд 2 гоол оруулсан Германы клуб дараагийн шатанд үлдсэн юм. Европа Лигийн хагас шигшээн эхний тоглолтууд 5-р сарын 2-нд, хариу тоглолтууд 9-нд болно.
А.Одбаяр