-Хятадууд “Ой хамгаалагч цэрэг”-үүдийг хулгайлж байна-
Дэлхийд шоргоолж болон ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалахын тулд түүж болохгүй, шинжлэх ухаанаас бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно гэж заасан байдаг аж. Гэтэл Дорнод аймгийн Мэнэнгийн талд ховордсон шоргоолжнууд ихээр сүйдэж байгаа тухай баримт бий. Энэ нь тухайн газарт Хятадын компаниуд нефть олборлосонтой холбоотой. Үүгээр ч зогсохгүй нийслэлийн ойролцоох ойн бүсээс хятадууд “Улаан ном”-д орсон улаан шоргоолжийг үүртэй нь хамт ухаж аваад явдаг болжээ. Энэ талаар иргэд болон судлаачтай ярилцсан юм.
-Хятадууд шоргоолжны үүрийг ухаж авч юу хийдэг юм бэ?
Сүхбаатар дүүргийн XV хороо Шарга морьтын эцсийн ой модонд шөнийн цагаар хятад иргэд улаан шоргоолжны үүрийг бүхлээр нь авч явах болжээ. Тухайн үйлдлийг ойр хавьд нь оршин суух иргэд баталж байгаа бөгөөд хятад иргэд сар гаруй хугацаанд дээрх үйлдлийг хийсэн байна. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн А.Дархижав, Ц.Энх нартай ярилцлаа. Гэвч тэд зургаа авахуулахаас татгалзсан юм.
-Улаан шоргоолжны үүрийг Хятад иргэд авч яваад байна гэх мэдээлэл гарах боллоо?
-Харин тиймээ. Анхандаа мэддэггүй байсан. Ууланд хүүхдүүд тоглоод л яваад байна гэж боддог байлаа.
Гэтэл Хятад иргэд улаан шоргоолжны үүрийг авч явдаг байсан байгаа юм. Үүнийг ой модоор явж мод түүдэг хүмүүс гадарлаж оршин суугчдад хэлсэн. Харин сүүлийн хэд хоногт хятадууд харагдахаа больчихлоо. Энд зөвхөн улаан шоргоолжоор ч барахгүй хус модыг тайрч авч яваад бараг дуусч байна. Хус модыг сүхээр цавчвал дахиж ургадаггүй шууд л үхдэг юм.
-Та энд ирж амьдраад удаж байна уу?
-20 гаруй жил амьдарч байна. Эмээ нь одоо далан настай.
-Ойн байцаагч нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна уу?
-Уг нь ойн байцаагч гэж байдаг. Гэвч энэ хавиар явж харагдах нь тун ховор. Ой үнэхээр ямар ч эзэнгүй, хэн дуртай нь ирж хүссэн зүйлээ авдаг болчихсон. Энэ хавь эмх замбараагаа алдаад удаж байна аа. Хариуцсан дарга нар нь арга хэмжээ аваасай гэж хүсч байна. Одоо удахгүй хотоос машинтай хүмүүс ирээд ойн модыг хөрөөдөөд л хот руу аваачиж зарахаар явна. Монгол хүн ингэж чадаж байхад хятадууд улаан шоргоолжийг нь хайр найргүй устгах нь ойлгомжтой шүү дээ. Ой модоор яваад үзвэл улаан шоргоолжны үүр яаж сүйдсэнийг харах болно.
-Таны бодлоор Хятадууд улаан шоргоолжоор юу хийдэг бол?
-Улаан шоргоолжны үүрэн дээр чийгтэй алчуур тавиад 10 орчим минут болоход л спирт шиг хэрнээ хүчиллэг зүйл ялгаруулдаг. Тийм болохоор шоргоолжны үүрээр спирт ч юмуу ямар нэгэн ашигтай зүйл гаргаж авдаг байж болно. Мөн улаан шоргоолж астамтай хүнд маш сайн гэсэн. Хятадууд үүгээр олноор үзэгдэх болсонд айдастай л байна. Бид эх орондоо, гэртээ байгаа мөртлөө харийн хүнээс айж байх ч гэж дээ. Яагаад гэхээр төрийн цагдааг зодож байгаа хятад иргэд жирийн бидний үгэнд орно гэдэг үлгэр шүү дээ. Тиймээс энэ бүхнийг хамгаалдаг эзэнтэй байлгахыг л хүсч байна даа.
МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш У.Айбектэй уулзаж ярилцсан юм.
-Шоргоолжны талаар судалгаа хийдэг гэж сонслоо?
-Тиймээ сүүлийн 10 гаруй жил монгол орны шоргоолжийг гадаадын эрдэмтэдтэй хамтран судалж байна. Ер нь Монгол оронд 75 орчим зүйлийн шоргоолж тэмдэглэгдээд байгаа. Сэтгүүлч яагаад шоргоолжийг сонирхох болов.
-Сүүлийн үед хятадууд улаан шоргоолжны үүрийг ухаж авч яваад байх болжээ. Шоргоолж тэр тусмаа улаан шоргоолж ямар үр өгөөжтэй болоод тэр юм бол?
-Бидний хэлж заншсанаар улаан шоргоолж нь махчин, догшин, өөрөөсөө маш их хүчил ялгаруулдаг. Ойг хортон шавьжаас хамгаалахад маш их тустай. Улаан шоргоолжтой ой мод нь хортон шавьжинд огт идэгддэггүй бөгөөд экологийн хувьд цэврээрээ байж чаддаг онцлогтой. Түүнчлэн зүүн Азид үе мөчний өвчин намдаахад хэрэглэж мөн архинд хольж уух гэх мэтчилэн эмчилгээний зориулалтаар ашигладаг гэсэн. Үүнээс гадна манайд амьдардаг бас нэг төрлийн ойн улаан шоргоолж нь дэлхийн улаан номонд орчихсон байгаа. Ихэвчлэн шилмүүст ойд асар өндөр нягтжилттайгаар тархаж амьдардаг. Олон улсын туршлагаас үзэхэд ойг хортон шавьж ургамлаас хамгаалахын тулд шоргоолжийг үүрээр нь авч яваад хортон шавьжид идэгдсэн ойд аваачиж тавьж болдог. Энэ бол аль хэдийн хийгдээд батлагдчихсан арга. Хүчил нь өөрөө үнэртэй маш их хүчтэй байдаг. Шоргоожны хүчлийг орчин үед арьсны үйлдвэрт арьс идээлүүлэхэд болон аж үйлдвэрт их ашигладаг болсон.
-Улаан шоргоолж, цаашлаад ой модоо хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Шоргоолж гэлтгүй аливаа амьтны төрөл зүйлийг хүн төрөлхтөн хадгалж хамгаалах хэрэгтэй. Үүний нэгэн адилаар шоргоолжны төрөл зүйл байгаль орчны өөрчлөлт, хүний нөлөөлөл гэх мэт зүйлээс тоо толгой нь цөөрч байна. Шоргоолж нь байгальд маш их үүрэг гүйцэтгэдэг. Тоо толгойн хувьд асар их байдаг. Үүнээс гадна улаан шоргоолж нь сайн тал ихтэй. Биологийн болон хөрсний гадарга дээр байгаа ургамал болон амьтны сэг зэм органик бодисыг газрын гадаргаас аваад газрын гүн рүү оруулдаг. Мөн газрын гүнд байгаа шороог газар дээр гаргаж газрын хөрсийг эргэлдүүлэх, газрыг амьсгалахад асар их үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг үнэлж барашгүй. Орос Казакстанд амьдардаг шоргоолжнууд ихэвчлэн манай оронд байдаг. Шоргоолжийг биологийн төрөл зүйлийнх нь хувьд хамгаалах хэрэгтэй. Одоогийн байдлаар манайхан том биетэй сээр нуруутай амьтдад анхаарал хандуулж хамгаалалтанд авдаг. Гэтэл шоргоолж нь хүний нүдэнд өртөөгүй жижиг шавьж. Тэгсэн хэрнээ байгаль, хүрээлэн буй орчинд нөлөөлж байгаа асар том биетэй амьтдаас ч илүү их ач тустай.
Тийм учраас эдгээрийг зайлшгүй төр засгийн болон байгаль орчны яамны зүгээс бодлоготойгоор хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй. Бид ирэх тавдугаар сард хурал зохион байгуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ хурал хэрвээ амжилттай зохион байгуулагдвал төр засаг байгаль орчны яаманд зөвлөмж боловсруулж өгнө гэсэн бодолтой байгаа.
Зөвшөөрөлгүй ямар нэгэн байдлаар шоргоолжны үүрэнд халдаж байгаа нь хууль зөрчсөн ноцтой асуудал. Дээрээс нь манай хуулийг хэрэгжүүлдэг байгууллагын хүмүүсийн ажлын хариуцлага ямар байгаа нь харагдаж байна. Зүгээр нэг гадны хүн ирээд ой дотор нь ороод дуртай зүйлээ хийнэ гэдэг нь манай орны байгаль эзэнтэй байна уу үгүй юу гэдгийг шууд харуулж буй хэрэг гэв.
Ойг хортон шавьжнаас хамгаалахын тулд жил бүр 500 сая орчим төгрөгөөр хор цацдаг. Ингэж байгальд хор цацах нь маш буруу зүйл аж.
Гэтэл шоргоолж нь биологийнхоо үүднээс ойг хортон шавьжаас найдвартай хамгаалж чаддаг байна. Харин улаан шоргоолжийг үүрээр нь нүүлгэн хортон шавжтай ойд байршуулчихвал арван жилдээ тэр ойг найдвартай хамгаалж чаддаг гэдгийг эрдэмтэн судлаачид нотолсон байна. Мөн ойн шоргоолжийг “Ой хамгаалагч цэрэг” гэж нэрлэдэг аж.
О.Эрдэнэбүрэн http://niigmiintoli.mn/