gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөөрхий дөө чөлөөт бөхийн эрчүүд

Спорт
2010-09-28
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2010-09-28
Сүүлийн хэдэн жил манай улсын чөлөөт бөхийн эрчүүдийн  суудал өнцөгдөж, сүлд, хийморь нь ёстой нэг доройтжээ. “Сүнс, сүүдэр нь зайлсан” бололтой.  Оролцсон тэмцээнээсээ ганзага хоосон, гараа санжгануулан ирэх болов. Хатуухан хэлбэл тэд тив, дэлхий, олимпийн тэмцээнд гадаадын бөхчүүдэд ёстой нэг нухлуулан,  дэвжээний алчуур болж явна даа хөөрхийс. Дэлхий дахинд бөхийн орон гэж нэрлэгддэг Монголынхоо нэр хүндийг навс унаган, шороотой хутгаж, шилдэг бөхчүүдийн сүүлийг мушгих боллоо. Тэд “Бидний амжилт гаргахгүй байгаагийн шалтгаан нь манай холбооны удирдлагууд болон ерөнхий нарийн бичгийн даргын албыг олон жил хаанчлан суусан А.Басхүүгээс боллоо” гэж байсан. Тийм дээ ч холбооны удирдлагуудаа зад шүүмжлэн, заргалдаж байж өөрчлөөд санаа нь амарсан билээ

Удирдлага, багш, дасгалжуулагч нараа орвонгоор нь солиод ч онцын өөрчлөлт гарсангүй ээ чөлөөт бөхийн эрчүүдэд. Ёстой нөгөөх “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэгч л болсон байх.

Чөлөөтийн эрчүүд 2000 оноос хойш гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Б. Наранбаатар хоёрын амжилтад дулдуйдан нэр хүнд дөнгөн данган санжганаж явсан нь бий. Хамгийн сүүлд 2007 онд Б.Наранбаатар  Азербайжаны Баку хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  мөнгөн медаль авчирсан. Түүнээс хойших дэлхийн аваргаас эрчүүд ганц ч медалийн оосроос атган, хүзүүндээ зүүж чадсангүй. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 55 кг-ын жинд гавьяат Б.Наранбаатар,  66 кг-д ОУХМ Б.Батзориг нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байрт шалгарсныг эс тооцвол тэдэнд торойж, гялтайх амжилт алга.

Гэтэл эмэгтэй бөхчүүд маань 2005 оны дэлхийн аваргаас эхлэн тогтмол шахуу медаль хүртэж байна. Гавъяат тамирчин Ц.Энхжаргал 2005 онд Унгарын Будапештийн дэлхийн аваргаас хүрэл,  2007 онд Азербайжаны Бакугийн дэлхийн аваргаас гавьяат тамирчин Д.Нармандах хүрэл, 2008 онд ОУХМ О.Насанбурмаа Японы Токиогийн дэлхийн аваргаас  хүрэл, 2009  онд  Данийн Хернингийн дэлхийн аваргаас гавъяат тамирчин О.Бурмаа мөнгө, ОУХМ Б.Одончимэг хүрэл медаль хүртэж чадсан байх юм.

Үүгээрч зогсохгүй энэ жил ОХУ-ын Москвагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шинэхэн залуу гавьяат С.Батцэцэг алтан медаль хүртлээ.  Тэрбээр 35 жилийн дараа Монголын тамирчдын дөрөв дэх алтан медалийг дэлхийн дэвжээнээс хүртэж, ард олныхоо магнайг тэнийлгэв. Отгон гавьяат С. Батцэцэг маань Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс анх удаа дэлхийн аварга болсон. Тэрбээр 20 насандаа дэлхийн аваргын алтан медалийг хүртэж,  чөлөөт бөхийн эмэгтэй хамгийн залуу дэлхийн аварга болж “Залуу шилдэг бөх”-ийн бүсийг хүртээд байна. Гэтэл эрчүүд маань байдаггүй ээ.  Сүүлийн гурван жил эмэгтэйчүүдийнхээ амжилтын хормойн дор хоргодож яваа нь өрөвдмөөр.

Уг нь манай эрэгтэй бөхчүүд ийм ч дорой байгаагүй юмсан.

Алтан үеийн  ахмад  бөхчүүд маань маш богино хугацаанд энэ төрлөөр хичээллэн тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан байдаг.

Монголын чөлөөт бөхийн эрчүүд уран хурц, дайчин барилдаан, хүч чадлаараа дэлхийн бөх сонирхогчдын “нүдийг бүлтийлгэн, чихийг дэлдийлгэж” явсан нь саяхан. Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1974 онд Туркийн Станбулын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхчүүдийн анхны алтан медалийг авчирсан билээ. Түүний дараа 1975 онд З.Ойдов, Х.Баянмөнх нар Беларуссын Минскийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн.

Харин дэлхийн аваргаас мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, Б.Болд, З.Дүвчин, А.Энхээ, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар нар хүртэж байв.  Хүрэл медалийг  Ж.Мөнхбат, Д,Сэрээтэр, М,Хойлогдорж, О.Энхтайван, Ц.Нацагдорж, З.Ойдов, Д.Оюунболд, Н.Бүргэдаа, Лу.Энхбаяр,  А.Энхээ, Ло.Эрхбаяр, П.Сүхбат, Ц.Цогтбаяр, Б.Наранбаатар нар хүртэж байсан бахдам сайхан амжилтын улбаа бий. Тэр битгий хэл дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов  өөрийн бодож олж, боловсруулсан мэхээ баталгаажуулан “Ойдов мэх” гэсэн нэрээр  дэлхийн чөлөөт бөхийн холбоонд бүртгүүлсэн байдаг.  Энэ эрэгтэй бөхчүүдийн бахархан дууриах зүйлийн нэг нь гарцаагүй мөн билээ.

Гэтэл өнөөдөр энэ сайхан амжилтын буухиаг эрчүүд биш, эмэгтэйчүүд залгамжлан, үргэлжлүүлж явна. Яагаад манай эрчүүд амжилт гаргахгүй байна вэ. Алтан үеийн бөхчүүд жин бүрт дэлхийд хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэднээс хойш эхлээд хүнд жингүүдэд, дараа нь дунд жинд амжилт гаргахаа больсон. Одоо зөвхөн 55, 66 кг-ын жингийн бөхчүүдэд л найдлага тавин хардаг боллоо.

Өөрчлөгдөж, шинэчлэгдэн зохион байгуулагдсан холбооны удирдлагын ажлын үр дүн чөлөөтийн эрчүүдэд ямар ч нөлөө үзүүлэхгүй хэвээр л байна. Магадгүй дасгалжуулагчдын ур чадвар, дадлага, туршлагагүй байдалд, тамирчдын сахилга бат, дэг журам, бэлтгэлжилтийн чанаргүй байдал үүнд нөлөөлдөг байх. Дэлхийд шилдэг бөхчүүдээрээ тэргүүлдэг Орос, Иран, Япон, Солонгосын чөлөөт бөхийн холбоод тамирчдаа хэрхэн бэлтгэж байгаа туршлагыг судалдаггүй юм аа гэхэд  хажуудаа байгаа Монголынхоо жүдо, боксын холбоодын туршлагыг нэг хараасай.

Эдгээр холбоод хоёр, гурав, дөрвөн номерийн шилдэг тамирчдаа бэлтгэн гаргах асуудлыг чухалчилж байна. Залуу тамирчдын амжилтыг ахиулахын тулд Азийн болон дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо тогтмол зохион явуулахыг  хичээн ажиллаж байна шүү дээ. Амжилт гаргахаа больсон чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдад анхаарлаа хандуулах цаг болсон. Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулахдаа алдаа гаргаад байж ч мэдэх юм.

Өсвөр болон залуучуудын дэлхийн аваргаас эрэгтэй тамирчид медаль хүртэж чадаж байна. Харин тэдгээр тамирчдыг цааш нь хөгжүүлж чадахгүй л байх шиг. Асуудлын гол алдаа нь мэдээж шигшээ багт байна. Өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээр шигшээ багийн цусыг сэлбэх нь чухал тулгамдсан асуудлын нэг болов уу.

Н.Отгонбаатар http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан