gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Батцэцэг: Хятадын бөхийг ялах итгэлтэй байсан

Спорт
2010-09-15
0
Twitter logo

Манай улсын чөлөөт бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга С.Батцэцэг өчигдөр эх орондоо ирлээ.

Түүнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан баяр хүргэв.

Тэрбээр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, шигшээ багийнхаа
бэлтгэлийн танхимдаа орж хүндэтгэл үзүүлэн ёслол үйлдлээ. Үүний дараа дэлхийн аварга С.Батцэцэгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзан, дэлхийн аварга цолыг нь гурван өрөө байраар мялаасан юм.

Энэ үеэр С.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе,
-Баярлалаа. Дэлхийн аварга болох боломжийг нээж өгсөн багш, дасгалжуулагч, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, ивээн тэтгэгч байгууллагын хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ амжилтыг багш, дасгалжуулагчгүйгээр гаргаж, чадахгүй байсан. Бэлтгэл, сургуулилалтыг минь ханган, тохируулж, өдий зэрэгт хүргэсэн багш З.Дүвчин, Т.Сүхбаатар нартаа баярлалаа.

-Өөрийн чинь барилдсан 59 кг-ын жинд хэдэн бөх барилдсан бэ?
-Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд 22 бөх хүч сорин барилдсан.

-Хамгийн хүнд, ширүүн өрсөлдөөнтэй барилдааныг аль улсын бөхтэй хийв?

-Бүх л барилдаан хүнд, ширүүн өрсөлдөөн дунд явагдсан. Тэмцээний гараагаа амжилттай эхэлсэн минь дараагийн барилдаанд нөлөөлсөн. Эхний тойрогт хийлж ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Канадын алдарт бөх олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аваргын хошой хүрэл медальтай Тоня Лунн Вервеектэй таарсан. Түүнийг 1:2, 8:4-ийн харьцаатай оноогоор буулган авсан.

Канадын бөхийг ялсан минь надад их урам, зориг, хүч оруулсан. Гуравдугаар тойрогт Бразилийн бөх Суиза да Сильваг 4:0, 1:0-ийн харьцаагаар дийллээ.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх, дэлхийн дөрвөн удаагийн аварга Аяко Шодад эхний үед 0:2-оор дийлдсэн. Харин хоёрдугаар үед 3:3-ын харьцаатай оноогоор тэнцэж, сүүлийн оноогоор ялсан. Нэмэлт гуравдугаар үед 5:3-ын харьцаатай оноогоор ялж алтан медалийн төлөө барилдах эрх авсан. Энэ барилдаан нэлээн ширүүн болсон доо.

-Алтан медалийн төлөө Хятадын бөхийг илт илүүрхэн ялсан. Ялна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Залуучуудын дэлхийн аварга Хятадын бөх Жан Ланыг давхар хамахад нь дэвжээний захад дагуулан мушгиж гурван оноо авсан. Эхний үед түүнийг 4:0-ээр, хоёрдугаар үеийн барилдаанд мөн л 4:0-ийн харьцаатай оноогоор ялж дэлхийн аварга цолыг хүртлээ.

-Хятадын дасгалжуулагч дэвжээний захад мэх хийсэн гэж гурван оноог чинь хүлээн зөвшөөрөхгүй байсан уу?
-Чөлөөт бөхийн дүрмэнд заасан байдаг л даа. Шүүгчийг алдаатай шүүлээ гэж үзвэл, дэвжээ рүү булангийн пайзыг шиднэ. Ерөнхий шүүгч хянаж үзээд, шүүгчийн өгсөн оноо зөв байх юм бол зарга хийсэн тамирчинг нэг оноогоор торгоно гэж заасан байдаг юм. Хятадын дасгалжуулагч миний авсан оноог хүлээн зөвшөөрөхгүй гэж заргалдсан. Дэвжээний шүүгчийг зөв шүүсэн байна гэж үзээд хятадын бөхийг нэг оноогоор торгосон юм.

-Урьд нь Хятадын бөхтэй барилдаж байв уу?
-Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдан хожигдож байсан. Сая хариугаа авч ялж чадлаа.

-Давхар хамахад оноо алдахгүй, харин хариу мэх хийж өндөр оноо авч байлаа. Өрсөлдөгч бөхөө сайн судалсан байв уу?
-Өрсөлдөгч Хятадын бөхийг сайн судалж амжаагүй. Урьд нь барилдаж байсан болохоор барилдааных нь арга барилыг сайн мэдэж байсан. Тийм болохоор хариу мэх хийнэ гэж бодож байлаа. Гэхдээ давхар хамах мэх хийхийг нь урьдчилан мэдээгүй байсан л даа.

-З.Дүвчин багш чинь хөлдөө оноо алддаггүй. Энэ чадварыг өөрөө сайн эзэмшсэн үү?
-Багшийн чадвараас суралцаж л байгаа. Төгс сурч амжаагүй л явна.

-Сая нэг хүүхэд ээжээ гэж дуудаад байсан. Өөрөө нөхөр хүүхэдтэй юм уу?
-Үгүй ээ. Би дөнгөж л 20 нас хүрч байна шүү дээ. Нөхөр, хүүхэдгүй, ээж болох цаг болоогүй. Тийм бодолгүй явна. Тэр хүүхэд манай эгчийн хүүхэд байгаа юм. Намайг дандаа ээж гэж дууддаг.

-Эх орондоо ирсэн анхны сэтгэгдэл ямар байна вэ?
-Эх орондоо ирэх сайхан байна. Хүн бүхэн баярлан, баяр хүргээд, гоё л сэтгэгдэл төрж байна шүү. Амарч чадаагүй л явна. Бараг л зүүдэлж байгаа юм шиг л юм бүхэн сайхан байна шүү.

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гурван өрөө байраар урамшуулан шагналаа.  Хэр баярлаж байна вэ?

-Миний амжилтыг гурван өрөө байраар мялаасан Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон, сайд Ц.Нямдорж гуайд баярлаж, талархаж байна. Надад урам, хайрласан Монголчууддаа баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй хичээж барилдах болно.

Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан