Энэ долоо хоногт Нью-Йоркт болсон "Christie's"-ийн дуудлага худалдаагаар 15.99 каратын бадмаараг чулуун шигтгээ бүхий бөгж 14.1 сая ам.доллараар зарагдсан байна. Энэ нь АНУ дахь дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн өнгөт үнэт чулуу болжээ.
“Christie's”-ээр сүүлийн таван жилд худалдаалагдсан үнэт чулуунууд дунд хэмжээгээр хоёрдугаарт бичигдэх энэхүү бадмаараг 12-15 сая ам.долларын үнэ хүрнэ гэж дуудлага худалдааны өмнө мэргэжилтнүүд таамаглаж байжээ. Сүүлийн үед бадмаараг нь дуудлага худалдааны хамгийн их эрэлттэй үнэт чулуу болоод байгаа аж.
Бадмаараг чулуу өндөр үнэ хүрэх болсон шалтгааныг мэргэжилтнүүд түүхтэй холбон тайлбарлажээ. Дээрх бадмаараг чулууг Мьянмарын хойд хэсэгт байдаг Могок хөндийгөөс олборлосон байна. Уг хөндийгөөс олборлосон бадмаараг чулуу илүү өнгө сайтай байдаг гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм.
Б.Батманлай