-Төслийн санхүүжилт салбар хуралдаанаас-
Хуралдааныг "Эрдэнэс Монгол" компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу удирдан явуулж байна. Хуралдааны чиглүүлэгчээр оролцож буй Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар эрх зүйн орчны асуудлыг хөндлөө. Концессын бүхий л гэрээг Хөрөнгө оруулалтын газар нягтлан тухайн төслийг хэрэгжүүлэх компанитай гэрээ байгуулдаг.
Гэвч хуулийн тодорхойгүй орчны улмаас ДЦС 5 болон Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийн төслүүд гацаанд орсныг дуулгалаа.
Төслийн санхүүжилт салбар хуралдаанд томоохон санхүүжүүлэгчид болох Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчид оролцож байна.
Салбар хуралдаанд оролцогчид Монгол улс томоохон төслийн санхүүжилтийг хэрэгжүүлсэн туршлага байхгүйг онцоллоо. Жишээ нь томоохон төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарлаа гэхэд зөвлөхөөр ажиллуулах туршлагатай мэргэжилтэн хайгаад олдоггүй гэх мэт бэрхшээл үүсдэгийг ярьж байна.
Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ ус, цахилгаан хангамж, дэд бүтэц гэх мэт бусад дайвар гэрээнүүд хийх болдог нь ихээхэн хугацаа шаарддаг байна.
Энэ салбар хуралдаанд оролцож буй Ньюком группын захирал Н.Энхболд “Төртэй байгуулсан гэрээ бүхэн бүрэн төгс хэрэгжихгүй байна” гэв.
Хөрөнгө оруулагчид ихээхэн болгоомжтой хандах болсноор шинэ төслийн санхүүжилт удааширч байгаа аж.
Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Жавхланбаатар дэлхий нийтэд жилдээ 200 тэрбум ам.долларын санхүүжилт хийдгийг мэдээллээ. Манай улсад тохиолдож буй бодит хүндрэл нь төслөө зөв сонгоогүйгээс үүсдэг аж. Жишээ нь орлого олох нь тодорхойгүй төслийг сонгодог байна. Мөн томоохон төслийн санхүүжилт олон жил шаарддаг. Гэтэл бид жил жилээр төсвөө баталдаг нь ч ажил удаашруулах шалтгаан болдог байна.
Сименс компанийн Монгол дахь төлөөлөгч манай улсын эрчим хүчний хэрэгцээнээс хэд дахин давсан зөвшөөрлийг Засгийн газраас өгснийг шүүмжлэв. Учир нь оргил ачааллын үед ч манай нийт хэрэглээ нэг гигаватт байхад одоо 6-7 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрөл олгосныг дурдлаа.