Өнгөрсөн сард БНСУ-ын нийслэл Сөүл хотноо олон улсын үндэсний хувцасны "KIWI-2010" фестиваль болж өнгөрсөн. Энэхүү Фестивальд манай улсыг төлөөлөн "Ур Ундрах" компанийн захирал А.Алтантуяа өөрийн салоны урласан үндэсний хувцсаар оролцож мөнгөн медаль хүртжээ. Энэ талаар тус компанийн захирал А.Алтантуяатай уулзаж ярилцсан юм.
-Юун түрүүнд олон улсын фестивальд Монгол үндэсний хувцсаар оролцож мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ тэмцээнийхээ тухай ярихгүй юу?
-За баярлалаа. Өнгөрсөн сарын 06-18-ны хооронд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон. Зохион байгуулагчаар Солонгосын оюуны өмчийн газар, дэлхийн оюуны өмчийн хороотой хамтран зохион байгууллаа. Надад энэхүү арга хэмжээнд оролцооч гэсэн урилга ирсний дагуу мэдүүлгээ явуулсан юм. Дэлхийн 45 орон өөрийн үндэсний хувцсаараа оролцож манай улс мөнгөн медаль хүртсэн. Уг нь Монголын хэд хэдэн компани оролцох мэдүүлгээ явуулсан ч виз нь гараагүй. Миний хувьд хоёр ч удаа Солонгост Монгол үндэсний хувцсаар үзэсгэлэн гаргаж байсан болохоор визний хувьд асуудал байгаагүй.
-Та энэхүү арга хэмжээнд ямар хувцаснуудыг авч явж үзүүлэв?
-Би хамгийн гол нь мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал гэж бэлэгдэн эдгээр хувцаснуудаа авч явсан. Угаасаа энэ бүхэн нийлж байж Монгол үндэсний хувцас бүрддэг. Жилийн дөрвөн улирлын алинд нь ч эдгээрийг салгахгүйгээр өмсдөг шүү дээ. Одоо л малгай өмсөхөө больчихсон болохоос биш өмнө нь толгой нүцгэн явахыг цээрлэдэг байсан.
-Манай үндэсний хувцас юугаараа бусад орныхоос илүү байв. Зохион байгуулагчид юуг нь онцолж байна?
-32 угалзтай Монгол гутал зүү ороож оёсон. Энэ бол гайхамшигтай. Маш их хийц ур чадвар шаардсан зүйл. Дээлэн дээрээ уйгаржин бичгээр Монгол гэж шүрээр бичсэн. Хамгийн гол нь энэ бүгдийн элемент бүрийг гараар нарийвчлан хийсэн нь гадныхны сонирхлыг татсан. Би дээлээ өмсөөд зогсож байхад хүн бүхэн л надтай зургаа авахуулна гэж хошуурч байлаа. Соёлт хүн төрөлхтөн Монголын уйгаржин бичгийг мэддэг юм байна.
Надаас үүнийг хэрхэн хийдэг вэ гэж асуухаар нь "танайх өндөр хөгжилтэй орон. Технологи нь сайн хөгжсөн болохоор энэ шүрийг шууд л наадаг. Харин бид ширхэг бүрийг нь гараар урладаг" гэхэд бүр шагширч байсан. Танай Монголчууд үнэхээр хөдөлмөрч, уран хүмүүс юм байна гэж билээ. Надад өгсөн мөнгөн медаль үүнийг л үнэлсэн байх гэж бодож байна. Харин нэгдүгээр байранд ОХУ-ын үндэсний хувцасны үзмэр орсон.
-Мөнгөн медаль хүртчихээд зогсож байхдаа юу бодож байв?
-Мэдээж монгол үндэсний хувцсыг би өөрөө зохион бүтээчихээгүй болохоор өвөг дээдсээрээ л бахархаж байлаа. Бүр 13-р зуунаас өнөөдрийг хүртэл үе дамжин уламжлан цаг үеэ даган тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөөр өнөөдрийн боловсронгуй түвшинд хүрсэн. Одоо ч гэсэн эмэгтэй хүний биеийн галбир, гоё сайхан байдлыг нь илтгэсэн орчин үеийн загвартай сайхан болж байна.
-Бусад орнуудын хувьд ямар байв?
-Оролцож байгаа орон бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой байсан. Тухайлбал Солонгосчууд өөрийн үндэсний хувцас болох “Ханбуг”-аа маш их дээдэлдэг юм билээ. Ханбугдаа их ач холбогдол өгч доор ч тавьдаггүй. Мөн өндөр үнэтэй байдаг. Ер нь Солонгост өөрийн гэсэн бүх зүйл маш өндөрт үнэлэгддэг. Солонгос үндэстэн бүрийн оюун ухаанаар бүтсэн бүх зүйлийг өндөрт өргөснөөрөө тус улс хөгжиж байна. Жирийн өдөр тутмын хэрэглээгээ хүртэл үндэснийхээ зүйлээр хангаж байна шүү дээ.
-Гадаадад монгол үндэсний хувцсаар үзэсгэлэн гаргаж байхад худалдаж авах сонирхолтой хүн хэр ирдэг вэ?
-Байлгүй яахав. Би хоёр жилийн өмнө Солонгост болсон "Маde in Mongolia" үзэсгэлэнд бас л үндэснийхээ хувцсаар оролцсон. Гэтэл Францын нэг иргэн ирээд Монгол дээлийг заагаад "Би энэ хувцсыг худалдаж авна. Яагаад гэвэл энэ Чингис хааны хувцас" гэдэг юм байна. Та яагаад тэгж бодож байгаа юм бэ гэсэн чинь манай улсын нэрт аялагч Марка Пологийн үед эдэлж хэрэглэж байсан захтай дээл байна гэсэн. Тэр үед би дотроо их л баярлаж билээ. Том биетэй хүнд таарах дээл хийгээд аваад явсан болохоор яг л ийм Франц эр авахад нь олзуурхаж байлаа. 2006 онд бас л Солонгост болсон үзэсгэлэнд том бартай торгоор хийсэн сайхан дээл аваад явсан. Түүнийг Япон улсын нэг иргэн авсан. Би дэлхийн хөл бөмбөгийн нээлтийн ажиллагаанд очно. Чингисийн хувцсаар гоёно гэдэг гайхамшигтай гээд малгай, дээл хоёрыг маань авч байлаа.
-Харин Монголчууд үндэснийхээ хувцсыг төдийлөн сайн хэрэглэхгүй байх шиг?
-Энэ бол бид бүгдийн туулсан амьдрал юм ,даа. Монголчууд социализмын 70 жилд үндэсний гэсэн бүх зүйлээ гээсэн. Түүний үр дүнгээр үндэсний хувцсаа өмсөж мэдэхгүй болчихсон байна. Яах аргагүй мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал гэсэн энэ хувцсыг өмссөн хэн ч гэсэн хүний нүдэнд сайхан харагддаг. Сая надтай хамт тав зургаан хүн явсан л даа. Гэтэл тэнд хүмүүс надтай л зургаа авахуулах гэж хошуураад байв. Мэдээж над шиг хөгшин хүнтэй зургаа авахуулъя гэсэндээ биш манай үндэсний хувцас гэдэг тэдний сонирхлыг маш их татаж байгаа байхгүй юу. Тиймдээ ч би гадаадад явах бүртээ эх орноо улам их хайрладаг.
-Дэлхийн соёлын өв ЮНЕСКО-д үндэсний маань хувцсыг хятадууд бүртгүүлэх гэж байна гэж Монголчууд хэсэгтээ л шуугисан. Энэ үед та юу бодож байв?
-Бид чинь ахуй анхдагч гэж явдаг. Уг нь матери анхдагч гэж нэрлэдэг байсан. Төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлж байсан. "Хэзээ ч Монгол дээл шиг урт хормойтой хувцсыг тариа тарьдаг хятад хүн өмсөхгүй дээ" гэж. Хятадууд хэдийгээр өөрийн нэр дээр үндэсний маань хувцсыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн ч ном уншдаг соёлтой ард түмэн Монголынх юм шүү гэдгийг мэднэ дээ. Гэхдээ л үнэхээр их гүрний бодлогоор үндэсний маань хувцсыг өөрийн нэр дээр бүртгүүлчих вий гэсэн эмзэглэл байсан.
-"КIWI 2010" арга хэмжээг дэлхийн оюуны өмчийн газар хамтран зохион байгуулж буйн хувьд ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Дэлхийн оюуны өмчийн холбооны захирал нь Япон улсын иргэн байдаг. Сая болсон үзэсгэлэн дээр ирсэн л дээ. Үзэсгэлэнгийн павилонд ирээд танайх дэлхийн оюуны өмчид юу бүртгүүлэх вэ гэж асуусан. Миний хувьд монгол үндэсний хувцсаа бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд миний саналыг бичиж аван зургаан сарын дараа хариуг нь өгнө гэж байна билээ. Учир нь дэлхийн үндэстэн бүрийн хувцаснууд зарим талаараа хоорондоо адилхан байдаг. Аль аль нь энэ бол манай хувцас гэж хэлдэг учраас судалж үзэх шаардлагатай юм байна. Би үүнийг сонсоод баярлаж л байсан. Манай хувцсыг дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэж аваад дэлхийд Монголынх юм шүү хэмээн тунхаглана гэдэг сайхан. Мөн тус холбооноос оролцогчдод оюуны өмчийн талаар сургалт зохион байгуулсан.
-Дэлхийн оюуны өмчийн шийдвэр НҮБ-ын ЮНЕСКО-д ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?
-Оюуны өмчийн газрын шийдвэр ЮНЕСКО-д дамжиж хүрдэг байх. Дэлхийн оюуны өмчийн газраас комиссын бүрэлдэхүүнд хэд, хэдэн хүн ирсэн. Тэгээд энэ монгол хувцас яаж хийдэг, хэзээнээс өмсөж ирсэн гээд бүх зүйлийг нь асуудаг юм билээ. Би энэ бол Монголын малчин ард түмэн цахилгаан хэрэглэхгүйгээр аргалынхаа галд үзүүрийг нь улайсгаж байгаад гараараа хийсээр ирсэн уламжлалтай хувцас. Монгол бол дөрвөн улирал эрс тэс уур амьсгалтай орон. Тиймээс Модун Шаньюгийн үеэс энэ дээлээ л өмсөж байна. Магадгүй нийслэл хотынхон цаг үеэ дагаад өдөр тутам төдийлөн өмсөхгүй байгаа ч үндэсний баяр ёслол, ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээнд үргэлж монгол дээлээ өмсдөг юм гэсэн.
-Жил бүрийн "Гоёл" наадамд олон дизайнер үндэсний хувцасны коллекци гэж ордог. Эндээс харж байхад янз бүрийн загвартай болж байна л даа. Ер нь цаашдаа Монгол үндэсний хувцас өөрчлөгдөх үү?
-Цаашид төдийлөн их хувьсахгүй байх. Манай монголчууд "төвшин" гэж их ярьдаг. Малгай, бүс, дээл, гутал зэрэг хувцсандаа үндэсний хээ уламжлалаа оруулаад л өмсөх байх. Түүнээс биш хаа хамаагүй хошуу гаргах ч юмуу ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй болов уу. Угаасаа өнцөг гаргасан хувцсыг Монголчууд өмсдөггүй байсан. Суудал нь өнцөгдсөн хүн засал хийлгэнэ гэж ярьдаг шүү дээ. Жилийн жилд "Гоёл" наадам болдог. Үүнд нүсэр их хөрөнгө гарган оролцож байна. Гэвч хийж байгаа зүйл нь олон улсын экспо гэх мэт арга хэмжээнд дэлгэгддэггүй. "Говь" гэх мэт хэдэн том компаниуд л бүтээгдэхүүнээ дэлгэдэг. Яагаад гэвэл жижиг аж ахуйн нэгжүүд дэмжигдэхгүй байна. Өнөөдөр Монголын бүх жижиг үйлдвэр орцонд байна. Монгол хувцсаар бид чинь түүхээ бичиж байна шүү дээ. Технологи маань улам л сайжирч байгаа.
-Технологи гэж чухам юуг нь хэлж байна?
-Технологи гэдэг нь тухайн зүйлийн материал нь. Нано технологи гэдэг хүний эрүүл мэнд. Байгаль экологи болон хүний эрүүл мэндэд хоргүй тэр зүйл рүү л дэлхий хошуурдаг болж. Манайх ч гэсэн тийм болох байх. Үүний тулд юун түрүүнд малынхаа ноосыг сайн ашиглах хэрэгтэй. Хэрвээ бид ноосоороо даавуугаа хийгээд өмсчихдөг болвол бидний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бид дөрвөн улирлынхаа хувцсыг бусдаас царай алдахгүй дотооддоо үйлдвэрлээд өмсдөг болох л миний мөнхийн хүсэл. Бусад зөөлөн дулаан уур амьсгалтай орны ард түмэн өөрсдийн ахуйдаа зориулж хийсэн хувцас бидэнд хэзээ ч тохирохгүй.
-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад хандаж хэлэх зүйл байна уу?
-Сая болсон үзэсгэлэнд Лалын бүгд найрамдах улс оролцлоо. Тэд гивлүүртэй хав хар даавуугаар хийсэн хувцсыг янз бүр болгоод өмсөж байгаа ч түүнийг тайлаад хаяхгүй байна. Яагаад гэвэл тэд ёс заншил, өв уламжлалаа бодоод хэчнээн халуун байсан ч тайлж зүрхэлдэггүй. Харин оёж буй даавууныхаа технологийг нь сайжруулаад өмсдөг. Ер нь бол өөрийнхөө юманд хайртай улс орон л хөгждөг юм байна шүү гэж хэлмээр байна.
Б.Энхжаргал