“GoGo-ийн асуултууд” булангийн энэ удаагийн дугаарт дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр оролцлоо. Ажил, мэргэжилдээ дурласан, хөдөлмөрч бүсгүй “Алтан нар” одонгоор энгэрээ мялаасан тухай мэдээг бид өмнө нь хүргэж байсан.
Харин энэ удаа түүний ажилладаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар”-аар зочилж, “GoGo-ийн асуултууд”-ад хариулт авсан юм.
Тэрээр эрхзүйч, оёдлын технологич зэрэг олон мэргэжил эзэмшиж, өөр, өөр салбарт чадвараа сорьж байсан туршлагатай нэгэн аж. “Дохионы хэлний хэлмэрч мэргэжлийг надад бурхан өгсөн юм шиг санагддаг” гэж хэлэн инээмсэглэх энэ бүсгүй бусдыг урмаар тэтгэн, итгэл бэлэглэх дуртай гэнэ.
Ээж, аав нь түүнийг “хэлгүй хүний хэл, хөлгүй хүний хөл болж явах нь буян юм шүү” хэмээн урамшуулдаг байжээ. Хүүхэд байхдаа ээжийнхээ угаах гэж бэлдсэн ваннтай хувцсыг бүгдийг нь гаргаж тавьчхаад өөрөө дотор нь сууж, ааваараа түрүүлэн тоглох дуртай байснаа дурсаад амжив.
Түүний нөхөр 29 дүгээр сургуульд сурдаг байсан ба тэд нэг байрны хоёр өөр орцонд амьдардаг байжээ. Хосууд анх танилцан болзож, гэр рүүгээ хамтдаа алхдаг байсан гэгээлэг хайрын дурсамжаасаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр “Хань минь миний дохионы хэлний хэлмэрч, орчуулагч болох хамгийн том шалтгаан байсан” хэмээн онцолж байлаа.
Бүтэн жилийн турш ганцхан дуу сонс гэвэл “Тэнгэр ээж минь өршөө” дууг сонгох байсан хэмээгээд бидэнд хэлмэрчлэн хүргэсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүүр нь болж, нийгэмд эерэг өнгө түгээдэг С.Бямбадэлгэрийн “GoGo-ийн асуултууд”-ад хэрхэн хариулсныг хүлээн авч үзнэ үү?