Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанийн "Драгон" сансрын хөлгөөр НАСА-гийн сансрын нисгэгч Даг Херли болон Роберт Бенкен нар Флоридагийн Канаверал хошуунаас хөөрч тойрог замд амжилттай гарлаа.
Олон улсын сансрын станцтай Гринвичийн цагаар ням гарагт 15:29 цагт залгагдах юм.
“Драгон” хөлөг дэлхийн таталцах хүчнээс холдсоны дараа үлэг гүрвэл сандал дээрээс аажуухан дээш хөвжээ. Нисгэгчдэд тойрог замд гарахдаа тоглоом авч явдаг заншил эртнээс улбаатай билээ.
Даг Херли, Роберт Бенкен нар нь өмнө нь "Шаттл"-аар хоёр ч удаа сансарт нисэцгээсэн туршлагатай нисгэгчид юм байна. Харин "Драгон" хөлөг 2011 оноос хойш есөн жилийн дараа АНУ-ын нутаг дэвсгэрээс Америкийн хөөргөсөн анхны сансрын хөлөг боллоо.
Хөөрснөөс хойш гурван минутын дараа "Фалкон" пуужингийн нэгдүгээр угсраа хэсэг салж, 10 дахь минутдаа төлөвлөгөө ёсоор Атлантын далайд SpaceX-ийн тусгай платформд эргэн буужээ. “Драгон” хөлөг өөрийн хөдөлгүүрээр Олон улсын сансрын станц руу чиглэсэн аяллаа үргэлжлүүлж байна.
Хоёрдугаар угсраа хэсэг салсны дараа Нислэгийн удирдлагын төв болон нисгэгчид бие биедээ баяр хүргэжээ. НАСА-гаас “Драгон” хөлөг тойрог замд амжилттай гарлаа хэмээн мэдээлэв.
Сансрын хөлөг онгоц жингүйдэлд ороход үзэгчдэд гялалзсан цэнхэр үлэг гүрвэл харагджээ. “Драгон” хөлөг дэлхийн таталцах хүчнээс холдсоны дараа үлэг гүрвэл сандал дээрээс аажуухан дээш хөвжээ /бичлэгийн 10:40 секундэд харагдана/. Нисгэгчдэд тойрог замд гарахдаа тоглоом авч явдаг заншил эртнээс улбаатай билээ.
Сансрын станц руу очиход 19 цаг зарцуулна.
"СОЮЗ" БИШ "ДРАГОН" ХӨЛГӨӨР
“Драгон” хөлөг яг л төлөвлөсөн нарийн цагийн хуваарийн дагуу нисчээ. Есөн жилийн дараа Америк Оросын “Союз” хөлгөөр бус өөрийн нутаг дэвсгэрээс, өөрсдийн бүтээсэн хөлгөөр сансрын нисгэгчдээ нисгэсэн үйл явдал боллоо.
Өмнө нь тавдугаар сарын 27-нд төлөвлөж байсан нислэг цаг агаарын таагүй байдлаас шалтгаалж хойшлогдсон юм.
“Драгон” сансрын хөлгийг Илон Маскийн SpaceX компани бүтээсэн. Энэ нь дэлхий анхны хувийн компанийн бүтээсэн хөлгөөр сансарт ниссэн үйл явдал боллоо. Уг нислэг нь 3,14 тэрбум долларын өртөгтэй байсан бол эхний оролдлого бүтэлгүйтсэн тул энэ зардал нэмэгдсэн байна.
Олон Улсын сансрын станцид очсоныхоо дараа тэндээ хэсэг хугацаанд байж, хэд хэдэн туршилт хийх гэнэ. Хэр удаан станцид байх нь дараагийн нислэгийн бэлтгэл ажлаас хамаарах юм байна.
Дараа нь НАСА-гийн төлөвлөгөөний дагуу “Драгон” хөлгөөр дэлхийд эргэн ирж Флоридагийн эрэг орчимд далайн усанд бууна.
Эх сурвалж: BBC