"Алтай" хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байгаа тухай мэдээллийг өчигдөр /2020.10.18/ тус хорооллын орчим суугч эмэгтэй цахим хуудаснаа оруулсан. Чулуун шалан дээр хөл нүцгэн зогсох хүүхдийн зураг сэтгэл өвдмөөр бөгөөд энэ асуудлын учир шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа эсэхийг ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан, "Энэ асуудлыг Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж байна. Шалгалт явагдаж байгаа учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Энэ асуудлыг Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хэрэг шалгах явцын талаар Хурандаа Батзоригоос тодрууллаа. Тэрбээр, Цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын байгууллагын хамтарсан баг энэ асуудлыг шалгаж байна. Урьдчилсан дүгнэлт хоёр хоногийн дараа гарах байх гэлээ.