Холимог тулааны тамирчин "Ангууч" хочит Б.Баттөр төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж найман дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт өгөхөөр гурван өрөө байрны мөнгө цуглуулжээ.
Долоодугаар сарын 29-ний өдөр Скай Резортод болсон "Almighty" сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан бөгөөд Ука, Don Dior, The Colors, 168, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид дуу хоолойгоо өргөжээ.
Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, цугласан нийт хандивыг Б.Ариунболорт өгөхөөр болсон байна.
"Би өөрийн төрсөн өдрийг зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм" гэж Б.Баттөр хэлжээ.
Зургийг: Б.Баттөрийн Фэйсбүүк, Инстаграмаас авав