МУ-ын Ерөнхий сайд М.Энхболд Ми-8-ын ослын УИХ дахь ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гурван сайдаа огцруулах санал тавьж дуулиан дэгдээж байсан бол энэхүү саналаа эргүүлэн татаж ахин нэг шуугиан тариад байна. Тэрээр энэ шийдвэрээ өөрийн намын "Элсний 13" гэх нөхдүүдийн шахалтанд орсноор гаргасан, энэ байдал нь эргээд өөрийг нь төдийгүй Засгийн газар, УИХ-ыг ч унагаж мэдэхээр нөхцөл байдалд оруулаад байна хэмээн улс төр судлаачид дүгнээд буй билээ. Харин тэрээр энэ бүхэнд ямар хариулт өгч буйг түүний ярилцлагаас хүлээн авч уншина уу.
-Энэ удаагийн наймдугаар бага
хурлаар танай намын хувьд чухам юу хүсэн хүлээж байна вэ. Хэлэлцэх асуудлуудаас
харж байхад хурлыг намжмал байдлаар зохион байгуулах гэсэн нь илт харагдаж
байна л даа?
-Ээлжит наймдугаар бага хурлаар намын 25 дугаар их хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон асуудлуудыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт их хурлыг хэдийд хуралдуулах вэ гэдэг хугацаагаа товлоно.
Тэрийгээ товлочих юм бол намын их хуралд хэдэн хүн сонгох вэ гэдгээ ярилцана. Үүний дараагаар төлөөлөгчдөө ямар журмаар сонгох юм гэдгээ хэлэлцэх байх. Дээрээс нь их хурлаар ямар ямар асуудлыг хэлэлцүүлэх санал оруулбал оновчтой юм, түүний бэлтгэл болгож юу юу ярих нь зүйтэй вэ гэдэг асуудлыг ярина.
Тухайлбал намын дүрмэнд ямар тодотгол оруулж болохов, намын мөрийн хөтөлбөрт ямар тодотгол оруулах вэ гэдэг асуудлуудыг ярих байх гэж бодож байна. Удирдах зөвлөлөөр энэ асуудлуудыг урьдчилсан байдлаар ярьсан. Одоо намын бага хуралдааны дарга тэргүүлэгчдийг сонгоод хэлэлцэх асуудлуудаа батлуулна. Ямар нэгэн байдлаар урьдаас бэлтгэн хурлыг намжмал хийх гэсэн юм байхгүй. Хэлэлцэх асуудлуудын дундуур бага хурлын төлөөлөгчид санал бодол, шүүмжлэл тэр бүхнээ хэлж ярих байх гэж бодож байна.
-Та Ми-8-ын нисдэг тэрэгний ослын дүгнэлтээс үүдэн гурван сайдаа огцруулах санал тавьж байсан. Гэтэл одоо тэр саналаа эргүүлэн татсан нь улс төрийн хүрээнд нэлээд шуугиан тариад байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэгэхээр нисдэг тэрэгний ослын талаар УИХ-ын ажлын хэсэг ажлын дүгнэлтээ гаргаж тэр дүгнэлтийг МАХН-ын бүлэг авч үзэж хэлэлцээд "Энэ дүгнэлт дээр тодруулах асуудлууд байна. Мөн дүгнэлтэнд ажлын хэсэгт орсон зарим гишүүд гарын үсэг зураагүй байна гэдэг үндэслэлүүдийг хэлсэн. Ингээд манай намын бүлэг гурван сайд огцруулах тухай асуудлаар миний оруулсан саналыг дэмжих боломжгүй гэсэн дүн гарсан учраас би гурван Засгийн газрын гишүүнээ огцруулах асуудлыг татаж авсан. Нөгөөтэйгүүр
Онцгой байдлын сайд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Өргөдлийг нь хуулийн
дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын даргад өргөн барьсан байсан. Гэтэл С.Отгонбаяр сайд
өөрөө өргөдлөө татаж авч байгаа учраас би УИХ-аас өргөдлөө татаж авахаас өөр
аргагүй болсон. Энэ асуудлын талаар сэтгүүлчид
надаас асууж тодруулсан. Энэ бол УИХ-аас асуудлыг татаж авснаар Ми-8-ын нисдэг
тэрэгний осолтой холбогдсон хариуцлага тооцох асуудал дуусч
байгаа хэрэг биш. Хариуцлага тооцох асуудал цаашид үргэлжилнэ. Энэ дээр би Засгийн
газрын тэргүүний хувьд ийм байр суурьтай байгаа гэдгээ
хэлж байсан. Үүнийгээ бас дахин хэлэх байна.
-Тэгэхээр үүнтэй
холбогдуулж асуухад таныг намынхнаасаа тухайлбал "Элсний 13"-ын
шантаажинд орсноор ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж яригдаад байгаа шүү дээ?
-Ямар нэгэн шантаажинд орсон гэдэг юм уу, барьцаанд орсон
гэдэг байдлаас үүдэж тийм шийд гаргасан юм биш. Үнэхээр нөхцөл байдалтай, ажлын
хэсгийн дүгнэлттэй, намын бүлгийн шийдвэртэй холбогдуулж л ийм шийдвэрт хүрсэн
дээ.
-Тэгэхээр
хуулиндаа бол Ерөнхий сайд сайдуудыг огцруулах асуудлаар санал оруулах эрхтэй болохоос
биш буцааж татах эрхгүй гэлцээд байгаа?
-Тэгэхээр үүнийг бол УИХ болон түүний тамгын газрын
хүмүүсээс нягтлан асуух хэрэгтэй. Би Засгийн газрын гишүүнийг огцруулах
саналыг өргөн барьсан. Нэгэнт байдал ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдоод намын
бүлэг дээр өргөн барьсан асуудал маань дэмжигдэхгүй байгаа учраас саналаа татаж
авахаас өөр боломжгүй байгаа.
-Сүүлийн үед
УИХ-ын гурван гишүүнд "Хадгаламж" банкны хэрэгтэй холбогдуулан ял
төлөвлөөд байгаа, УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал шүүхээс ирчихээд байгаа
гэдэг асуудал дуулиан тарьж байна. Засгийн газар дээр энэ асуудал яригдсан уу. Таны хувьд энэ талаар ямар
мэдээлэлтэй байна вэ?
-Хадгаламж банкны хэрэгтэй холбогдсон гэх гурван
гишүүдийг шүүхээс зарим асуудлыг асууж тодруулах юм уу, гэрчээр байцаах гэх
зэрэг зүйлүүд явагдаж байгаа гэж дуулсан. Түүнээс ямар нэгэн байдлаар гишүүнийх
нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирээгүй.
И.Цэвэлмаа