Мацүмаэ нь Японы хамгийн хойд хэсэгт орших цайз бөгөөд XVII-XIX зууны үед Хоккайдо мужийн өмнөд хэсгийг эзэмшиж байсан феодал ноёдын мэдэлд байсан юм.
Өмнө нь Фүкүяма нэртэй байсан цайз 1606 онд баригдаж дууссан бөгөөд 1854 онд дахин шинэчлэгдсэн. Бүрэн шинэчлэгдсэн Мацүмаэ цайзыг гадны завьнуудын дайралтыг хамгаалахын тулд 3 их бууны цамхаг, мөн далайруу чиглэсэн 25 их буу байрлуулж болохуйц 15 хаалга хийжээ. Түүнчлэн цайзыг тойруулан их бууны анги байрлуулж байсан байна.
Нийт 77800 метр квадрат талбай бүхий тус цайзыг 1961 онд төмөр бетоноор дахин барьсан бөгөөд чулуу хана болоод ус зайлуулах шуудуу нь хуучин цагийг санагдуулна. Иймдээ ч Мацүмаэ цайз нь Японы соёлын хамгийн үнэт байгууламжуудын нэг бөгөөд Хоккайдо мужаар дайран өнгөрч буй жуулчдын заавал очих газруудын нэг юм.