gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Буухиа автобус”-нд хүн суухгүй байна

Нийгэм
2013-02-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-02-05
Цагаан сар дөхөхөөр худалдааны төвүүдийн ачаалал ихэсч, үүнийг дагаад замын хөдөлгөөн түгжирдэг.

Иргэдийн олонх хэдэн төгрөгийн хямдыг нь бодон тус захыг зорьж, хөдөлг өөний ачааллыг ихэсгэдэг. Тиймээс иргэд Сар шинийн баярт хэрхэн бэлдэж байгаа, мөн замын ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авсан арга хэмжээний биелэлт ямар байгааг сурвалжлахаар тус захыг зорилоо.

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр бямба, ням гаригт автомашиныг улсын дугаараар нь тэгш, сондгой хэмээн ялгаж замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Үүний үр дүнд замын түгжрэл багасмаар. Гэтэл хотын төвийн зам санасныг бодоход гайгүй ч Цагаан сарын бэлтгэл эхэлснийг илтгэх мэт “Нарантуул” захын ойр орчим битүү түгжирчээ.

Халдвартын эцсийн буудал хүрээд эргэх ёстой Баруун салаа-Халдварт чиглэлийн автобусны жолооч “Эцсийн буудал хүр чихвэл эргэх гэж цаг болно” гээд буудалдаа хүрэлгүй зорчигчдоо буулгалаа. Зорчигчид ч 10 минут алхах зайг автобусанд нэг цаг хүлээж өнгөрөөхийг бодсонгүй.

“Нарантуул” захаас Сар шинийн бэлтгэлээ базаах гэж яваа Баянзүрх дүүргийн иргэн Б.Халтар “Зам нэлээд түгжирчээ. Автобусанд сууснаас цагаа хэмнээд алхсан нь дээр. Хүн бүр цагаан сардаа бэлдэх гэж чадлынхаа хэрээр зүтгэж байгаа учраас энэ зэргийн хүндрэл гарах нь зүй ёсны хэрэг” гэв.

Харин завсар зайгүй шахам энэ замаас болж цагийн хуваариараа явж чадахгүй байгаа автобусны жолооч нар “Цагаан сар ажил хийлгэхгүй, ачаалал үүсгэж, тойрох ёстой хугацааг бараг нэг цагаар хойшлуулж байна” хэмээн бухимдаж байв.

Автомашиныг улсын дугаараар ангилж хөдөлгөөнд оролцуулах болсонд иргэд ихээхэн бухимдалтай байв. Үүнээс үүдэн Нийслэлийн нийтийн тээврийн газраас бямба, ням гаригт “Нарантуул” зах руу 11 чиглэлээс том оврын автобус 10.00-19.00 цагийн хооронд үйлчлэх шийдвэр гаргажээ. Уг нь хоёр цаг тутамд ирэх ёстой ч замын түгжрэл их байгаагаас автобусны хөдөлгөөн саарч, цагаасаа оройтох нь цөөнгүй гэнэ.

“Урьд нь микронд суугаад болоод л байсан. Уг нь автобус дамжиж чирэгдэл учрахгүй сайн талтай ч автобусны тоог нэмэхээр замын түгжрэл улам нэмэгдэж байна” гэж Баянгол дүүргийн иргэн А.Пүрэвдорж хэллээ.

Энэхүү “Буухиа үйлчилгээний” гэх тодотголтой автобус захын төв хаалганы өмнө 10 минут зогсохдоо Авто тээврийн хяналтын хэсэгт бүртгүүлэх ёстой. Хяналтын байцаагчид “Ингэж хянахгүй бол иргэдэд үйлчилж байна гэж хэлчихээд алга болж мэднэ. Бас буухиа гэдэг утгаараа заавал бүртгүүлэх шаардлагатай” гэв.

Шугамын автобус эцсийн буудалдаа хүрэлгүй эргэж байхад буухиа автобус яах аргагүй бүртгүүлэх үүрэгтэй тул зайлшгүй ирэх ёстой. Гэтэл буухиа автобусанд хүн бараг суухгүй байгааг өмнөх гурван өдрийн турш ажиглалт хийсэн Авто тээврийн хяналтын хэсгийнхэн хэлж байна.

“10 минут зогсоод л явчихаж байгаа учраас тэр хугацааг нь тааруулж суух хүн цөөн байна. Түрүүчийн бямба гаригаас эхлээд дөрөв дэх өдрөө явж байна. Оройдоо хүн арай гайгүй болно. Өдрийн цагаар энэ автобусыг тааруулж ирэх хүн цөөн. Байхгүй хойгуур хүмүүс ирж, автобус хэзээ ирэх вэ гэж асуудаг сурагтай. Тэглээ гээд бид зам бөглөөд, хүн дүүрэхийг хүлээн зогсож чадахгүй учраас 10 минут зогсоод, хэдэн хүнтэй байсан ч хамаагүй явдаг.

Дугаарын хязгаарлалт хийсэн ч “Нарантуул” захыг чиглэх замын хөдөлгөөн 2-3 цаг саатдаг. Дугаар хязгаарлаагүй бол өдөртөө багтаж зах дээр ирнэ гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ төв замаараа гайгүй, зах руу орох хэсгээр их түгжирсэн нь цагаан сар дөхөж зах руу ирэх хүн ихэссэн болохоор тэр байх” гэж буухиа автобусны жолооч М.Батбаяр хэллээ.

Авто тээврийн хяналтын хэсгийн байцаагчидтай уулзаж байх үед “Жижиг оврын автобус 500 төгрөгөөр үйлчлэх ёстой байтал 600 төгрөг нэхэж, өгөхгүй бол буухыг шаардаж байна” гэж гомдол гаргах иргэн хэд хэд ирэв.

Байцаагчид энэ талаар “Гомдол гаргасан иргэн зөрчил гарсан газарт дагуулан очиж, шалгуулах ёстой. Гэтэл манайхан гомдол гаргачихаад, очоод үнэн эсэхийг нь тогтооё гэхээр хөдөлдөггүй. Зорчигчийг дагуулж очихгүй бол микроны жолооч буруугаа хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ” гэв.

Хайлаастын чиглэлд зорчих гэж буй иргэн М.Мандуулаа “Нарантуул захын микроны үнэ 600 төгрөгөөр тогтсон. 500 төгрөгөөр үйлчилдэг нэг ч микро байхгүй. Ганц, хоёр буудал яваад бууя гэж гуйвал 500 төгрөг авч магадгүй. Оройдоо 700-800 төгрөг болдог. Гомдол мэдүүлж байгаа хүмүүсийн хувьд ойрын өдрүүдэд Авто тээврийн хяналтынхан ажиллаж байгаа учраас далимдуулан хэлж, илүү мөнгө авдаг микрог хашраах гэж байх шиг байна. Энэ нь ч зөв. Автобус 400 төгрөгөөр явж байхад микро яагаад 500 төгрөгөөр явж болохгүй гэж” гэлээ.

Дээрх байдлаар “Нарантуул” зах руу очихын тулд нэлээд цаг зарцуулж буйг хүн болгон хэлж, бас бухимдаж байв. Мэдээж, зах зөвхөн гаднаа төдийгүй дотроо ч зөрөхийн аргагүй олон хүнтэй болжээ. “Нарантуул” захын түрээслэгч Г.Батгэрэлээс орлого хэр бай гаа, иргэд ямар ба раа голчлон сонирхож буйг лавлавал “Би гутал зардаг болохоор хүнс ний бараа зардаг газруудтай харьцуулахад ачаалал бага, түүнийгээ дагаад орлого ч сайнгүй. Хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний хувьд хэвийн өдрийнх шигээ байж байгаад өчигдрөөс л арай гайгүй боллоо. Иргэд ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн, бас бэлгэнд өгөх жижиг сажиг бараа авч байна. Сүүлийн хоёр өдөр амралт таарч хүн нэлээд ихэслээ. Ер нь Цагаан сар хүртэл хүн ихэснэ үү гэхээс, буурахгүй. Нэг хэсэг олон хүн бужигнаж байгаад Цагаан сарын дараа хүнгүй шахам болчихно. Жилийн жилд л ийм байдаг” гэв.

Харин “Нарантуул” захын Хяналт зохион байгуулалтын албаны дарга Д.Нарантуяа “Цагаан сар дөхөхөөр манайх хөл тавих зайгүй болдог. Сая би захаар нэлээд явлаа. Түрүү жилтэй харьцуулахад арай л бага хүнтэй байна. Жил ирэх тусам манайх үйлчилгээний нөхцөл байдлаа сайжруулж байгаа.

Өнгөрсөн жил гэхэд л хойд хаалгаа засаж, машин гарах боломжтой болгосон. Урд хаалгаараа ороод буцаж гарна гэсэн ойлголт байхгүй, шууд хойшоо гарах боломжтой болсон учраас хөдөлгөөний ачаалал ч багассан. Харин зах руу ирэх зам ачаалалтай байгаагийн тухайд манайд хамаагүй, Замын цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар зохицуулна. Хот хөдөөгийн бүх л хүн манайхаас сар шинийн хэрэглээгээ бэлдэж байгаа болохоор аль аль талдаа ачаалал ихсэх нь ойлгомжтой” гэв.

Тус зах энэ жил “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн уриатайгаар эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарахыг гол зорилго болгож, аль болох хятад бараа зарахгүй байх шаардлага түрээслэгчдэдээ тавьж байгаа гэнэ. Хэрэв худалдан авагч чанаргүй бараа авсан бол тус захын байцаагчид мэдэгдэж гомдлоо барагдуулах боломжтой аж. “Сар шинийн баяраар эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэх үүн авахыг илүүд үзэх хүн олширчээ. Гэхдээ хятад бараа байхгүй гэж хэлэхгүй. Энэ жил нийт талбайн 50 хувьд үндэсний үйлдвэрлэлийн ба раа бүтээгдэхүүн зарах зорилго тавьсан. Үүнийгээ биелүүлж ажиллахыг хичээж байна. Сонголт хийхэд ч хэрэгтэй учраас аль аль нь л байна. Чанаргүй барааны хувьд манайх таван жилийн өмнөөс нэлээд хатуу ажилладаг болсон” гэж тус захын хяналтын албаны байцаагчид хэллээ.

Цагаан сарын бэлтгэлээ хийж буй худалдан авагчдаас бараа бүтээгдэхүүний үнэ, чанарын талаар асуухад ихэнх нь үнэ нэлээд өссөн гэж хэлсэн юм. Худалдан авагч О.Цэцэгдэлгэр “Ах, дүү, хамаатан садангийн хүмүүстээ бэлэг цуглуулж байна. Хөл хөдөлгөөн ихсэж, бараа бүтээгдэхүүн үнэд оржээ. Цагаан сар дөхсөн болохоор аргагүй биз. Хүн амын ихэнх хэсэг нь амьжиргаагаа арай ядан залгуулж байгаа учраас хэдэн төгрөгийн хямдыг нь харж л захад ирж байгаа. Улсаас бэлэг өгч болохгүй, тэр байтугай Цагаан сар тэмдэглэж болохгүй гэж хорьсон ч ахмад настнууд уламжлалт баяраа тэмдэглэдгээрээ тэмдэглэж, бэлэг өгдгөөрөө өгнө. Бэлэг өгөхгүй гэвэл манай аав, ээжээс эхлээд л муу ёр, заавал өгнө гэж зөрүүдэлнэ. Гэхдээ хүнд хэрэгтэй, чанартай бэлэг сонгох ёстой. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн их гарах болж. Түүнээс л сонгоно доо” гэлээ.

Энэ жилийн цагаан сар болоход хэд хоног дутуу, тус захаар орж сар шинийнхээ бэлтгэлийг хийх гэж буй хүн ч олон байгаа. Тэдэнд дуулгахад “Нарантуул” зах сар шинийн өмнөх өдрүүдэд шинэ цагийн хуваарийн дагуу буюу энэ сарын 10-ныг дуустал амрахгүй, 09.00-20.00 цагийн хооронд ажиллах аж. Харин шинийн нэгнээс энэ сарын 23 хүртэл 12 хоног амарчихаад, дараа нь хэвийн графикаараа ажиллах юм байна.

Ч.Мөнхзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан