Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж, шинээр томилогдох сайд нар тангараг өргөнө.
Тодруулбал өчигдөр /2024.07.08/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлжээ.
Шинэчлэн тогтоосон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг харвал яамдын тоо өмнөх Засгийн газрын адил 16 хэвээр боловч зарим яамны эрхлэх асуудлыг хооронд нь шилжүүлж, шилжүүлсэн яамны нэр өөрчлөгдсөн байна. Тухайлбал,
- Соёлын яамыг- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
- БОАЖЯ-ыг- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
- ХНХЯ-ыг - Гэр бүл, хүний хөгжлийн яам
- ХЗДХЯ-ны нэрийг- Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам
- УУХҮЯ-ны нэрийг- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- БШУЯ-ны нэрийг- Боловсролын яам
- БХБЯ-ны нэрийг- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болгон өөрчилж, бусад яамны нэрийг хуучин хэвээр үлдээжээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнд шинэ сайдын албан тушаал гурваар нэмэгдсэн нь:
- Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга
- Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга гэх сайдын шинэ албан тушаал нэмэгдсэн байна.