Монгол-Японы олон улсын бизнес, инновацын форум өнөөдөр боллоо. Форумд хоёр улсын 400 орчим ААН-ийн төлөөлөл оролцов.
Форумын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи төсөл хөтөлбөрүүдээ товч танилцуулав. Тэрээр “Худалдааны өнөөгийн нөхцөл байдлыг зайлшгүй өөрчлөх, Монголоос хийх экспортыг нэмэх шаардлагатайг бид сайн ойлгодог. Бид үүнд хувь нэмрээ оруулахын тулд Засгийн газрын аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг дэмждэг.
Бидний хэрэгжүүлдэг, эдийн засагтай холбоотой төслүүд нь хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах, хүрээлэн буй орчинд дасан зохицсон эдийн засагтай болоход дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг юм. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр болно” гэв.
Япон дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс. Мөн манай улс 2015 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаа хийж, 2016 оны сүүлийн хагасаас мөрдөж эхэлсэн. Энэ хэлэлцээрт Чөлөөт худалдааны гэрээ ч багтсанаараа онцлог. Гэвч эдгээр гэрээг байгуулснаас хойш манай улсаас Японд нийлүүлэх бараа, үйлчилгээ өсөөгүй, ААН-үүд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн давуу талуудыг бүрэн ашиглахгүй хэвээр байна. Харин тус улсаас Монголд худалддаг бараа өссөн юм.
МҮХАҮТ-аас Японд бүтээгдэхүүнээ гаргах ямар боломжууд байгааг танилцуулав. Манай хоёр улсын гадаад худалдаа ихээхэн алдагдалтай байдгийг дурдсан. Манай нийт импортын 8 хувийг, экспортын нэг хувийг Японтой хийсэн худалдаа эзэлжээ. Мөн тус улсаас манай улсад хийсэн хөрөнгө оруулалт 2018 оноос хойш буурч, дэвшилтэт технологи нэвтрүүлээгүй байна.
МҮХАҮТ 2023 онд МУИС-тай хамтран бизнес эрхлэгчдээс судалгаа авч, Япон руу бизнесээ өргөжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгааг тодруулжээ. Ингэхэд
- Газар зүйн хувьд алслагдмал байрлалтай тул тээвэр логистикийн хүндрэл
- Японы өндөр стандартыг хангахад бэрх
- Бичиг баримтын бүрдүүлэлт
- Түүхий эдийн хомсдол
- Хөрөнгө оруулалт
- Техник, тоног төхөөрөмж
- Хүний нөөц
- Гаалийн татвар гэж нэрлэсэн байна.
Цаашид Япон руу хийх экспортыг хэрхэн нэмэх вэ гэсэн асуултад асуумжид хариулахдаа ААН-үүд
- Бодлогын дэмжлэг 38 хувь
- Хөнгөлөлттэй зээл 35 хувь
- Маркетинг 15 хувь
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт 8 хувь
- Зах зээлийн судалгаа 5 хувь гэх мэт хариулт өгчээ.
Уул уурхайн бус экспортыг дэмжих бодлог явуулж буй манай улсаас ноолуур, мах, самар, арьсан гутлын экспорт хамгийн өндөр боломжтой бүтээгдэхүүн гэв. Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулаад есөн жил өнгөрсөн ч бидний Японтой хийж буй худалдааны бүтцэд дорвитой өөрчлөлт гарсангүй. ААН-үүд энэ гэрээг сайн судалдаггүй тухай ч онцлов.
Өглөө 09.00 цагт эхэлсэн форумын үеэр Монгол-Японы хамтарсан, мэдээллийн технологийн консерциумыг байгуулав. Ингэснээр манай мэдээллийн технологийн компаниуд тус улсын компаниудтай хамтран ажиллаж, аутсорсингийн үйлчилгээг эх орондоо үзүүлэх боломжтой боллоо.
Монгол Улсаас Японд суугаа элчин сайд Б.Баярсайхан “Өнгөрсөн хугацаанд хоёр орны улс төр, соёлын харилцаа ихээхэн хөгжсөн. Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар-Токио хотууд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Би хувийн хэвшлээ дэмжин ажиллахад анхаарна. Хоёр орны худалдаа ихээхэн алдагдалтай байгааг бууруулах нь чухал. Ингэхдээ тус улсын жижиг дунд үйлдвэрлэгчидтэй түлхүү хамтран ажиллаж, тэдний технологийг нэвтрүүлэх боломжтой” гэв.
“Co-Graph” компанийн захирал Мори Ёшитака “Би Монголд зургаа дахь удаа ирж байна. Энэ удаад бизнесийн форумд оролцож, танай улсын компаниудтай холбоо тогтоохоор ирлээ. Монголд мэдээлэл технологийн салбар их хурдтай хөгжиж байна. Үүнд мэргэжилтэн бэлдэж буй их, дээд сургуулиуд ихээхэн нөлөөтэй. Манай компани мэдээллийн технологийн салбарт 15 жил ажиллаж байна. Бид Шинагава хотод байрладаг. Энэ хотод Sony гэх мэт манай улсын томоохон корпорацууд байрладаг бөгөөд монгол ажилчид ирж ажилладаг. Тэд эхэндээ голдуу үйлдвэрт ажилладаг байсан бол одоо мэдээллийн технологийн салбарт ажиллах нь ч бий гэсэн юм.
Монгол дахь Японы худалдааны танхимын Ерөнхийлөгч А.Мөнхтуг “Энэ танхимыг гурван жилийн өмнө байгуулсан. Сүүлийн нэг жилд хийж гүйцэтгэсэн төслүүдийн үр дүнг өнөөдөр танилцуулна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглахын тулд бид эхлээд үйлдвэрлэгч болох ёстой. Японы зах зээлд нэвтрэхийн тулд урт хугацаанд тууштай ажиллахгүй байна. Эхний бэрхшээлүүд гарч ирэнгүүт ажлаа зогсоочихдог. Шууд өнөөдөр эхлүүлнэ гэхээс илүүтэй, гурван жилийн дараа энэ барааг Японд экспортолно гэж төлөвлөөд ажиллавал үр дүнтэй.
Энэ гэрээний талаар төр засгаас сайн ярьж танилцуулахгүй бол манай ААН-үүд японы том зах зээлд сэлүүргүй явж байна. Ноолуур, нэхмэлийн компаниуд энэ гэрээг сайн ашиглаж байна. Япон руу бүтээгдэхүүнээ татваргүй эсвэл татварын хөнгөлөлттэй худалдахын тулд тухайн барааны нийт орцын 70 хувийг Монголд үйлдвэрлэсэн байх ёстой. Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй, Энэтхэг8 АНУ, ЕХ гэх мэт улсаас зарим түүхий эдээ авч, энд боловсруулсан байж болно. Цамц худалдана гэвэл тэр цамцны цахилгаан, товч, утас гэх мэт түүхий эдүүд 30 хувиас хэтрэх ёсгүй. Энэ нь манай ААН-үүдэд бэрхшээл болдог.
Мөн татварын тарифын хөнгөлөлт гэлгүй, Японд бизнесээ өргөжүүлэх боломж бий. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт багтсан бүтээгдэхүүнийг л Японд нэвтрүүлнэ гэсэн хязгаарлалт байхгүй. Иймд санаагаа Монголд хөгжүүлээд, үйлдвэрлэлээ Хятадад явуулж, борлуулалтаа Японд хийдэг компаниуд бий гэж ярив.