Сүүлийн үед жолооч нар зам тээврийн осол гаргачихаад хэргийн газрыг орхиж явах нь ихэссэн байна.
Хэргийн газрыг орхиж явсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг Замын цагдаагийн газрын эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ц.Ганболдоос тодруулсан юм.
-Жолооч
осол гаргачихаад зугтсан хэрэг өдөрт
хичнээн гардаг вэ?
-Янз
бүр л дээ. Өдөрт дунджаар 2-3 удаа гардаг
гэхэд болно. Жолооч нар хууль дүрмээ
мэдэхгүйгээс болж ослын газраас зугтааж,
хэргээ улам хүндрүүлдэг. Уг нь зам
тээврийн осол нь санамсар болгоомжгүй
үйлдэгддэг гэдэг утгаараа хөнгөн
хэлбэрийн хэрэгт тооцогддог.
Гэвч осол гаргачихаад сандардаг юм уу аль эсвэл согтуу байснаас болж жолооч нар зугтдаг. Илрэхгүй хэрэг гэж огт байхгүй. Гэтэл ослын газраас зугтаасан жолооч хэргийг улам хүндрүүлж, өөртөө болон бидний ажилд ч ачаалал нэмдэг. Жолооч нар зам тээврийн осол гаргасан бол тухайн газраасаа хөдлөхгүй цагдаа дуудах ёстой.
-Хэргийн
газраас зугтсанаараа ямар хариуцлага
хүлээх вэ?
-Ослын
газраас санаатайгаар зугтаж байгаа
тохиолдолд хүлээх хариуцлага хүндэрдэг.
Энд тохиолдолд заавал шүүхийн тогтоолоор
хэргээ шийдүүлнэ. Би түрүүн хэлсэн
зугтсанаараа өөрсдийнхөө хүлээх
хариуцлагыг улам нэмж байна гэдгээ
ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,
захиргааны арга хэмжээ авахуулах байсан
бол зугтсанаараа Эрүүгийн хуулийн
216.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Энэ хуулинд "Жолооч зам тээврийн осол гаргасан газрыг санаатайгаар орхин явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 cap хүртлэх хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртлэх хугацаатай хорих ял шийтгэнэ" гэсэн байдаг. Тиймээс ослын хэрэгт холбогдсон л бол хэргийн газрыг орхиж явалгүй, үүргээ биелүүлэн гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэх нь зүйтэй гэдгийг анхааруулж байна. Гэхдээ бүх жолооч тийм биш. Үүргээ мэддэг ухамсартай жолооч нар ч бий.
-Тэгвэл
энэ хэрэг ихэнхдээ согтуугаар үйлдэгдэж
байна гэж ойлгож болох уу?
-Тийм
ээ. Ихэвчлэн согтуугаар үйлдэгдэж
байгаа. Жолооч айж сандарсандаа зугтсан
гэж ярьдаг. Тухайн үед ослын газрыг
орхин явсан байлаа гэхэд тайвширсаныхаа
дараа хэргээ хүлээгээд ирвэл хариуцлага
нь хөнгөрнө.
Ц.Бямбажав http://www.niigmiintoli.mn/