Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МҮОНРТ-ийн “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцсон билээ.
Төрийн өндөр албыг удаа дараа хашиж явсан тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгөөгүй байсан. Тиймээс өнгөрөгч амралтын өдөр гарсан “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт өгсөн экс Ерөнхийлөгчийн ярилцлага олны ярианы сэдэв хэвээр байсаар байна.
Түүнчлэн манай эрх баригч намууд хийгээд улстөрийн ертөнц “нойрноос сэрж” хаврын синдром эхэлж байгаа энэ цаг үед Н.Энхбаярын ярилцлага хэн нэгэнд “тоглоом” эхэлснийг санууллаа.
Тэрбээр энэхүү ярилцлагандаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах болсон шалтгаанаа намын дарга буюу Ерөнхий сайд асан С.Баяртай шууд холбоотой хэмээн ярьж байна.
Та манай холбоотой мэдээнээс экс Ерөнхийлөгчийн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.
Ч.Болор