Стэнфордын их сургууль төгссөн Маниш Сети “Павлок” нэртэй ухаалаг бугуйвч хийж эхэлжээ. Ийм бугуйвч муу зуршлаас салахад туслах гэнэ. Жишээ нь, уг бугуйвчийн эзэн өглөө эрт сэрж, биеийн тамирын танхим руу явахаас залхуурч байгаа бол бага зэргийн хүчин чадал бүхий цахилгаанаар таныг цохиулна.
“Бугуйвч өглөө зургаан цаг гэхэд чичирч эхлэнэ. Мэдээж хэрэг би сэрэх цагаа өөрчилж болно л доо. Харин хоёр дахь удаа ингэвэл цахилгаанаар цохино” хэмээн Сети тайлбарлав. Мөн энэ бугуйвчийг хэрэглэгчид Facebook-ээр дамжуулан тавьсан зорилтоо хэрхэн биелүүлж байгааг хянах бүрэн боломжтой гэнэ.
Тэгэхээр төлөвлөсөн ажлаа маргааш хийнэ гэж хойш тавьдаг хүмүүст “Павлок” бугуйвч яагаад ч тохирохгүй нь. “Сүүлийн хэдхэн сарын дотор би 13 кг турсан, яагаад гэвэл спортоор хичээллэж байгаа. Миний найз спортын танхимд орж байгааг минь хянах боломжтой” гэж Сети ярьжээ.
Энэ бугуйвчийг үйлдвэрлэх компани хөрөнгө цуглуулах ажилдаа хэдийнэ оржээ. Ирэх жил гэхэд “Павлок” бугуйвч худалдаанд гарах нь.
Үнэ нь 250 ам.доллар орчим байх бололтой.