Сүхбаатар дүүргийн IV хороо, I дөчин мянгатын 40, 42, 44-р байрны дээврийн хэсэгт энэ сарын 14-нд гарсан галын талаар НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр хотын захирагч Э.Бат-Үүлд танилцууллаа.
Уг 130х51х13 харьцаатай дөрвөн давхар барилгууд 1959 онд ашиглалтанд орсон бөгөөд хийц бүтээц нь 64 см-ийн тоосгон хана, банзаар хамар хана хийж гадна талаас нь шавардлага хийсэн, модон дам нуруу болон тулгууртай төмөрлөсөн дээвэртэй, барилгын гадна талд аваарын хоёр гарцтай юм. Нийт 118 айл өрхийн 418 хүн оршин суудаг бөгөөд нэгдүгээр давхарт 28 аж ахуй нэгж байгууллага, иргэд худалдаа болон нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг аж. Гал унтраах аврах есөн анги нийт 600тн устай очсон ч галын объект олон жил болж хуучирсан, ус даах чадвар муу учир усыг бага багаар буюу цацруулах маягаар хэрэглэж галыг унтраасан байна.
Тухайн барилгуудаас нийт 10 иргэнийг гаргаж хоёр хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.
Гал унтраасны дараа зарим айлуудын гэрт ус нэвчин орсон, цахилгаан тасарсан, дээврийн хэсгийг онгойлгосон учир борооны ус нэвчих нөхцөл бүрджээ. Тиймээс НОБГ-ын зүгээс түр халхавч хийхээр өнгөрсөн шөнө ажиллажээ.
Сэргээн засварлах уу, шинэчилж барих уу
Гал түймрийн улмаас барилгын дээврийг хуулсан учир хийц, барилгын бүтээцүүдийн жин хур тунадасны нөлөөгөөр нэмэгдэж эвдрэл цаашид үргэлжлэх учир айл өрхүүдийн эд хогшил гэмтэхээс сэргийлэх, барилгын эвдрэл гэмтлийг яаралтай сэргээн засварлах шаардлагатай байгаа гэсэн дүгнэлтийг НМХЕГ-аас гаргажээ.
Гэтэл хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ нь нэг талаараа хуучирч муудсан барилгыг сэргээн засварлан ашиглаж болдог гэх ойлголтыг төрүүлээд байна. Тиймээс сэргээн засварлах уу, шинэчилж барих уу гэдэг дүгнэлтийг гаргахаар ерөнхий төлөвлөгөөнийхөн ажилламаар байна” хэмээсэн юм. Харин хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Тус барилгыг шинэчилсэн төлөвлөгөөнд хамруулна гэвэл он дуустал амжихгүй. Тиймээс одоо шаардлагатай байгаа сэргээн засварлалтыг нийслэлийн нөөц хөрөнгөөс мөнгө гаргаж яаралтай хийх шаардлагатай байх” гэсэн юм. Одоогоор галын шалтгааны урьдчилсан дүгнэлт болон хохирлын хэмжээ тогтоогдоогүй байгаа юм.
МХЕГ-аас 2012 оноос хойш нийслэл хотын хэмжээнд ижил төстэй 700 гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй эсэхэд дүгнэлт гаргахад 360 гаруй нь чанарын шаардлага хангахгүй гэж гарчээ. Үүнд галд өртсөн дээрх барилгууд буюу 40, 50-н мянгатын байрнууд ч багтаж байгаа аж.
Баяр наадмын үеэр гарсан дээрх гал түймэр нийслэл хотын хуучирч муудсан барилгуудыг даруй шинэчлэх шаардлагатай болсныг сануулаад авлаа.