Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийн нээлт өнөөдөр /2022.06.16/ боллоо. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Амгалан дулаан станц ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АМГАЛАНГИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 85 ХУВИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОНО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг нээж хэлсэн үгэндээ, Манай улс 1986 онд дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм. Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна.
Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.
Өнөөдөр эхлүүлж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөл бий болно.
Амгалангийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна гэлээ.
"ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭХ ЭРЧИМ ХҮЧ ЖИЛД 1.1 САЯ БОЛЖ НЭМЭГДЭНЭ"
Амгалан дулааны станц нь 2015 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 116 мегаватын нэгж хүчин чадалтай ус халаах гурван зуухтай, 186 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй юм.
Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулж, ажил эхлээд байна. Төслийн барилга угсралтын ажил 16 САРЫН ХУГАЦААНД ХИЙГДЭХ бөгөөд ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ 65.6 ТЭРБУМ ТӨГРӨГ.
Амгалан дулаан станц ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх, бид анх байгуулагдсан жилээсээ долоо дахин эрчим хүч үйлдвэрлэж байна. Бид оргил ачааллын үед хуримтлагдсан хүчин чадлынхаа 90 хувь хүртэл ачааллаж байна. Энэ нь цагт 3800 тонн ус халааж Улаанбаатар хотын халаалтын системд оролцож байна гэсэн үг. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэрэглээний 11 хувийг найдвартай, тогтвортой хангаж байна.
116 мегаватын өргөтгөлийн төслийн хувьд хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн зуух. Нүүрсийг 100 хувь шатааж, үнсээ 99.99 хувь шүүдэг шүлтүүртэй. Мөн төслийн бас нэг давуу тал нь маш бага ус хэрэглэдэг, үнсээ хуурайгаар нь ялгаж авдаг технологитой. Энэ төслийг хэрэгжүүлснээр 20 ажлын байр шинээр нэмэгдэж, дулаан үйлдвэрлэх эрчим хүч жилд 1.1 сая болж нэмэгдэнэ гэдэг мэдээллийг өглөө.
Амгалан дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж суурилагдсан хүчин чадал 100 Гкал/ц-аар нэмэгдсэнээр долоон сургууль, долоон цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах бөгөөд эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулж, “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх юм.
Үүнээс гадна Амгалан дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна.