Богд хаант
Монгол улсын үеийн Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засаг хошой чин ван
Ханддоржийн хошуу нутгийн нэгэн хэсэг буюу одоогийн Булган аймгийн Сайхан
сум эртнээс нааш бяр мэх, авхаалж самбаа, бие бялдар, жудаг мөс чанар тэгширсэн
хүчит бөхчүүдээрээ алдартай. Нэгэн нутаг усанд яаж багтаж байсан юм бол доо гэж
гайхан биширмээр алдарт бөхчүүд олон байсныг нутгийн олон түмэн дурсан
ярьцгааж, хэвлэл номонд тэмдэглэн үлдээсэн байна.
Тэр үеийн Даншиг их наадам олон арван засаг, уул тайлга наадмын зүлэг ногоон
дэвжээн дээр нэгэн үеийг эзэгнэж байсан Шагдарын Намхай (Сандаг-Очир), түүний
ах Лувсанжамбаа (Гомбо) аваргуудаас гадна Чимэг-Очир буюу Дэдийн Жамц, гарьд
буюу Хэхрэнгийн Жамц, Жавын Намжил зэрэг арслангууд, Бүрхэг Дэндэв, хурган
Дэмид, Хэхрэнгийн Цэвээн-Очир, Чойжав тэргүүний Мандаа заанууд, мөн Сээрэндунгуй
Пүрэв, Балдан, хавтгай Даржаа зэрэг начин байсан. Эдгээр бөхчүүдийн нэр, цол,
барилдааны амжилт нь бүрэн бус. Ардын хувьсгал ялснаас хойш болсон уул тайлга,
цэргийн баяр наадам болон улс хувьсгалын ойн их баяр наадамд энэ нутгийн
бөхчүүд үе үеэрээ зодоглон шөвгөрч аварга, арслан, заан, начингуудаар улсын
цолтой бөхчүүдийн эгнээг улам бүр тэлсээр өнөө үеийг хүрч иржээ.
1921 он. Уул тайлга наадам. 136 бөх. Алдарт Пүрэв начингийн дүү Чойдогийн
Дэчинбалжир Залуугийн Даваанэрэн начингаар тав давж начин цол
1923 он. Цэргийн баяр наадам. 704 бөх. Жамцын Лувсанбалдан 7 давж заан цол
1924 он. Цэргийн баяр наадам. 674 бөх. Ж.Лувсанбалдан заан 6 давж, Даваажавын
Дондив улаан Шарав заанаар тав давж начин цол
1926 он. Ардын хувьсгалын таван жилийн ойн их баяр наадам. 640 бөх. Ж.Лувсанбалдан
заан Гомбожав гэдэг бөхөөр 5 давж, Өлзийн Хүрэлшарав Дагва гэдэг бөхөөр 5 давж
1929 он. Найман жилийн ой. 1000 орчим бөх. Балдангийн Өлзий (Саргай) 5 давж
начин цол
1933 он. 12 жилийн ой. 880 бөх. Ж.Лувсанбалдан заан Дамдин гэдэг бөхөөр 6 давж,
Цэндийн Дорлиг 5 давж
1937 он. 16 жилийн ой. 896 бөх. Дэлгэрийн Содном Даян аварга Н.Жамьянгаар 7 давж
заан цол, Жадамбын Түдэв 5 давж начин цол, Буянхишигийн Ойдов (Бархаан) мөн 5
давж начин цол
1938 он. 17 жилийн ой. 1024 бөх. Дэ.Содном заан 5 давж, Цэнджавын Чойжамц 5
давж начин цол
1939 он. 18 жилийн ой. 512 бөх. Дэ.Содном заан 5 давж
1943 он. 22 жилийн ой. 512 бөх. Дэ.Содном мөн 5 давж, Агааны Моломжамц 7 давж
заан цол
1945 он. 24 жилийн ой 512 бөх. Дэ.Содном заан: 5 давж
1947 он. 26 жилийн ой. 512 бөх. А.Моломжамц заан Ж.Хөхөө начингаар 6 давж,
Дэ.Содном заан Д.Махшир заанаар 5 давж
1949 он. 28 жилийн ой. 512 бөх. А.Моломжамц заан Д.Пүрэвдорж (тавхан)-оор 5
давж
1950 он. 29 жилийн ой. 512 бөх. Бат-Очирын Жанчивдорж (улаан гуталт) Д.Самбуу
арслангаар 5 давж өсөх идэр начин цол
1951 он. 30 жилийн ой. 1024 бөх. Б.Жанчивдорж начин О.Лувсандондов начингаар 7
давж заан цол, А.Моломжамц заан М.Даш начингаар 5 давж
1952 он. 31 жилийн ой. 512 бөх. Б.Жанчивдорж заан Т.Лхүндэв гэдэг бөхөөр 5 давж
бат хүчит чимэг
1955 он. 34 жилийн ой. 256 бөх. Содномын Бадрах Загд гэдэг бөхөөр 5 давж начин
цол
1957 он. 36 жилийн ой. 512 бөх. Балдангийн Норов Г.Цоодол арслангаар 5 давж
начин цол
1958 он. 37 жилийн ой. 512 бөх. Бямбын Жамьяндорж У.Мижиддорж арслангаар 6 давж
начин цол
1959 он. Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн тойргийн
барилдаан. 37 бөхөөс 31 давсан амжилтаар Б.Жамьяндорж начинд заан цол
1960 он. 39 жилийн ой. 512 бөх. Б.Жамьяндорж заан Ж.Жигмэддорж начингаар 6 давж
улам өрнөн өсөх чимэг, Сэрээтэрийн Цэрэн Л.Сосорбарам заан (арслан)-аар 6 давж
начин цол
1961 он. 40 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн начин дархан аварга Д.Дамдингаар 9 давж
түрүүлэн аварга цол, Б.Жамьяндорж заан дархан аварга Ш.Батсууриар 7 давж арслан
цол
1962 он. 41 жилийн ой. 512 бөх. Б.Жамьяндорж арслан Ж.Авхиа начин (харцага)-аар
5 давж өсөх идэр чимэг
1963 он. 42 жилийн ой. 512 бөх. Б.Жамьяндорж арслан Ц.Дамдиндорж заанаар 6 давж
харилтгүй жавхлант чимэг, Дамдинжамцын Жадамбаа даян аварга Ц.Чимэд-Очироор 5
давж начин цол
1964 он. 43 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн аварга У.Мижиддорж арслангаар 7 давж
1965 он. 44 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн аварга Т.Зундуй заанаар 6 давж бат
хүчит чимэг
1966 он. 45 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн аварга Ч.Өвгөнхүүү начин (харцага)-аар
6 давж гарамгай хүчит чимэг
1967 он 46 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн аварга У.Пүрэв заанаар 7 давж үнэн
хүчит чимэг
1968 он. 47 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн аварга Ж.Одсүрэн начингаар 5 давж үнэн
итгэлт чимэг
1971 он. 50 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн аварга Ж.Хайдав начин (арслан)-аар найм
давж үзүүрлэн даян аварга цол
1972 он. 51 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн даян аварга Д.Хадбаатар аваргаар 6 давж
манлайн баясгалант чимэг
1973 он. 52 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн даян аварга Д.Цэрэндаш начингаар 6 давж
далай дайчин чимэг
1974 он. 53 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн даян аварга Ч.Бээжин аваргаар 5 давж
өнөд баясгалант чимэг
1976 он. 55 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн даян аварга Н.Дашзэвэг начингаар 6 давж
олныг баясгагч чимэг
1978 он. 57 жилийн ой. 512 бөх. С.Цэрэн даян аварга Д.Баатаржав начингаар 5
давж үлэмж бадрах чимэг
1989 он. 68 жилийн ой. 512 бөх. Мягмаржавын Болдбаатар (дүүгүүр) Ч.Гочоосүрэн
заанаар 5 давж начин цол
1994 он. 73 жилийн ой. 512 бөх. Пүрэвсүрэнгийн Ганбаяр Ло.Эрхбаяр начингаар 5
давж начин цол
2002 он. 81 жилийн ой. 512 бөх. Булган аймгийн сайхан сумын уугуул, Говьсүмбэр
аймгийн бөх Дагвадоржийн Азжаргал Ч.Батзориг заанаар 5 давж начин цол
2006 он. Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой.
1024 бөх. Д.Азжаргал начин Б.Бат-Эрдэнэ дархан аваргаар 9 давж үзүүрлэн арслан
цол тус тус хүртэж.
Ийнхүү энэ нутаг усны хорь гаруй бөх улсын цолтны эгнээнд баттай багтаж орсон байна.
Тэд улсын их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн даян аварга, арслан, заан, начин
цолыг удаа дараалан хүртэж давхардсан тоогоор 50 гаруй шөвөг авсаны дотор даян
аварга С.Цэрэн ганцаараа 13 удаа шөвгөрчээ. Энэ нутаг усны улсын цолтой
бөхчүүдийн барилдааны амжилтын багцаа тойм нь ийм. Үүнээс гадна улсын цолны
босгонд тулж очсон нилээд өндөр чансаатай бөхчүүд бий: Нямын Чүлтэм (хавчиг)
1946 онд Ц.Чимэд-Очир даян аваргад, 1948 онд Ж.Цэвээнравдан аваргад, 1949 онд
Ө.Чүлтэмсүрэн арсланд, 1951 онд О.Лувсандондов начинд тус тус тавын даваанд
өвдөг шороодож байсан бол Найдангийн Лхагвадорж (задгай шар) 1959 онд
А.Нагнайдорж начинд, 1960 онд Ц.Санжаа заанд, 1961 онд Ч.Бээжин аваргад, 1963
онд Л.Сосорбарам арсланд тавын даваанд унасан байна.
Мөн Дэлгэрийн Пүрэвдорж (тавхан), Дамбын Цогзол, Гомбожавын Баасансүрэн
(тавхай), Балдангийн Санжаа (жижиг) нар гурван удаа тавын даваанд өвдөг
шороодсон бол Чанчирын Даваасүрэн, Бальдирын Сүхбаатар, Дондивын Нансал нар мөн
хоёр удаа тавын даваанд бүдэрч, Пүрэвийн Нямсүрэн, Цэнджавын Сандагбазар,
Цэрэнгийн Намжилсүрэн, Найдангийн Түвшинбаяр нар тус бүр нэг удаа дөрөв давж
байсан. Аймгийнхаа нийт аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүдийн ихэнх нь
Сайхан сумын уугуул бөхчүүд байдаг ажээ.
Норовын Лувсанцэдэв, Дамбадаржаагийн Чимэд (хар хошуу), Аюурзанын Түвдэн, Пүрэвийн
Нямсүрэн, Бальдирын Сүхбаатар, Найдангийн Лхагвадорж, Дондивын Нансал, Чунагийн
Цэгмэд, Ядамын Дорж, Бадрахын Нямганжав, Лувсанжамцын Чинбат, Сэрээгийн Уртнасан,
Бариадын Чойжинсүрэн, Даваагийн Батдорж, Хишигтийн Ганбаатар, Агваансүрэнгийн
Ганболд, Жамьянгийн Батболд, Дэдээхүүгийн Ганхуяг, Найдангийн Түвшинбаяр нар
аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүд юм.
Б.Хишигбат