Камерын систем ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг илрүүлэн тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас илгээдэг болох журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Тиймээс энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Энхболдоос тодрууллаа.
-Өнөөдрөөс жолооч нарын гэрийн хаягаар нь торгуулийн хуудсыг илгээж байхаар шийдвэрлэсэн. Энэ талаар тодруулаач?
-НИТХ -ын 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн 80 тоот тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа зам, тээврийн хяналтын оновчтой тогтолцоог зөрчил бүртгэх камерын систем ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлэх, торгууль ногдуулах, торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг зохицуулахаар тогтоосон.
Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс дүрэм зөрчсөн жолооч нарын үйлдлийг камерын хяналтаар баталгаажуулж, гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлж байхаар болж байна.
-Зөвхөн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээнэ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, зөвхөн замын хөдөлгөөний хяналтын камерт бичигдсэн зөрчилд хариуцлага тооцох үүднээс дээрх журам хэрэгжиж байгаа.
-Нийслэлийн нийт замын хэдэн хувь нь хяналтын камертай байгаа вэ?
-Тодорхой хэмжээний замуудад хяналтын камер байршуулсан. Сүүлд нэмж шаардлагатай гэсэн замуудад ил буюу далд камеруудыг байрлуулсан. Харин эдгээр камеруудын байршлыг хэлэх боломжгүй. Учир нь албаны нууцлалтай байдаг. Одоогийн байдлаар нийслэлийн нийт замын 40-50 хувь нь камерын хяналтад байгаа.
Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү орохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Гэхдээ тээврийн хэрэгсэлтэй хүн бүрийг торгох мэтээр ойлгож болохгүй. Учир нь удаа дараа дүрэм зөрчиж, улаан гэрлээр гарч, хурд хэтрүүлээд байгаа цөөн хэдэн жолооч нарт л хариуцлага тооцох гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Торгуулийн мэдэгдэх хуудастай тухайн жолоочийн дүрэм зөрчсөн байдлыг баталгаажуулсан фото зургийг хамт илгээх үү?
-Камер нь автоматжуулсан системтэй учир тухайн тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулан гаргана. Тиймээс хэдий нүдэнд ил камер харагдахгүй байгаа ч нууц камер байрлуулсан байгаа учир хаана ч байсан тухайн жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгааг тодорхой хэмжээнд баримтжуулж аваад торгуулийн мэдэгдэх хуудсыг гэрийн хаягаар нь “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компани хариуцан хүргэнэ.
-Дүрэм зөрчсөн жолооч тухайн гэрийн хаяг дээрээ амьдардаггүй бол яах вэ?
-Хэрвээ тухайн иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан гар утсанд нь SMS явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдэд хүргэх болно.
Ер нь уг журам хэрэгжиж эхэлсэнээр хуулийн хэрэгжилт ил тод байж, иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл дээшилж, зам тээврийн осол гэмтэл буурах, гэрэл дохио, хурд хэтрүүлснээс үүсдэг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Мөн иргэдийн тээврийн хэрэгслийн эзэмшилтийн бүртгэл, гэрийн хаягийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн тодорхой болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
-Торгуулийн мэдэгдэх хуудас авснаас хойш хэд хоногийн дотор торгуулиа төлөх ёстой вэ?
-Дүрэм зөрчсөн жолооч гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудас ирсэнээс хойш 14 хоногийн дотор сайн дураараа Улаанбаатар хотын банкны Төрийн сангийн 200000985 дансанд тушаах үүрэгтэй. Торгуулийн мөнгөө тушаахдаа данснаас дансанд шилжүүлэх, утаснаасаа шилжүүлэх гээд өөрт хялбар байдлаар төлж болно. Харин зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ.
-Журамд заасан хугацаанд торгуулийн мөнгөө тушаагаагүй жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?
-14 хоногийн дотор торгуулийн мөнгөө төлөөгүй тохиолдолд ЗЦГ-ын байцаагч тухайн жолоочид хариуцлага тооцно. Өөрөөр хэлбэл, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа иргэний гэрийн хаягаар нь очиж дуудах буюу утсаар дуудан саатуулна. Бүр шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийг хураан авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах зэрэг арга хэмжээг авна.
-Замын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчөөд замын цагдаад торгуулсан жолоочийн тухайн үйлдлийг камерт бичигдсэн байдлаар нь үзээд дахин торгох байдал гарах магадлал байгаа юу?
-Замын цагдаа дүрэм зөрчсөн жолоочийг торгосон тохиолдолд ЗЦГ-ын нэгдсэн мэдээллийн санд цаг, өдөртэйгөө бүртгэгддэг.Тиймээс торгуулийг давхардуулан ногдуулах тохиолдол гарахгүй.
-Тээврийн хэрэгслээ бусдад худалдчихаад нэр шилжүүлээгүй байгаа иргэд их байгаа. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?
-Тээврийн хэрэгслээ бусдад олон жилийн өмнө худалдчихсан хэрнээ нэрээ шилжүүлээгүй тохиолдол иргэдийн дунд маш их байдаг. Эсвэл худалдах, худалдан авах гэрээ хийчихсэн байдаг. Тиймээс уг журам хэрэгжиж эхэлбэл нэр дээрээсээ шилжүүлээгүй тээврийн хэрэгслийн жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хариуцлагыг тухайн эзэн нь хүлээх болно. Тиймээс аман буюу бичгэн хэлбэрээр хийсэн худалдах гэрээ хийсний дагуу бид торгуулийн хуудсыг хүргэж өгөхгүй тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй иргэнд л хариуцлага тооцох болно гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.
Тиймээс иргэд Авто тээврийн газар очоод өөрийн нэр дээр ямар тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв өмнө нь эзэмшиж байсан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй хэвээр байвал, тэр асуудлаа зохицуулах хэрэгтэй. Учир нь сольсон, худалдаалсан тээврийн хэрэгсэл нэр дээр нь бүртгэлтэй, мөн бусдад тээврийн хэрэгслээ ашиглуулах үед тухайн жолооч зөрчил гаргасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч танд торгуулийн хуудас хаягаар тань хүргэгдэж арга хэмжээ тооцох юм.
Ж.Отгонмягмар