Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй ажлын явцыг хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга 23 үүрэг даалгавар өгсөн, хэрэгжилт 85.1 хувьтай байна. Тухайлбал, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан.
Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалж, танилцуулаад байна. Дээрх 84 байршилд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас чөлөөлөх боломжтой нэгж талбар, газрын үнэлгээг нарийвчлан тооцоолж байна.
Мөн Засгийн газрын 2025 оны 194 дүгээр тогтоолоор “Улаанбаатар хотын иргэдийн өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын дөрөв дэх долоо хоногийн бямба, ням гарагт байхаар тогтоосон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж байна.
Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн захирал Д.Индра нар мэдээлэв.
Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэх, эвдэрсэн авто болон явган хүний зам, талбайн засварын ажлыг эрчимжүүлэх,
- Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан зоогийн газрууд, зочид буудал, амрах байр, жуулчны баазууд, амралтын газруудад мөрдөж байгаа үндэсний болон хотын стандартуудын хэрэгжилтийг хянах,
- Зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг чадавхжуулах мэргэжлийн сургалт зохион байгуулах,
- Тоосжилтоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайг хөрсний ус ашиглан чийгшүүлэх
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС