БНХАУ болон АНУ-ын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд эерэг гарч, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сэргэлт ажиглагдлаа. Үүний дараа газрын тосны үнэ сүүлийн долоо хоногийн дээд түвшинд хүрч өсөөд байна.
Лхагва гарагийн өглөөний байдлаар брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 40.53 ам.доллар болж, 2.3 хувиар өсөөд байна. Харин WTI-ийн үнэ 0.47 хувиар өсжээ.
Хэдий тийм боловч “BP”, “Trafigura” групп болон opec эрэлтийн төлөвөө бууруулаад байна. Түүнчлэн цар тахлын халдвар дахин дэгдэж эхэлсэн нь газрын тосны зах зээлийг илүү хүнд байдалд оруулаад буй талаар Олон улсын эрчим хүчний агентлаг онцлоод байна.
Б.Төгсбилиг