-Үзэл бодол-
11-15 насны дөрвөн хүүхэд хариуцлагагүйн "далайд живж", эргэн ирэхгүйгээр одлоо. Тоглох газар хайж яваад тогтоол усанд живж амиа алдах нь энэ хорвоогоос буцахад дэндүү харамсмаар шалтгаан биш гэж үү.
НМХГ ЦААС ШИДЭХЭЭС ӨӨР ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВСАНГҮЙ
Хүүхдүүд эндсэн мэдээлэл гарсан даруйд нийслэлээс холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийсэн. Мэдээллийн эхэнд харамсалтай явдал болсныг дурдсан ч нийтдээ "арьсаа хамгаалах" хэрэгсэл болж хувирав. Удаа дараа албан шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шаардлагыг нь хүлээж аваагүй гор нь хүүхдийн амины төлбөртэй байсныг нь ч дурдсан.
Төрийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гаргасан. Үүний дагуу "Хан Талст" компанид 3.3 га газрыг олгожээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найман удаагийн хяналт шалгалт явуулж, шалгалтын дүнд "Хан Талст"-д газар ашиглуулах тухай тогтоол хууль зөрчиж байгааг илрүүлсэн. Мөн шалгалтын явцад 84 заалттай албан шаардлагыг хүргүүлсэн юм. Гурван жилд зөрчлийн хоёр хэрэг зургаан удаа хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг үүсгэсэн. Хотын дарга тавдугаар сарын 13-ны өдөр барилгын ажлыг зогсоох үүрэг өгсөн. Гэвч тэд төрийн байгууллагын шаардлагыг үл тоож, хүлээж аваагүйгээс хүүхдүүд амиаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Төрийн шаардлагыг хувийн компаниуд хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.
Нөгөө л нэг ярьдаг яриа. Асуудал гармагц ингэсэн тэгсэн гэсэн тайлбар.
"ХАН ТАЛСТ" ХХК-ИЙН НАРАН ШАРЛАГЫН ГАЗРЫГ С.АМАРСАЙХАН ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙВ
Төрийн өмнөөс том толгойлж, өгсөн шаардлагыг нь бөгс арчдаг цаас болгосон "Хан Талст" гэж компани хэнийх вэ. 2005 онд байгуулагдсан тус компанийн эзэмшигч нь Бат-Энхийн Шагдарсүрэн. Мөн 2012-2014 онд Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа тус компанид хувь эзэмшдэг.
Байгуулагдах үедээ л үйл ажиллагааны зөвшөөрлөө гадаад худалдаа, худалдаа үйлчилгээний түрээс хэмээн бүртгүүлсэн уг компани яагаад барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхад нь зөвшөөрөөд, дэмжээд өнөөдрийг хүргэв? Тодруулбал 2019 оны тавдугаар сарын 11-ний өдөр хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсны дараа Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36 га талбайд “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж, буй бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татах ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжихээ илэрхийлсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Тухайн үед "Хан талст" ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүх үйлчилгээг багтаахаар төлөвлөж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн 4 улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа” талаараа хэлж байжээ.
Өөрөөр хэлбэл Л.Эрдэнэчулуун даргын хэлсэнчлэн гурван жилд хоёр удаа зөрчлийн хэрэг үүсгэж, зургаан удаа хялбаршуулсан маргаанд өртсөн байхад нь хотын дарга очиж танилцаад дэмжихээ хэлсэн гэсэн үг.
ГАНЦ ЗАХИРЛЫГ ХАЛААД АСУУДЛЫГ ДУУСГАХ ЁСГҮЙ
Тавдугаар сарын 10-ны өдөр хотын дарга тус компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Ажлын 14, хуанлийн 19 хоног өнгөрсөн ч төрийн ажил яст мэлхийн хурдаар явдагийн бас нэг тод жишээ энэ. Эрсдэлтэй нөхцөлийг үнэлж, аюулыг арилгалгүй бүтэн сарын хугацааг өнгөрөөж.
Хариуцлагаас нэг ч албан тушаалтан мултрах ёсгүй
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас чөлөөлжээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатарын өнөөдөр хэлсэнчлэн хариуцлагаас нэг ч албан тушаалтан мултрах ёсгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулаар зогсохгүй зургаан жилийн өмнө газар эзэмших зөвшөөрлөө авч, өнөөдрийг хүртэл асуудалтай явсаар ирсэн, удаа дараагийн шаардлага биелүүлээгүй уг компани, ҮЦХ-ийн удирдлага, нийслэлийн удирдлага, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар холбогдох албан тушаалтнууд бүгд хариуцлага хүлээх ёстой.
Эцэст нь хэн зөвшөөрөл өгсөн нь одоо чухал биш. Өнөөдрийн нөхцөлийг, эргээд хянах хяналт нь одоогийн удирдлагад бий.