Буриад, Тува, Өвөрмонголын бөхчүүд үзэгчдийг шуугиулав
Дэлхийн Монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг "Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" группээс санаачлан зохион байгуулан ивээн тэтгэж "Аса" циркийн дэвжээнээ зохион байгууллаа. Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу элин хальж, эртний монголын баатар эрс
Их хэнгэргээ дэлдэж
Их отгоо дуудан
Бага хэнгэргээ дэлдэж
Бага отгоо дуудсанаар
дэлхийн Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан эхэлсэн юм. Одоогоос 20 гаруй мянган жилийн тэртээгээс үүдэлтэй үндэсний бөхийн барилдаан дэлхий дээр амьдарч байгаа 18 сая гаруй Монгол түмний дунд түгэн дэлгэрч өргөжин хөгжихөд энэ удаагийн наадам түүхэн ач холбогдол өгөх юм. XVI зууны тэртээ буюу эдүгээгээс 400 гаруй жилийн өмнө Монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг бидний өвөг дээдэс зохион байгуулж байсныг түүхийн эх сурвалжийн шар хуудаснаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ удаагийн барилдаанд ОХУ-ын Тувагаас 16, Халимагаас дөрөв, Буриадаас 12, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орноос 40, арлын Япон орноос нэг, Монголын Улсын 64 хүчтэн оролцсон юм. Монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг сугалаагаар зохион байгуулсан нь үзэгчдийн сэтгэлд нийцэж "Аса" цирк хөл тавих зайгүй байлаа. Монгол Улсын 64, зочин дөрвөн орны шилдэг 64 хүчтэн, нийт 128 бөхийн барилдаан нэгийн даваанаас эхлээд тун сонирхолтой болсон.
Зөвхөн нэгийн даваанд л гэхэд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн арслан Ц.Санжаадамба Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Ду.Батбаяр, Архангай аймгийн арслан М.Бат-Отгон улсын начин М.Баярмагнай, Өвөрмонголын өөртөө засах орны бөх, Бүх Хятадын аварга Төмөр, Булган аймгийн арслан Г.Сүмбээ, улсын начин М.Өсөхбаяр аймгийн арслан Ж.Сангисүрэн, уран барилдаант улсын начин М.Жамъянпүрэв, Хөвсгөл аймгийн уугуул улсын арслан Х.Мөнхбаатартай таарч барилдсан нь үзэгчдийн цөсийг хөөргөж, сэтгэлийг баясгасан сонирхолтой барилдаан болов. Зочин багийн бөхчүүдээс Буриад улсын бөх, Ш.Ринчин, Өвөрмонголын бөх Аянга, Тувагийн бөх, аймгийн арслан Маадр Мангуш нар уран хурц, дайчин барилдаан үзүүлж наадмыг чимж байв.
Буриадын бөх Ш.Ринчин хоёрын даваанд энэ сарын 24-нд болсон Монгол туургатны үндэсний бөхийн эхний өдрийн барилдааны түрүү магнай, Төв аймгийн уугуул, улсын харцага Ө.Даваабаатарыг давж үзэгчдийг өндөлзүүлсэн юм. Өвөрмонголын бөх Аянга гурвын даваанд аймгийн арслан Т.Чулуунбатыг барьцгүй хавирч "Аса" циркийг "нураах дөхлөө". Монголчуудын сайн танил Тувагийн бөх аймгийн арслан Маадр Мангуш 47 настай хэдий ч Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадамд улсын начин Д.Бадамдоржоор гурав давж, эр чадлаа гайхууллаа.
Асашёорюү ёкозуна илдээ дурсгал болгов
Шөвгийн найман бөх буюу дөрвийн даваанд монголын хүчитнүүд шалгаран үлдсэн юм. Сугалааны дагуу улсын арслан Д.Ганхуяг улсын заан М.Баяржавхлан, улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан Ө.Бат-Орших, улсын гарьд И.Доржсамбуу, цэргийн арслан Ц.Санжаадамба, улсын харцага Ц.Амартүвшин, улсын начин Б.Уламбаяртай таарч барилдсан юм. Ингээд шөвгийн дөрөвт улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын начин Б.Уламбаяр, цэргийн арслан Ц.Санжаадамба нар шалгаран үлдсэн юм.
Дөрвийн давааны дараа энэ удаагийн наадмын хүндэт зочин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж зохион байгуулагч "Хөх сүлд" группийн ерөнхийлөгч Г.Журамтад ёкозүна цол гардан авахдаа шагнуулж байсан илд сэлмээ гардуулж, хүндэтгэл үзүүлэв. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын "Гэгээн тал", "Баянхорвоо" групп, "Дээд бүлэглэл"-ээс Монгол туургатны үндэсний бөхийн холбоонд 100 мянган ам.доллар гардууллаа. Наадмыг зохион байгуулагчид үзэгчдийн дунд монголоороо гоёсон үзэгчийг шалгаруулахад Хэнтий аймгийн Биндэр сумаас ирсэн 83 настай Балдан баавай тодорч 100 мянган төгрөгийн шагнал хүртэв. Барилдааны уран мэхийн шагналыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, улсын арслан Х.Мөнхбаатар хүртэж, гурван сая төгрөгөөр шагнуулсан юм.
Шөвгийн дөрвөн бөх шуурхай барилдан энэ наадмын үзүүр, түрүүнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, улсын арслан Д.Ганхуяг, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Хатант интернэшнл" компанийн бөх, цэргийн арслан Ц.Санжаадамба нар үлдлээ. Наадмыг зохион байгуулагчид нэг давсан бөхөд 50, хоёроос тавын давааг 100-450, шөвгөрсөн бөхийг 2.5 сая төгрөгөөр Улсын арслан Д.Ганхуяг, аймгийн арслан Ц.Санжаадамба нар үзүүр түрүүний барилдаанд байлсан. Түрүү, үзүүрт үлдсэн бөхийн барилдаан хав барьцнаас хаялцахад, цэргийн арслан Ц.Санжаадамба давхар шуудагдсан барьцнаас дотуур хутган улсын арслан Д.Ганхуягийг давж Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ. Түрүүлсэн Ч.Санжаадамба 20, үзүүрлэсэн Д.Ганхуяг найман сая төгрөгийн бай шагнал хүртсэнээр анхдугаар наадам өндөрлөв.
Н.Төр