Өнгөрсөн сараас БНСУ-ын "JTBC" телевиз болон “Netflix”-ээр монголын соёлыг сурталчилсан нэгэн цуврал цацагдаж эхэлсэн нь “Хүчирхэг охин Нам Сүн” юм. Цувралын зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийсэн.
Уг цувралд багадаа төөрч, Монголд хоцорсон Нам Сүн охины түүхийг өгүүлдэг. Жүжигчин бүсгүй монголоор ярих, монгол дуу дуулах, морь унах, дээл өмсөх зэргээр уг кинонд монгол ахуй соёлыг сурталчлан харуулдаг.
Жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар охиныг багаас нь өсгөсөн эцэг эхийн дүрийг бүтээсэн бөгөөд тэдний тоглосон хэсэг цувралын эхний ангид гардаг.
Тэгвэл цувралын 14-р анги нь өнгөрсөн ням гарагт цацагдсан бөгөөд жүжигчин Б.Батсумъяа уг ангид Солонгос руу буцсан охиноо эргэж очиж байгаагаар дахин дүр бүтээжээ.
Түүний тоглосон уг ангийн үнэлгээ олон улсад 8.9 хувь байгаа нь цувралын хамгийн өндөр үнэлгээтэй хоёр дахь анги болоод байна.
Одоогоор “Хүчирхэг охин Нам Сүн” цувралын хамгийн өндөр үнэлгээтэй ангиар дөрөвдүгээр анги тодроод байгаа юм. Тус ангид “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн” цувралын гол дүрүүд тоглосон нь өндөр үнэлгээ авахад нөлөөлжээ.
Эх сурвалж: Asianwiki