Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.
Улсын хэмжээнд 25619 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан юм. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас (өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт) саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18560 хүн бүртгүүлжээ.
Үлдсэн 7051 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа, эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар юм. Гэвч тэдний зарим нь өчигдөр саналаа өгч чадаагүй байна. Улаан бүсэд ажиллаж буй эмч, сувилагч нарыг гадагш гарган, санал өгүүлэх нь эрсдэлтэй. Иймд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлт гаргасан ч ирж авсангүй гэж нэг иргэн бидэнд хандсан юм. Энэ талаар СЕХ-ноос лавлатал “Зөөврийн хайрцгаар санал авах ажил өчигдөр (2021.06.08) өглөө 09.00 цагт эхэлж, 20.00 цагт дууссан. Нийслэлд 7281 иргэн бүртгүүлснээс 90 хувь нь, аймгуудад 92 хувь нь саналаа өгсөн байна. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааны бүртгэл хуульд заасны дагуу энэ сарын 1-нд дууссан. Тэгэхээр энэ хугацаанаас хойш халдвар авсан эсвэл эмнэлэгт хэвтсэн бол саналыг нь авах боломжгүй” гэв.
ЭМЯ-наас мэдээлснээр энэ сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 88933 хүн тусгаарлалтад байна.